Үе үеийн Засгийн газарт “үзэгдэл” болохыг хүсдэг, үеийнхнээсээ юу ч хийгээд хамаагүй онцгойрохыг оролддог, үзэл бодол нь тэрслүү мэт хэрнээ үнэндээ зүгээр л ялгарахын тулд “өвчигнөдөг” хэн нэгэн байдаг. Тэгвэл энэ Засгийн газрын тэр төлөөлөл нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр юм биш байгаа.
Түүний амнаас МАН-ын гишүүн биш юм шиг л МАН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бусад нь үг дуугүй аялдан дагалдаж буй юм бүхнийг сөрсөн, эсэргүүцсэн, эгдүүцсэн үгс байнга унана.
Жишээ нь, Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилохоор заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлтийг цэц Дунд суудлын хуралдаанаасаа гаргасан. Гэвч уг дүгнэлтийг УИХ хүлээн авахаас татгалзсан юм. Харин өнгөрсөн сарын 25-нд Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авснаар өмнөх дүгнэлт болон уг дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан УИХ-ын тогтоолыг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Үүнийг харж суусан Б.Энхбаяр “Шүүхийн хуулийн асуудлаар эцсийн шийдвэр гаргахдаа Үндсэн хуулийн Цэцийн их суудал өнөөдөр Үндсэн хууль, Цэцийн процессийн хуулийн заалтуудыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуульд зааснаар Цэцийн их суудлаар УИХ-ын тогтоолын үндэслэлийг хянадаг. Гэтэл тэр ажлаа огт хийгээгүй, хэлэлцээгүй. Тэгсэн атлаа УИХ-ын тогтоолыг хүчингүй болчихсон” гэсэн юм.
Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2021 он дуустал сунгахаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан өргөн барих үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ковидын хуулийн үйлчлэлийг сунгахыг дэмжихгүй байна. Ковидын хууль үйлчилж байх хугацаанд Засгийн газар эрх мэдлээр дутаагүй. Засгийн газар болон иргэдийн хооронд итгэлцэл байж энэ цар тахлыг ялна. Гэтэл иргэдийн итгэлийг алдаад байна. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг захиран зарцуулах асуудлыг оруулж ирсэн байна. Энэ хэрхэвч байж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг өөр өвчнөөр өвдсөн хүмүүст зарцуулахгүй юм уу. Иргэдийн ирээдүйд хадгалуулсан мөнгийг зарцуулж болохгүй. Төрдөө итгэж хадгалуулж байгаа мөнгө шүү дээ. Даатгалын мөнгийг нь зарцуулах гэж байгааг иргэд зөвшөөрч байгаа юм уу. Иргэдээс асуухгүй юм уу. Хуулиасаа давсан журам гаргаж болох уу Засгийн газар. Цар тахлын үед Улсын онцгой комисс шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Хүний эрхийн үндэсний комиссыг ч оролцуулахгүй, хянуулахгүй байгаа. Ковидын хуулийг сунгахад миний санаа зовж байгаа зүйл бол төр өөрөө ковидоос аюултай цар тахал болж хувирсан байж магадгүй. Цар тахлын үед хүний эрх маш ихээр зөрчигдөж байна. Ковидын хуулиар төрийн албанд ямар ч шалгалтгүйгээр хүмүүсээ томилсон. Ковидоор шалтгаалан хүмүүсээ төрийн албанд томилж болсон. Үүнийг таслан зогсоох цаг нь болсон" гэсэн билээ.
Ковидын хуулийг сунгахад миний санаа зовж байгаа зүйл бол төр өөрөө ковидоос аюултай цар тахал болж хувирсан байж магадгүй
Түүнчлэн УИХ-ын гишүүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг Боксын холбооны ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгосон хурлын дараа Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар бусдад зодуулсан асуудлын цуврал бичлэгүүдийн дараа тэрбээр “Энэ асуудал бүр драма цаашаа боллоо шүү. Цагдаа, мөрдөх алба, прокурор энэ мэт илтэд гэмт хэргийн шинжтэй, нотлох бичлэгтэй асуудал дээр шалгаж ч чадахгүй, сайд даргаасаа “чиглэл” харж, хараат, мэргэжлийн биш, дарга сайдынхаа аясыг хардагаа түмэн олондоо илчилж буйдаа ичээч ээ” хэмээн бичжээ.
Мөн өнөө цагийн МАН-ын нөлөө бүхий, алсаас удирдагч улстөрчийн нэг Ц.Нямдоржтой тэрбээр байнга үг сөргөж явдаг ба нэгэнтээ "Э.Бат-үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэ лээ. Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж, миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж хууль тогтоогч болъё гэж шийдсэн. Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон. Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна. Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ" гэж байсан удаатай.
Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон
Ингээд зогсохгүй тун саяхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэгдэж буй Т.Чимгээ телевизийн ярилцлагад орсны дараа тэрбээр “Одоо С.Зоригийн алуурчдын хэргийг захиалагчдын хэрэгтэй нэгтгэн шалгана гэж Хууль зүйн сайд мэдэгдсэн. Энэ бол илэрсэн алуурчдыг “илрээгүй” захиалагчаар бамбайлж хэргийг юу ч биш болгох, алуурчдын хэргийг шүүх рүү явуулахгүй “тогтоон барих” технологи мөнөөсөө мөн. Хараад л байгаа” хэмээн твиттерт жиргэсэн юм. Үүнийх нь хариуд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хүн сайд дарга болох хүсэлтэй байж болно. Гэхдээ ингэж гүтгэж дайрч болохгүй. ХЗДХ мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Эцэс сүүлдээ дээрх хэргийг миний бие илрүүлэхгүй тогтоон барьж байгаа гэдэг мессэжийг нийгэмд өгч шүүхээс гэм буруугүйд тооцогдсон хүмүүсийг алуурчин гэж зарлах нь Их хурлын гишүүний бүрэн эрхэд байхгүй гэдгийг хэлье" хэмээсэн юм. Гэсэн ч Б.Энхбаяр "Чимгээ, Содномдаржаа нарыг Улсын дээд шүүхээс гэм буруугүй гэсэн шийдвэр гаргаагүй. “Дахиад шалгаад ир” гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд яллагдагч (ял сонссон сэжигтэн) статустай байгаа. Шүүхийн урдуур орж харин "шийдвэр" гаргадаг улстөрчид манайд байгаа нь бол үнэн" хэмээн хариу бариад авсан.
Зориуд дурдсан дээрх жишээнүүд бол УИХ-ын гишүүн Б.Энхбаярын намын гишүүн байлаа гээд намынхаа дүрэм, журамд үг дуугүй захирагддаг нэгэн биш гэдгийг тодорхой харуулна. Бүр илүү тодруулбал, түүнд бурууг илчилж, булхайг илчлэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд, Үндсэн хуулийн цэц, ХЗДХ-ийн сайд гээд хэнбугай ч байсан падгүй. Өөрөөр хэлбэл, тэр энэ Засгийн газарт сөрөг хүчин, МАН доторх АН болоод цөөнгүй сарыг үдлээ. Гол нь нийтлэлийн эхэнд дурдсан шиг ялгарахын тулд л “өвчигнөдөг”, онцгойрохын төлөө л шүүмжилдэг, поп нэгэн биш байгаасай.
Түүнд бурууг илчилж, булхайг илчлэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд, Үндсэн хуулийн цэц, ХЗДХ-ийн сайд гээд хэнбугай ч байсан падгүй
| НАМДАА ЭСЭРГҮҮ, МОНГОЛЧУУДДАА ТЭРСЛҮҮ ГИШҮҮН |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |