Үнэндээ УИХ-ыг чадамжгүй харагдуулах ажлыг Засгийн газар хийж байна. Цар тахлын хуулиар УИХ Засгийн газарт эрх мэдлийг шилжүүлснээс хойш хууль тогтоох байгууллагаасаа илүү эрх мэдэлтэй гүйцэтгэх засаглалтай болж, энэ тогтолцоо нь бүрэн дүүрэн арилахгүй явсаар өнөөдрийн байдалд хүрчихээд байгаа юм.
Дээр нь УИХ-ын гишүүд “давхар дээл”-тэй сайдаар томилогдсон сайдын тоо 20 хол давсан гэхээр яалт ч үгүй Засгийн газрыг данхайлгаж байна. Угтаа бол 126 гишүүний 23 нь сайдаар томилогдсон гэхээр Засгийн газрын бодлого шийдвэрийг парламентын 30 орчим хувь нь шууд дэмжинэ гэсэн үг. Тиймээс л Засгийн газар “давхар дээл”-нээс салж чадахгүй эргэж буцсаар өнөөдрийг хүрлээ.
126 гишүүнтэй анхны парламент бүрдснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн. Энэ зургаан сарын дөрвөн сард нь УИХ төсөв тойрсон асуудал хэлэлцсэн. Гол нь Засгийн газар төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх оны төсвийг хэдхэн долоо хоногийн хугацаатай УИХ-д ээлж дараалан оруулж ирсэн гэдгийг гишүүд, эдийн засагчид удаа дараа шүүмжилж байлаа. Нэг ёсондоо Засгийн газрын хариуцлагагүй үйлдлийг УИХ засаж сайжруулахын хуульд нийцүүлэхээр өөрсдийнхөө баталсан хууль, тогтоомжийг хүчингүй болгож хүртэл арга хэмжээ авсан удаатай. Санаж байгаа бол УИХ-ын гишүүд Засгийн газар хариуцлагагүй байгааг удаа дараа сануулж байлаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр буюу наймдугаар сарын 31-нд Төсвийн хүрээний мэдэгдэлд зарлагыг 31.9 их наяд гэж төсөөлж оруулж ирсэн. Яг маргааш нь буюу есдүгээр сарын 1-нд Засгийн газар 2025 оны төсвийн төслийг өргөн барихдаа нийт зарлагыг шууд 35.7 их наяд буюу 3.8 их наяд төгрөгөөр нэмж оруулж ирсэн. Ингээд 2025 оны урсгал зардал 2024 оныхоос 67.3 хувиар өсөж, байр ашиглалттай холбоотой зардал 72 хувиар, хангамж бараа 42 хувь, эд хогшил, засвар 39 хувиар нэмэгдсэн байгаа юм. Ганцхан өдрийн дотор ийм зөрүүтэй төсөв оруулж ирж болдог юм уу” хэмээн мэдэгдэж байлаа. Цаашлаад 2025 оны төсвийг Ерөнхийлөгчийн хоригт оруулах ажлыг Засгийн газар өөрсдөө хийчихсэн гэдгийг учир мэдэх эдийн засагчид шүүмжилж байв. Угтаа бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газраас хүргүүлсэн зөвлөмжийг Засгийн газар хүлээж авахгүй төсвөө хэт өөдрөг, үрэлгэн УИХ-д оруулж хэлэлцүүлсэн. УИХ дээр танах шаардлагатай төслүүдийг хасахаар санал хураалт явуулсан ч Сангийн сайд чуулганы хуралдаанд өөрөө орж “бужигнуулсан” гэдэг асуудлууд хүртэл яригдаж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Энэ УИХ чадамжгүй, болохгүй байна гэдэг хэтийдсэн дүгнэлт хийгээд байна. Үнэндээ өмнөх парламентууд шиг багцлагдахгүй, хайрцаглагдахгүй 126 гэдэг тоо, шинээр орж ирсэн 80 гаруй гишүүд чамбайрах юм байна гэдэг сайн дүгнэлт харагдаж байна. Энэ парламент олон асуудлыг тунгалагжуулах, хайрцаглагдахгүй, чамбайрах сайн зүг рүү чиглүүлэх байх гэж би харж байна” хэмээн мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийн төслийг хэлэлцүүлэх үеэр сайд нар чуулганы хуралдаанд суухгүй, гишүүдийн асуултад хариулах сайд байхгүй байна гэх асуудлууд ч удаа дараа сөхөгдөж байлаа. Энэ талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Засгийн газрын бүтэлгүй төсвийг хэлэлцэхээр сайд нар нь байхгүй юм. Б.Дэлгэрсайхан, Ж.Батсуурь сайд нар л байна. Төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэх болохоор сайд нар нь алга болчихдог. Нэг их том том юм ярьсан хүмүүс. Төрийн ажил явдаггүй, хамтарсан гэчихээд. Ерөнхий сайд нь хамтраад УИХ нь хамтраад яваад байх шиг байгаа юм. Доогуураа албан тушаалтнууд нь бүгдээрээ дунд хуруугаа өгчихөөд “Май та нартай хамтарна гэж байхгүй шүү” гэсэн ийм байдалтай. Сайд нар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага бүгдээрээ ийм байдалтай байна” хэмээн шүүмжилсэн. УИХ-ын дарга ч Засгийн газрын сайд нарыг чуулганы хуралдаанд хариуцлагатай суухыг анхааруулсан удаатай.
Тэгэхээр Засгийн газрын эрх мэдэл хэтийдэж, УИХ-аас давуу эрх эдэлж байна гээд хэлчихэд буруудахааргүй байна. Уг нь УИХ-д Засгийн газрыг огцруулах бүрэн эрх нь бий. гэвч Засгийн газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд, хуулийн дагуу ажиллахын төлөө УИХ чадлаараа ажиллаж байгааг учир мэдэх хүмүүс нь сануулсаар байна.
Тиймээс 126 гишүүнтэй парламент хариуцлагатай байж, гишүүдээ чадваржуулахгүй бол Засгийн газраас хараат хууль тогтоох дээд байгууллагатай болоход тун ойрхон байна.
| ЗАСГИЙН ГАЗАР УИХ-ЫГ ЧАДАМЖГҮЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА |
|
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |