• Өнөөдөр 2024-05-06

АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж, УИХ-аас эгүүлэн татаж болзошгүй гишүүдтэй ТАНИЛЦ

2021-09-09,   9382

     Иргэдийг төлөөлж, төр суусан эрхмүүдийн олонх нь хууль хяналтын байгууллагад шалгуулж, АТГ-ын үүдийг сахиж сууна. 
 
Уг нь тэд “...Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Гэтэл парламентын гишүүний олонх нь хуулийн байгууллагаар шалгуулж байгаа нь өргөсөн  тангаргаасаа няцаж буй хэрэг болов. УИХ-ын гишүүд авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож, эрх мэдлээ урвуулан ашигладаг цаашлаад УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх нэрээр халхавч хийж, хариуцлагаас булдаг байдал нь улстөрчдийг өөхшүүлэх, төрөөс төрсөн тэрбумтнуудыг бий болгох гол шалтгаан болж буй.
 
Бид энэ удаад АТГ-т шалгуулж байгаа гишүүд ямар хэрэгт холбогдсон, хэнийг ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх баримтыг хүргэж байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ, Ж.МӨНХБАТ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
     Архангай аймгаас хоёр парламент дараалан сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарыг АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Одоогоор тэднийг ямар хэрэгт холдогдуулан, ямар үндэслэлээр шалгаж байгааг ихэд нууцалж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг тендер, концесийн гэрээтэй холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж болзошгүй байгаа аж.
 
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өмнөх парламентад давхар дээлтэй буюу Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байсан удаатай. Харин УИХ-ын Ж.Мөнхбат нь сүүлд эхнэрээ зодсон гэх дуулианд нэр холбогдож байв
 
ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛДАГ Х.БОЛОРЧУЛУУНЫ ХЭРГҮҮД
 
      УИХ-ын гишүүн Х.Болорчулуун парламентад дөрвөн жил суухдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдийн боломжийг хулгайлсан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллага өнөөдрийг хүртэл шалгаж байгаа аж. УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган шалгаж байсан. Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-аас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэдэг нь тогтоогдсон гэдэг. Хууль хяналтын байгууллагаас хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс гадна сангаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр Х.Болорчулууныг шалгаж байгаа юм.
     Түүнчлэн Зам-Үүд дэх хилийн боомтоор ачаа бараа нэвтрүүлэхэд нэр бүхий УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, автомашиныг дараалал дайруулдаг асуудалд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэр холбогдсоныг бид мэдээлсэн билээ.
 
Тодруулбал, Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтод цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, ачааны автомашины дараалал үүсэж, жолооч нар нь олон сар хил дээр саатсан ноцтой асуудал үүссэн. Үүний цаана төрийн албаны хүнд суртал үйлчилж, авлигын хэрэг цэцэглэснийг хууль хяналтын байгууллагаас 
 
Дээрх авлига албан тушаалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Х.Ганхуяг, Х.Болорчулуун нар нэр холбогдож, эрх мэдлээ урвуулан жолооч нарын дарааллыг дайруулж, өөрийн хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон хэргээр шалгуулж байгаа гэнэ. 
 
ХЭЦҮҮ НЭРТЭЭС ИХ ХУРАЛД СУУСАН Ж.ЭРДЭНЭБАТ
 
     УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр УИХ-ын нэр бүхий гишүүдийг баривчилсан нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат байв. Хэдий сонгуулийн кампанит ажлынхаа үеэр цагдан хоригдсон ч ээлжит сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
  Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл заалтаар буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж байв. Улмаар хоёр шатны шүүх хуралдаанаар түүнийг гэм буруутайд тооцож, 6.6 жилийн хорих ялаар шийтгэсэн ч Дээд шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан билээ. Ийн тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, халдашгүй дархан эрхтэй болоод буй.
 
БАЯН-ӨЛГИЙН БАЛАГТАЙ ГИШҮҮН Б.БЕЙСЕН
 
       Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Бейсений хэрэг үндсэндээ жил орчим болж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
Хэргийг сануулахад Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр, тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгасан байдаг.
 
Тус аймгийн 40 гаруй эмч, эрүүл хүнийг хэлгүй, дүлий, сэтгэцийн өвчтэй хэмээн хуурамч онош тогтоон, хөдөлмөрийн чадвараа алдсан гэж насан туршийн халамжид хамруулдаг байсан. Ингэхдээ  нэг хүнээс  500 мянгаас хоёр сая төгрөгийн авлига авдаг байсан нотлогдоод байгаа. 500 гаруй иргэн эмч нарт авлига өгсөн асуудлаар мэдүүлэхдээ эмч нарын дарамтад байнга орж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Эл хэргийн гол зохион байгуулагч нь 2020 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан, Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Бейсен юм. Өөрөөр хэлбэл, түүнийг авлига авсан эмч нарын хэрэгт холбоотой гэж үзэн мөрдөн шалгаж буй. 
 
ХЭРЭГ НЬ СӨХӨГДСӨН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ
 
      Хоёр парламент дамнан сууж, Ховд аймгийн иргэдийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сөрөг хүчний гишүүд дундаа эрх баригчдаас хариуцлага нэхдэг дуу шуутай нь гэгдэг ч мөн л хууль хяналтын байгууллагын хаалгыг сахиж, сөрөг хүчний гишүүний үүргээ биелүүлж чадахгүй байгаа гэнэ. Парламентын эсэргүү гишүүний өмнөх хэргүүд дахин сөхөгдөж, АТГ-аас шалгаад багагүй хугацаа өнгөрсөн аж.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 онд нээсэн. Энэ хэргийг дахин сэргээсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.  
 
ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсөвт нийтдээ 276.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа эхлүүлсэн гэдэг мэдээлэл байна. Түүнчлэн гишүүнийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.
 
ДЭД ДАРГА С.ОДОНТУЯАГИЙН ДУУЛИАН
 
      УИХ-ын Ардчилсан намын бүлэгт туршлагатай, тулахтай гэгдэх ганц хоёрхон гишүүний нэгээр С.Одонтуяаг нэрлэдэг. Иймдээ намаа төлөөлж УИХ-д дэд даргын албаныг хашиж, анхны эмэгтэй дэд дарга болсон. Гэвч С.Одонтуяа энэ удаагийн парламентад эрх баригчдаас хариуцлага нэхэх хэмжээний хүчтэй гишүүн байж чадахгүй нь бололтой.
Тэрбээр УИХ-д суух гэж нэлээд хүч хаяж, луйвар хийж сонгогдсон байж болзошгүй баримтууд нь ил болсон байдаг. Тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Дорноговь аймагт байрлах “Арвижих хоршоо” гэх аж ахуйн нэгжийн нэрээр 10 гаруй чингэлэг буюу 15 тонн бэлэн хувцас хилээр нэвтрүүлсэн байдаг.
 
Ингэхдээ “Комиссын бараа” хэмээн гаалийн бүрдүүлэлт хийсэн байгаа юм. Гэтэл уг хувцас нь “комиссын хувцас” биш, нэр бүхий брэндийн хувцас байсан нь илэрч, их хэмжээний ам.долларын өртөг бүхий брэндийн хувцсыг хуучин хувцас хэмээн татвараас зайлуулсан. Энэ луйврыг тэрбээр Дорноговь аймгийн гаалийн байцаагч Э-тэй үгсэн хуйвалдах замаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэдэг.
 
ЭГҮҮЛЭН ТАТАХ ГИШҮҮДИЙН ЭХНИЙ ЭГНЭЭН БИЧИГДСЭН А.АДЪЯАСҮРЭН
 
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн А.Адъяасүрэн Ардчилсан намын дуулиантай гишүүдийн тэргүүн эгнээнд бий. УИХ-аас эгүүлэн татах гишүүдийн эгнээг тэргүүлж яваа гэх цуу яриа ч олны дунд бий. 
А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж буй. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace tower”-ийн 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь баригдаж, баримтаар нотлогдсон учраас яллагдагчаар татагдсан гэдэг. 
 
Ийн сөрөг хүчний гишүүдийн олонх нь хуулийн байгууллагад шалгуулж, байгаа учир МАН-ын халаасанд багтаж, ус балгасан шиг чимээгүй сууцгаана.
 

АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж, УИХ-аас эгүүлэн татаж болзошгүй гишүүдтэй ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-13 11:47:42
    Иргэн: Адьяасүрэн гэх эмэгтэй одоо ч Шивээхүрэнд пижигнүүлж байгаа шүү.Төрийн албыг өөртөө давуу байдал бий болгох хэрэгсэл болгож ашиглаж баыгаа нь шударгаар шалгавал бс л гэмт хэрэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-12 12:23:44
    Д Батбаяр: Сахилга хариуцлага бол чухалаас чухал шүү хэн байсан ялгаагүй болдог байсан цаг үё чинь өнгөрсөн шүү хариуцлагаа хүлээ ард түмнээсээ уучилал өршөөл гуй өөо арга зам байхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-12 10:54:27
    Дорнод гурил: Дорнодод наадам хийлгэж Дорнодчуудаа хорлосон муухай хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-12 10:54:26
    Дорнод гурил: Дорнодод наадам хийлгэж Дорнодчуудаа хорлосон муухай хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-12 10:54:07
    Дорнод гурил: Дорнодод наадам хийлгэж Дорнодчуудаа хорлосон муухай хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-11 19:49:32
    Зочин: Болорчулуун гэж нэг дампуу гишүүн бүсийн наадам аймагт хийлгээд ковидын тархалт гайгүй байсан аймгийг бүр сүйдлээд хаячихлаа. Ёстой нэг ГАЙ юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-11 16:33:05
    Berh: Ihenh n AN iin luivarchid bn daa shalga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-11 07:50:14
    Adishaa: Manai Tender Kontsess Byambatsogt alga uu. kkk Setguulchidiig baridag gesen unen bna daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-11 07:25:02
    Ganaa: Zugeer l Buud iim ulsuudtai olon ym yriad heregui ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-11 01:51:50
    Nn: Hahaha dandaa AN gishuud bh shiv ATG gj nuhduud uls turiin daalgavar biyluulegch bga biz, arhangaihn 2, selengiin 1 ch yahuu Mi dargiin humus
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 21:35:15
    Баянгол : Хөгжлиийн банкыг дампууруулсан луйварчидаа УИХ-аас зайлуул. Х.Ганхуяг гж зартай шоронгийн жан бн аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 21:35:14
    Баянгол : Хөгжлиийн банкыг дампууруулсан луйварчидаа УИХ-аас зайлуул. Х.Ганхуяг гж зартай шоронгийн жан бн аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 21:18:47
    Харъя даа: Хоншоор байвал эргүүлэн татчих, тэгвэл сөгдөж мөргөх болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 19:42:57
    zov: nisexed gadnaas taviuluudaa tavij nisexiin ajiliig nuraasan exneree zoddog nuxuriig gotsruulaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 17:15:25
    Зочин: Бадeлхан яасан бэ? Барилгын тусгай зөвшөөрлийг туслах нь 30 саяар зардаг. ЖДҮ 2 компанид авсан. БӨ аймгийн замын бүх тeндeрийг авдаг? АТГ хэр шудрага ажиллаж бгааг энэ хүнээс харж бна. БӨ аймгийн төрийн бүх байгууллага Бадeлханы ах дүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 13:30:49
    Иргэн: Оюунэрдэнэ хос санаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 10:53:52
    Зочин: Тэр Сүхбаатар аймгийн Ж.Батсуурь гэж ханаж цадахгүй нөхөр байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 10:52:27
    Зочин : Аль ч шатандаа шударга ёс тогтоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 15:29:46
    Бортолгой: Бүгд л нүгэлтэй хэн нь хэнийгээ гэхэв дээ хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 11:26:35
    Кочин: Дээр нь нэмээд Оюун-Эрдэнийг шалгаж эргүүлэн татах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 08:25:31
    Zochin: Khamag yumnuud n' il bolood baikhad shalgalaa l gedeg. Shal khudlaa sh dee. Khezee shiidegdej, khen khariutslaga khyleej bsan yum. Ed nar ch gesen adilkhan tegj baigaad ugdguu uguud, am khelee khudaldaad l duusna sh dee. Ene bol Oyun-Erdene suudlaa avch yldekhiin tuld umnukhyydiikhee turshlagaar uuriin khariyanii khychnii baiguullaguudaar khymyysiig shantaajilj uuriin tald duugardag bolgokh gesen yildel l gej kharadaj bna.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188