Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Италийн парламент дахь Итали, Монголын найрамдлын бүлгийн дарга Никола Карэтэй 2026 оны долдугаар сарын 7-ны өдөр уулзав.
Элчин сайд Монгол, Италийн стратегийн түншлэлийн харилцаанд хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж, талуудын дээд, өндөр түвшинд харилцан тохиролцсон асуудлыг бодит ажил хэрэг болгох, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр талын байгуулсан зарим эрх зүйн баримт бичгийг соёрхон батлах асуудлаар санал солилцов. Италийн парламент дахь Итали, Монголын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө парламентын найрамдлын бүлгийн зүгээс хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлж, элчин сайд Д.Булганд ажлын амжилт хүсэв.
Италийн парламент дахь Итали, Монголын найрамдлын бүлэг 2023 оны зургадугаар сард шинэчлэн байгуулагдсан бөгөөд Итали Ахан дүүс нам, Форца Италиа нам, Лега нам болон Ардчилсан нам, Таван од хөдөлгөөн нам, Италиа Вива нам болон Холимог намуудын төлөөллийг багтаасан Сенатын танхимын 8, Төлөөлөгчдийн танхимын 12, нийт 20 гишүүнээс бүрэлддэг. УИХ дахь Монгол, Италийн парламентын бүлэг 12 гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн А.Ундраа даргалж байна.
| Д.Булган Итали, Монголын найрамдлын бүлгийн дарга Никола Карэтэй уулзав |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |