Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хууль хяналтын байгууллагуудаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад багагүй хугацаа өнгөрч буй. Цагтаа Ч.Сайханбилэг "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ" гэсэн тайлбар нүүр хуудсаараа дамжуулан өгч байсан билээ. Мөн тэрбээр тун удахгүй Монголд очиж, албан ёсоор мэдээлэл хийнэ хэмээж байсан ч өнөөг хүртэл ирээгүй байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн хэлснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дараагийн чартер нислэгээр Монголд ирэх гэж байгаа гэлээ.
Түүнийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн. Хэсэг хугацаанд цагдан хоригдсон түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргаж, тодорхой хүнтэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох арга хэмжээ аваад байсан. Гэвч 2019 оны наймдугаар сард хэрэг шалгаж буй ажлын хэсгийнхэнд мэдэгдэлгүй хилээр гарч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй учраас олон улсад эрэн сурвалжлах болсон гэдгийг албаныхан хэлж байсан юм.
Мөн өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат "Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллага хариуцдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авдаг. Энэ дагуу түүнийг шилжүүлэн авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан байгаа" гэсэн тайлбар өгч байсан билээ.
| Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дараагийн нислэгээр Монголд ирнэ гэв |
|
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |