Явж ирснээсээ хойш дандаа бөөцийлүүлсэн улстөрч бол У.Хүрэлсүх. Ерөнхийлөгч болон болтлоо тэр Монголын ард түмэн, намын ах, дүү нарынхаа алган дээр ёстой бөмбөрсөн. Ингэж эрхэлсээр хүрэх гэж зорьсон албан тушаалдаа ч очсон. Үүнээс хойш түүнийг бөөцийлөх хүн тун цөөн байх болов уу, улс төрийнхний жамаар бол. Өөрөөр хэлбэл, одоо түүнд хамтрагч гэж үгүй. Нэг талаар тэр улс төрийн ялангуяа МАН-ын улс төрийн тоглоомоос хасагдсан.
Үүний эхлэл, илрэл аль хэдийнэ тавигдчихаад, тэр яг үнэндээ өдгөөгөөс зургаан сарын өмнөх Х.Баттулгын цус амтагдтал хөмхийгөө зууж асныг мэдэрч суугаа. Юу гэхээр, "Холын замд, ядаж л 2050 руу хөтөлгөө морь шиг давхина" гэж итгэж байсан нэг дүү нь өөрийн фракцаа зузаатгаж, намын түвшин бүрт төлөөллөө аль хэдийнэ бат гэгч нь “зоочихоод”, үйлдлээрээ “Ах аа, одоо хоёр талдаа гаръя аа” гээд эхэлсэн. Гол нь өөрийнх нь хүч, түлхээс, нөлөөллөөр Үндсэн хуулийн цэц, шүүх, тагнуул, прокурор, хууль гээд эрх мэдэл байж болох бүх салбарт удирдах албан тушаалд хамаг хүнээ томилуулчихсан болохоор У.Хүрэлсүхэд дэндүү гомдолтой, хөндүүр байгаа. Ядаж байхад хэдхэн жилийн өмнө М.Энхболд тэргүүтэй ах нартаа гаргаж байсан үйлдлүүд, үгстэй нь яг ижил зүйл яриад, хийгээд эхлэхээр бүр барьц алдаж байж ч мэднэ.
Ийм учир тэр Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш "Гаднын томчуултай утсаар ярьсан" гэх зургаа жиргээч, сошиалчдадаа өгч, нийтэд тараалгах, Ерөнхийлөгч болохын тулд Х.Баттулгын гараар “барьж, хорьсон” улстөрч ах, дүүсээ шоронгоос суллахаас өөр үйлдэл бараг хийсэнгүй. Албанд томилогдонгуутаа зарчмынхаа эсрэг зогсож, “даалгавар”-аа биелүүлээд эхэлсэн Ерөнхийлөгчид залуусын фракц дургүйлхэж эхэлсний дохио нь “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна” гэх сэвээ нэртэй шийдэл бололтой. Тэд хүсвэл нэмэлт өөрчлөлт оруулна.
Юу гэхээр, холын замд, ядаж л 2050 руу хөтөлгөө морь шиг давхина гэж итгэж байсан нэг дүү нь өөрийн фракцаа зузаатгаж, намын түвшин бүрт төлөөллөө аль хэдийнэ бат гэгч нь “зоочихоод”, үйлдлээрээ “Ах аа, одоо хоёр талдаа гаръя аа” гээд эхэллээ
Гэхдээ Ерөнхийлөгчид сайн менежер дүү нь үлдсэн. Сүүлийн гурван жилд "Ерөнхийлөгч, намын даргаасаа ч илүү нөлөө бүхий хүнээр тодроод байгаа, МАН-ын нууц ноёнтон, хамаг хар бор ажлыг нь нугалсан шиг нугалдаг, нугалсан шигээ хөлсөө ч авч чаддаг" гэгддэг менежерээ дэргэдээ тогтоох эсэх нь У.Хүрэлсүхийн дараа дараагийн нүүдлээс хамаарна. Өөрөөр хэлбэл, МАН-ын “гал тогоо”-ны ерөнхий “тогооч”-оо тогтоох эсэхээс хамаарч тэр багтай Ерөнхийлөгч байх уу, ганцаараа үлдэх үү гэдэг нь тодорхой болох юм.

Ганцаараа үлдвэл өмнөх Ерөнхийлөгчийн адил ганцаардсаар, ганц илүү хөдөлгөөн хийж чадахгүй шахуулсаар албаа дуусгана. Ядахад яг тэр нөхцлийг нь өөрөө бүрдүүлж, хажуунаас нь мэдэрч, магад таваа хангаж асан болохоор өөрөө тийм байдалд орох вий гэхээс шар үс нь босож байгаа биз ээ. Ийм ч учраас менежер дүүгээ алдахгүйн тулд тэр сүүлийн өдрүүдэд зарим дуулиант бичлэг, сүртэй нэгжлэгийг эхлүүлэв бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ нь цөөнгүй "анги"-тай байх бөгөөд ихэвчлэн сүргийн манлайнууд бус тэдний доод албан тушаалтнуудыг чиглэсэн баривчилгаа, нэгжлэг байх гэнэ. Гэвч энэ бүхэн зорилтот эзэндээ цохилт биш олз болж байхыг үгүйсгэх аргагүй.
Нэг үгээр хамтрагч байсан хэн бүхэн нь одоо түүний өрсөлдөгч
| У.ХҮРЭЛСҮХИЙН ӨРСӨЛДӨГЧ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |