Хэрвээ би Г.Ёндон сайдын оронд байсан бол, ер нь хэн ч байсан өдийд ард түмнээсээ уучлал гуйгаад ажлаа өгчихсөн байгаа. Улс даяар нь шатахууны хомсдолд оруулж, гуравхан сая иргэнийхээ амин чухал ажлуудыг баллаж, цөөнгүй иргэн шатахуунгүйн улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдаж, түүнээс дутахааргүй нь ачаа бараа, тээвэр, хүнс, эм, эмнэлгийн бараа, бүтээгдэхүүнээ тээвэрлэж чадахгүй гацаж, цар тахлын үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь тулгаж байгаагаа эрхэм сайд огт мэдэхгүй, тоохгүй байх шиг.
Хариуцсан яамных нь стратеги төлөвлөгөө, тооцооллын нэн тэргүүнд бичигддэг онцгой бүтээгдэхүүн болох шатахууны нөөц хийгээд худалдааг бодлогын хувьд “жолоодож” чадалгүй хариуцлага, мэргэжлийн алдаа гаргаснаа тэр юман чинээнд тооцохгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, монголчуудын шатахуунтай байна уу, хөл дүүжлэх унаагаараа хөдөө гадаа, ойр зуур, өвчтэй зовлонтой хүмүүсээ зөөнө үү, хүнс, тариагаа ойртуулна уу, үгүй юү нь Г.Ёндон сайдад лав падлийгүй бололтой. Учир нь, тэрбээр өчигдөр “Ерөнхий сайд шатахууны хомсдол үүсэхэд алдаа гаргасан, буруутай албан хаагчдад хариуцлага тооцож, арга хэмжээ авах үүрэг өгсөн” хэмээн хээв нэг хэлээд, өөрийнхөө бодлогын алдааг бусдад нялзаахаар ичих ч үгүй мэдээлэл хийлээ. Уг нь тэр “Шатахууны хомсдол үүсэх эрсдлийг би салбарыг нь хариуцсан сайдын хувьд тооцоолж, ард иргэдэд эрт мэдэгдэж, ачаалал, доголдол үүсэхээс сэргийлэх ёстой байсан. Ингэж чадалгүй алдаа гаргаж, өнөөдөр автомашинтай болгон 20 мянган төгрөгийн шатахуун авахын тулд гудамжинд хэдэн цагаар дугаарлаж байна. Иймд цаашид бодлогын алдаа гаргахааргүй, мэргэжлийн хүнийг УУХҮ-ийн сайдаар томилох хэрэгтэй. Ерөнхий сайд буруутай хүмүүст хариуцлага тооцох үүрэг өгсөн. Хамгийн түрүүнд би хариуцлагатай байж чадаагүйнхээ хариуцлагыг өөртөө тооцож, сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна” гэх ёстой байв. Гэвч тэр үүнийг яг эсрэг зүйл ярьсныг, асуудлаас өөрийгөө цэвэрхэн сугалж авч, үлдэхээр улайрч байгааг монголчууд бүгд харсан биз ээ. Тэр улсаар нь шатахууны хомсдолд оруулсан дэндүү хариуцлагагүй байдлынхаа хариуцлагыг өөртөө бус, салбарын хэдэн мэргэжилтэндээ тооцоод өнгөрөх бололтой.
"Хамгийн түрүүнд би хариуцлагатай байж чадаагүйнхээ хариуцлагыг өөртөө тооцож, сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна” гэх ёстой байв
Ийм ч учраас тэр "Бид ОХУ-аас сар бүр 28 мянган тонн шатахуун авах гэрээтэй. Гэвч тэд 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн тул БНХАУ-аас 43 мянган тонн шатахуун авах захиалга өгсөн. ОХУ-аас 17 мянган тонн шатахуун ирнэ гэж тооцсон ч энэ сард 7500 тонныг нийлүүлсэн. Үлдэгдлийг ирэх сарын 1 хүртэл нийлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн БНХАУ-ын талаас Хөх хотын боловсруулах үйлдвэрээс манай улсад шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэ. Бид найм хоногийн турш шатахууныг хязгаартай худалдах боллоо. Бээжинд суугаа Элчин сайд ноот бичиг өгч, холбогдох хүмүүстэй уулзаж байна. Тус улсад сүүлийн хоёр хоног амралтын өдрүүд байв. Зам тээврийн яам, ГХЯ энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хөх хотоос Жинин боомтод саатаж, Замын-Үүдээр дамжин бензин ачсан галт тэрэг орж ирнэ. Тээврийг аль болох хурдан хийхээр ажиллаж байна. Учир нь, хоёр галт тэрэгнээс нөгөө рүү нь ачна, агуулахад буулгасны дараа аж ахуйн нэгжүүд авах гээд олон шат дамжлага бий” хэмээн тайван гэгч нь ярьж зогсоо биз ээ.
| УЛСААР НЬ ШАТАХУУНЫ ХОМСДОЛ, БУХИМДЛЫН ТУЙЛД ХҮРГЭСЭН Г.ЁНДОН САЙД ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |