БНХАУ-аас "дэлхийн эдийн засгийг гүүр болгох"-оор дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ойг тэмдэглэж байна. 10 жилийн ойгоо "Бүс ба зам" санаачилгын гурав дахь дээд хэмжээний уулзалт гэж нэрлээд буй бөгөөд Бээжинд болох тус хурлаар "Бүс ба зам"-аас хэд хэдэн санаачилга хасагдаж, тэр хэрээрээ гишүүн орнуудын үзээгүй шинэ санаачилгууд нэмэгдэж орж ирэх гэнэ.

Бээжинд болох “Бүс ба Зам” санаачилгын форумаар ололт амжилтыг хангалттай дурдах бололтой. Ойг угтан “Бүс ба Зам” санаачилгын “Цагаан ном”-ыг хэвлэсэн тухай Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албанаас мэдээлсэн. “Бүс ба Замыг хамтаар байгуулах: Хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах тухай практик” сэдэвт “Цагаан ном”-д дурдсанаар энэхүү санаачилгын хүрээнд Хятад улс дэлхийн 150 улс, олон улсын 30 гаруй байгууллагатай хамтын ажиллагааны 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, санаачилгад нэгдсэн орнууд хоорондын импорт, экспорт жилд дунджаар 6.4 хувь өсжээ.
Хэвлэлийн бага хурлыг удирдсан Хятадын Хөгжил шинэтгэлийн үндэсний хорооны орлогч дарга, Худалдааны яамны орлогч сайд Гө Тинтин, Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн газрын дарга Ли Кэшинь нарын онцлон тэмдэглэснээр “Арван жилийн турш “Бүс ба Зам”-ыг хамтдаа байгуулах явцад Хятад улс хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хуваалцах зарчмыг баримталж ирсэн. Нээлттэй харилцаж, ногоон эдийн засгийг дэмжиж, сайн засаглалыг бэхжүүлж ажилласнаар нүдэнд үзэгдэж гарт баригдах бодит үр дүн бий болгосон юм. Хятад-Лаосын төмөр зам, Жакарта -Бандүнгийн хурдны төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Порт -Пирей боомт, Хятад Пакистаны эдийн засгийн коридор, Хятад Беларусийн аж үйлдвэрийн бүс зэрэг мега төслүүд хэрэгжүүлж үр шимийг нь олон мянган хүн хүртэж байна” гэжээ.
Өнгөрсөн тавдугаар сард болсон Европ-Азийн эдийн засгийн форумд Ши Жиньпин уг санаачилгын талаарх хэлсэн “Энэ онд миний дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Энэ бол холын хамаатан, ойрын хөршүүд хамтдаа хөгжих шинэ арга зам сүвэгчилж, олон оронд хүртээмжтэй байхын тулд санаачилсан ажил юм” гэсэн үгийг хэвлэлийн бага хурлын үеэр дахин дурдаж “энэ ганц өгүүлбэрт ” Бүс ба Зам”-ын зорилгыг маш тод илэрхийлсэн” хэмээн тодотгосон байна.

Форумыг угтан санаачилгын алдаа, онооны талаар тойм нийтлэлүүд олон улсын хэвлэлд гарсаар байна. “Бүс ба Зам” санаачилгад хамгийн идэвхтэй хамтран ажиллаж, том төслүүдийг хэрэгжүүлсэн зарим улс орны, тухайлбал, Пакистан, Казахстаны эдийн засгийн өсөлт хүлээж байсан хэмжээнд хүрэхгүй байгааг ОУВС-гийн тайлан мэдээнд дурдсаныг эш татаж байна.
Германы тинк-танк Merics байгууллагын энэ оны есдүгээр сарын илтгэлд дурдсанаар “Бүс ба Зам” санаачилга нь хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа орнуудад гэхээсээ илүүтэй Хятадад өөрт нь ашигтай тусч байгааг онцолсон байна. “Энэ санаачилгад нэгдсэн улсуудад дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн ч эдгээр төсөл нь Хятадын зах зээл, Хятадын компаниудыг шаардлагатай түүхий эдээр найдвартай хангах сүлжээ болж байна. Санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн “Digital Silk Road” төсөл нь хамтрагч орнуудын эрүүл мэнд, санхүү, төлбөр, боловсрол зэрэг олон салбарын дижитал шилжилтийг хөгжүүлсэн ч эдгээр нь Хятадын технологийн компаниудын хэрэгцээ, хөгжлийг хангахад суурилсан” гэж дүгнэжээ.
Санаачилгад нэгдсэн орнуудад хэрэгжсэн дэд бүтцийн том төслүүдийн дийлэнх нь “Бүс ба Зам”-ыг төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан Азийн Дэд бүтцийн банкнаас өндөр үнийн дүнтэй зээлээр бүтсэн нь өрийн асуудлыг хурцатгаж байгааг санхүүгийн шинжээчид анхааруулсаар байна. АНУ-ын судалгааны "Rhodium" фирмийн тооцсоноор 2020-2022 оны хооронд хятадын гадаад улс орнуудтай хийсэн 76.8 тэрбум ам.долларын өрийн хэлэлцээрийг шинэчилсэн байна.
Тэгвэл “Бүс ба зам”-ын дээд хэмжээний уулзалтаар “Даян дэлхийн” тодотголтой гурван санаачилга нэмэгдэж яригдах гэнэ.
Хоёр жилийн өмнөөс Хятадын удирдлага шинэ санаачилгуудыг дэвшүүлсэн нь “Даян дэлхийн хөгжлийн”, “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” юм.
Эдгээр санаачилга нь “Бүс ба зам”-ыг орлох биш харин ч “Бүс ба зам”-ын дутууг нөхнө гэдгийг Ши Жиньпин дарга мэдэгдсэн. Эдгээр шинэ санаачилга нь эдийн засгийн гэхээсээ илүүтэй нийгмийн бусад салбар руу чиглэнэ, энэ нь “Хятад мөрөөдөл”-ийг биелүүлэх ээлжит алхам болохыг "Nikkei" агентлаг онцолжээ.

Европын холбоо сүүлийн жилүүдэд Хятадын "Бүс ба зам" санаачилгад нэгдэн орох том алхмуудыг хийж эхэлсэн. Үүнийг Итали улс маш ихээр дэмжиж, тэргүүлэх үүрэгтэй оролцож байгаагийн шанд 2.5 тэрбум ам.долларын дэд бүтэц хөгжүүлэх хөрөнгө оруулалт авсан. Үндсэндээ Италийн популист Засгийн газрын өмнө тулгамдаад байсан хамгийн том асуудал болох дэд бүтцийг сэргээн засварлаж, шинэчлэх ажлыг Хятадаас авах зээлээр шийдвэрлэхээр болж байгаа. Ингэж гал намжаахаас өмнө Жусеппе Контегийн Засгийн газар огцрох хүртэл асуудал яригдаж байсан юм.
Үүнээс гадна ОУВС болон Дэлхийн банкны зүгээс 23 улсыг эдийн засгийн хувьд Хятадын зээл тусламжаас хамааралтай гэж тодорхойлсон байдаг. Харин АНУ-ын нийслэл Вашингтонд төвтэй Глобал хөгжлийн төвөөс Монгол, Киргизстан, Тажикстан, Пакистан, Мальдив, Монтенегро болон Жибути зэрэг улсыг Хятадаас хамааралтай өрийн дарамтад орох эрсдэлтэй орноор нэрлэжээ.
Популист амлалтаа биелүүлэхийн тулд Дундад улсаас бодлогогүй, зээл тусламж авахын сөрөг жишээ нь Шри-Ланка улс бөгөөд тэд 2017 оны төгсгөлд газар нутгийнхаа нэг хэсэг болох Хамбантота боомтоо Хятадын төрийн мэдлийн “Merchant Port Holdings” компанид эзэмшүүлэхээр шилжүүлэн өгсөн явдлаас харж болно. Энэ мэт жишээ тоочоод байвал хэд хэд бий.
Үндсэндээ Хятадын тэлэх бодлогын инерц нь бусад жижиг орнуудыг тэднээс зээл тусламж авахаас өөр аргагүйд хүргэж, зарим буруу өрийн бодлого барьсан улс орнууд өөрсдөө тэдний хавханд орж байгааг олон мэргэжилтнүүд анхааруулж, эсэргүүцэж байгаа.

Энэ талаар Хятадын Сангийн сайд Люү Күн “Бүс ба зам" санаачилгын олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар форумаас үүсээд буй асуудалд Бээжингийн талаас өрийн эрсдэлийг урьдчилан сэргийлэх болон шийдвэрлэх нарын тогтолцоог гаргаж ирэх чухал ач холбогдолтой гэж тодорхойлсон юм.
Харин “Bank of China”-ын дарга И Ган “Бид өрийн болон эрсдэлийн менежментийг бэхжүүлж, хөгжиж буй орнуудын өрийн асуудлыг бодитоор бүрэн дүүрэн ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа тухайн улсын өрийн эрсдэл болон нийт өрийн багтаамжийг харгалзан үзэж, зээлийг тогтвортой байлгах нь чухал” гэсэн юм.
"Бүс ба зам" санаачилгын өнөөгийн байдал болон хэтийн талаар Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн орнуудын судалгааны төвийн тэргүүн Давид Ламптон дэлгэрэнгүй дүгнэлт хийсэн байна.
Тэрээр “Хятад улс гадаад улсуудад хөрөнгө оруулалт хийж туршлага хуримтлуулах замдаа маш их алдаа гаргасан. Өнгөрсөн хугацаанд тэд хэтэрхий их амлалт өгсөн нь улс төр болон эдийн засгийн хувьд эрсдэлтэй төслүүдийг бий болгосон. Мөн хэрэгжүүлж буй төслүүд нь тухайн орны иргэд болон нийгэмд ямар бодитой үр өгөөж авчирч байгаад тийм ч их анхаарал хандуулаагүй нь эргээд тэдэнтэй буюу гаднын компаниудтай хамтран ажиллахад хүндрэл учруулж байна. Үүний дээр үйл ажиллагаа нь ил тод бус байгаа нь авлигад хэт автагдсантай холбоотой байх магадлалтай. Гэсэн хэдий ч эдгээр сорилтуудыг ойлгож, гүйцэтгэлүүдийг сайжруулахыг эрмэлзэж буй олон хятад хүн бий. Тэдний зарим нь тодорхой хэмжээний ахиц, дэвшил үзүүлж байна. Хэрэв Ши Жиньпиний засаг захиргаа энэхүү форумаас суралцах дүгнэлт хийх, хамтран ажиллаж чадвал цаашдын дэлхий нийтийн хөгжилд хамгийн том ахиц дэвшлийг авчирч болох юм” гэжээ.
элхийн дэд бүтэц болон зам тээврийн харилцан адилгүй байдал нь зарим орон, бүс нутгуудад хүний наад захын хэрэгцээ болох эрүүл хүнс, цэвэр орчин, баталгаатай ус, боловсон ариун цэврийн шийдэл, боловсрол, ажлын байрны бололцоо зэргийг эрс ялгаатай болгож байгаа. Мэргэжилтнүүд үүнийг тэнцвэржүүлэхийн тулд 2030 он хүртэл жил бүр 3.3 их наяд ам.долларыг дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулж байх хэрэгтэй гэж тооцоолсон байдаг. Харин энэ харилцан адилгүй байдлын тодорхой хэсгийг арилгах дэд бүтцийн хөгжил болон түүний санхүүжилтийн эх үүсвэрийг "Бүс ба зам" санаачилгаар зохистой тодорхойлох нь их хэмжээний зээл тусламж үзүүлэхээс илүү хувилбар болох юм.
| “БҮС БА ЗАМ”-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР ЯРИГДАХ ШИНЭ ХИЙГЭЭД “ХУУЧИРСАН” САНААЧИЛГУУД |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |