Амьтад тэр дундаа мууранд хайртай хүмүүсийн сайн таних олон гудамжны муурыг өөр дээрээ авч эмчилгээ хийлгэж, өсгөж гэр бүлтэй болгож байгаа сайхан сэтгэлт эмэгтэй болох Батхуягийн Сайханцэцэгтэй ярилцлаа.
-Өдрийн мэнд хүргэе. Орон гэргүй олон мууранд тусалж байгаа танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Батхуяг овогтой Сайханцэцэг гэдэг хувиараа бизнес эрхэлдэг. Хөөрхөн хүү, олон хөөрхөн мууртайгаа хамт амьдардаг эмэгтэй байна.
-Хэзээнээс муур тэжээх болсон бэ.Түүхээсээ хуваалцаач?
-Ийм олон мууртай болно гэж төлөвлөөгүй байсан. Хүүтэйгээ хоёулаа амьдардаг, би ажилтай учраас төдийлөн хүүдээ цаг гаргаж чадахгүй, тэгэхээр хүү мань ганцаардаад байсан юм.Тэгсэн муур тэжээдэг, тодорхой хэмжээгээр амьтанд тусалдаг найз маань надад "Байранд муур тэжээх хамгийн тохиромжтой, хүүд чинь ч ханьтай” гэж хэлээд анхны муураа авахаар болсон. Манай үсэн бөмбөг чинь Эрдэнэт хотоос манайд ирж байсан. Анх ирэхэд нь би тийм сүртэй хүлээж аваагүй харин манай хүү л тэвэрч аваад% наалдаж өгсөн дөө. Миний хувьд хоол унд, хэрэглэлийг нь дөхүүлж өгчхөөд болоо гэж бодсон. Хэд хоногийн дараа хүү эзэнгүй дээр байх хооронд миний өвөрт ороод , тэврүүлээд унтсан юм. Муур хэрнэ хүүхэд шиг санагдаад хамтдаа нэлээн удаан унтсан байсан. Тэгж анх мууртай дотно танилцсан, харах бүрд л хайр хүрдэг болсон доо.
-Хамгийн анхны муур нь одоо хамт байдаг уу?
-Хамт байгаа, манай анхны муур нэлээд ухаантай утас оролдоно, өмнө үзсэн бичлэгийг нь тавихад үзэхгүй өөр бичлэг хайлгана. Муур гэхэд дэндүү ухаантай, бусад мууртай тоглохгүй хэрнэ хүний арга эв маш сайн олдог. Бусад муурыг бодвол сэтгэл хөдлөл ихтэй, маш ховор тохиолддог амьтны стресст ороод үс нь бага зэрэг халзраад байгаа. Өөртөө авч үзээгүй үнэтэй амин дэм, дархлаа сэргээх бүтээгдэхүүн уулгаж байна./Инээв/

-Хүүхэд байхдаа мууранд хайртай , тэжээх гэж сонирхол байв уу ?
- Багадаа хүмүүсийн ярьдаг муу муухай дам ярианд төдийлөн итгэдэггүй, гэхдээ бас хайртай, дуртай байгаагүй. Амьтан гэдэг утгаар нь хардаг, гэм болчихгүйг хичээдэг байсан.
-Одоогоор 134 муурыг гэр бүлтэй болгосон гэж байсан. Яаж энэ олон муур цугласан вэ?
-Манай мууран дунд үйлдвэрийн муур байхгүй ээ. Бүгд л гудамжнаас, байрныхаа ойролцоо, ирж очих замдаа олсон муурууд байсан. Анх бүгдийнх нь зургийг тус тусад нь аваад, нэр өгдөг байсан. Сүүлдээ нэмж олноороо ирэхээр тоогоо алддаг болсон. Тооцоод үзэхээр 134 гэж байгаа хэдий ч үүнээс их байж магадгүй. Учир нь зарим муур 3-7 хоног болоод гэр бүлтэй, үрчлэх хүнтэй болно. Зарим маань хэдэн сар хайгаад ч гэр бүлтэй болж чадахгүй үлддэг. Тэгэхээр нарийн тоо гаргах хэцүү.
-Одоогоор өөрт нь 24 муур байгаа гэсэн эзэнтэй болохыг нь хүлээж байгаа юу эсвэл цаашид өөрөө тэжээгээд явах уу?
-Ингэж тэжээгээд хоёр жил болж байна. Хүү бид хоёр эхнийхээ муурыг "орой доо хэн нь тэвэрч унтах вэ" гэдэг дээр булаацалдаад тэгээд эхнийхээ мууранд ч ханьтай өөрсдөө ч булаацалдахгүйн тулд дахиад шар зүстэй муур үрчилж авсан. Хоёр мууртайгаа хэдэн сар хамт байсан. Тэгсэн манай найз “Шар мууртай чинь хамт өссөн саарал муур байгаа, эзэнгүй автомашины зогсоолд байгаа гэнэ. Танайх гурван мууртай болж болох уу” гэсэн. Би чинь гурав болсон ч ялгаа байхгүй гэж шийдээд үндсэн гурван мууртай болсон. Тэгээд гудамжинд явж байгаа муур миний гурван муураас ялгаагүй санагдаад гэртээ авч харьсаар байгаад огцом зургаан муур тэгээд дөрөв гэх мэтчилэн нэмэгдсэн дээ. Тэр зургаан муурын хувьд цахим хуудсан дээр “Зуслангийн байшинд эх муур зургаан зулзагатайгаа хаягдчихсан, хулганаар хооллож байна” гэдгийг уншаад шөнө борооноос машин хөлслөөд очиж, хайж олж авсан. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд 18 мууртай байсан. Ихэнх муур томорчихсон учраас эзэн олдохгүй, манайд хэдэн сар болчихлоо.Тэгээд өнгөрсөн долоо хоногт бүжгийнхээ хичээлийг тараад явж байсан чинь дэлгүүрийн худалдагч эмэгтэйд нэг муур хөөгдөөд харсан чинь өнөө маргаашгүй зулзагалахаар болчихсон хээлтэй амьтан байхаар нь дэлгүүр орж мууранд хоол авсан чинь дэлгүүрийн худалдагч “Гадаа байгаа мууранд хоол өгөх гэж байгаа юм уу, наад заваан амьтнаа дэлгүүрийн урдаас холдуул, аваад яв” гээд сонин харьцахаар нь мууранд санаа зовоод “ Тэгье, аваад явлаа” гэж хэлээд муураа тэврээд гэртээ ирсэн дээ. Хөөрхий манайд ирээд 2-3 хоноод таван зулзага гарсан. Ингээд манайх 24 үсэн бөмбөгтэй болчхоод байж байна. Эдгээр муураас дөрөв нь миний муур, үлдсэн хэдийгээ үрчлүүлэх гээд зар тавьж байгаа, ихэнх нь том болчихсон болохоор үрчилж авах хүн олдохгүй юм. Уг нь бүгдийг нь л эзэнтэй, гэр бүлтэй болгомоор байна.
БАРИЛГЫН ХӨӨСӨӨР ШҮРШҮҮЛСЭН МУУРЫН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРСАН

-Хүмүүс үржил хаах мэс заслын талаар их ярих боллоо. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Амьтанд үнэн сэтгэлээсээ хайртай хүмүүс энэ жижиг мэс заслыг ойлгодог, дэмждэг. Муур нохойг бодвол бага хугацаанд тээж илүү олон зулзага гаргадаг. Уг нь үржил хаах нь амьтны эрүүл мэндийн хувьд ч хэрэгтэй жижигхэн мэс засал. Хүмүүс олон янзаар нь хүлээж авдаг “Нэг удаа зулзагалуулчихмаар байна” гэдэг. Зулзага бол хөөрхөн гэхдээ удахгүй том болох үед нь спэй, заслага хийлгэлгүйгээр гудамжинд гаргадаг. Амьтандаа хайртай хүмүүс бол тэр мэс засал амьтанд нь ямар хэрэгтэй гэдгийг тултал нь ойлгочихсон хүмүүс байдаг.
-Үрчлүүлсэн мууруудынхаа эзэдтэй холбоотой байдаг уу?
-Үрчлүүлсэн муур болгоныхоо эздийн утасны дугаар,цахим хаягийг нь тэмдэглэж авсан. Ихэнх хүмүүстэйгээ холбоотой мууруудаа хараад явна. Зарим хүмүүстэй нь холбоогүй байгаа. Анх өгөхдөө үржил хаах мэс заслыг нь хийж өгсөн. Надтай холбоогүй ч муурууд маань давгүй байгаасай гэж боддог доо.
-Хүүтэйгээ хамт тэжээдэг гэсэн хүү нь хэр амьтанд хайртай болж байна вэ?
- Миний дуртай байгаагаас хэд дахин илүү амьтанд хайртай. Өглөө, оройдоо муурны тооллого хийнэ. Надаас илүү асарна хайрлана. Заримдаа бүүр дэндүү их хайртай болчих вий гэж айдаг шүү.
-Таны хувьд өөрийн гэртээ олон муур тэжээдэг. Хүндрэлтэй зүйлс гарсан уу?
-Анх манай гэр гайхалтай сайхан байсан. Одоо бол хүн гэртээ урихаас ичдэг./инээв/ Өөрийнхөө хэдэн мууртайгаа үлдэх үедээ засвар хийнэ гэж төлөвлөөд, яриад л байна. Гэхдээ хэзээ тэгэх юм, мэдэхгүй юм. Буйдан, сандал, ханын цаас авах юмгүй болсон. Гэхдээ хайртай амьтад минь учир яаж ч чадахгүй юм даа.

-Хөөсөөр шүршүүлсэн муур танай гэрт байгаа гэсэн биеийн байдал нь дээрдсэн үү?
-Хөөсмаа манайд байгаа, бие нь сайжирсан. Манайд ирэхдээ бас мөөгөнцөртэй байсан гэдгийг нь мэдэлгүй хэдэн зулзагадаа бас өвчин халдаасан. Гэхдээ одоо давгүй байгаа. Тухайн үед гэмтсэн муурыг хамгаалсан хандалт өндөр байсан ч очоод асрах хүн байгаагүй. Эмнэлэгт хоногийнхоо мөнгийг төлөөд байж байсан.

-Цаашдын зорилго, төлөвлөгөө нь юу байгаа вэ?
-Муур орж болдог кафе нээмээр байна. Монгол Улсад амьтантайгаа орж сууж болдог газар цөөхөн. Хүмүүс ч дургүй байгаа юм шиг харагддаг. Бас байгаа мууруудаа сайн эзэн, гэр бүлтэй болгомоор байна. Бид амьтан хамгаалах хуультай болох гэж үзээд л байна. Хойшлоод ажил удаашралтай байна даа.
-Амьтан тэжээдэг, тэжээх гэж байгаа хүмүүст хандаж үг хэлэхгүй юу?
-Үүрдийн хариуцлагатай эзэн байгаарай. Амьтан нэг дассан бол өөр хүнд асаж чаддаггүй, хүн шиг л санаж бэтгэрдэг. Тиймээс насан туршийнх нь гэр бүл байгаарай гэж хэлмээр, уриалмаар байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.


| Б.САЙХАНЦЭЦЭГ: Амьтад анхны эзнээ хэзээ ч мартдаггүй, санасаар байдаг |
|
Н.УЧРАЛ: Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ
2025-11-15 15:24:56
Э.БОЛОРМАА: МАН-ын Их хуралтай холбогдуулж улс төржиж байна гэж харж байна
2025-11-15 14:46:03
П.АНУЖИН: Ард түмнийхээ амьдралыг мэддэг хүн сонгогдох нь чухал
2025-11-15 14:23:40
Л.Оюун-Эрдэнэ: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах ерөөл дэвшүүлье
2025-11-15 14:04:51
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТ ЧЕХ УЛСЫН ПРАГА ХОТНОО БОЛЛОО
2025-11-15 13:48:55
Д.Амарбаясгалан: МАН-ын шинэ дарга ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэж итгэж байна
2025-11-15 13:43:38
Г.ЗАНДАНШАТАР: Энэ удаад бид ард түмнийхээ амьдралыг сайжруулсан бодит ажлаараа ялалт байгуулна
2025-11-15 13:37:47
Х.Нямбаатар: Нийслэлчүүдэд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд МАН-ын даргад нэр дэвшихгүй
2025-11-15 12:45:58
Г.ТЭМҮҮЛЭН: ҮЗЭЛ САНААНЫ ЭРГЭЛТ ХИЙХ ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2025-11-15 12:28:38
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
2025-11-15 12:16:21
Ч.НОМИН: Эрх мэдлийн эсрэг эцсээ хүртэл сөрөн зогссоныг нийгмээрээ харлаа
2025-11-15 11:15:00
Н.СҮХБҮРЭН: БИ ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙД ИТГЭЛТЭЙ БАЙДАГ. ТИЙМЭЭС ИРЭЭДҮЙН ОЮУНЛАГ МОНГОЛ УЛСЫГ БҮТЭЭЛДЭЭ ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2025-11-15 09:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2025-11-15 09:00:00
ХӨРШ
2025-11-15 09:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2025-11-15 09:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2025-11-15 09:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-11-15 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -14 ХЭМ ХҮЙТЭН
2025-11-15 06:00:00
ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2025-11-14 18:35:40
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |