Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг албан ёсоор нээж олон нийтэд зургадугаар сарын 26-ны өдөр дэлгэлээ. “Чингис хаан” Үндэсний музей нь өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсуудад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнгүүдийг амжилттай зохион байгуулсан. Энэхүү үзэсгэлэн нь Монголын соёлын өвийг дэлхийн тавцанд таниулж буй бас нэгэн томоохон үйл явдал болж байна.
.jpg)
Үзэсгэлэнг нээж, “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон дэлгэн харуулж байна гэлээ. Мөн нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлог, үнэт өвийг сурталчлах болно. Монголын болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэж буйгаараа онцлог” гэдгийг тодотгон хэлсэн юм.

Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд оролцож байгаа бөгөөд “Чингис хаан” Үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Хархорин” музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлж байна.
Ийнхүү Чингис хаан Үндэсний музей Их Британийн нэр хүндтэй музейн нэг болох Эзэн хааны зэвсгийн музейтэй хамтран томоохон хэмжээний олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан нь хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн, найрсаг харилцааны түүхэнд онцлох үйл явдал болсон үйл явдал боллоо.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, “Чингис хаан” Үндэсний музейн ерөнхий захирал, академич С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ болон бусад албаны төлөөлөл оролцов.
.jpg)
Уг үзэсгэлэн нь ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дэлгэгдэж, Европын үзэгчдийн хүртээл болно. Дашрамд сонирхуулахад Эзэн хааны зэвсгийн музей нь Их Британийн үндэсний хэмжээний зэвсэг, хуяг дуулгын цуглуулгыг хадгалдаг бөгөөд дэлхийн хамгийн баялаг, нэр хүндтэй цуглуулгуудын нэгээр тооцогддог байна.
| Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |