Хичээлийн шинэ жилийн баяр өнөөдөр тохиож байна. Энэ баяр хүүхдийн төлөө нойр, хоолоо хугаслаж, сайхны төлөө, ирээдүйг бүтээдэг багш нарын баяр ч гэж болно. Багш мэргэжил хүний сэтгэлийн эмзэг нандин ертөнцөд гэгээнээр нэвтэрдэг хүн судлалын мэргэжил. Хүний шинэ сайхан чанарыг олж нээн хүн болох, хүмүүжих үйлийг тэтгэдэг эх булаг ч гэх нь бий. Тэгвэл хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан дэлхийг өөрчилж, олон сая хүүхдийн ирээдүйг бүтээсэн таван шилдэг багшийн түүхийг хүргэж байна.
Америкийн нэрт сурган хүмүүжүүлэгч нарын нэгт зүй ёсоор тооцогддог Букер Вашингтон бага ахуй насандаа гэр бүлийн хамт чинээлэг гэр бүлийн боол байжээ. 1856 онд төрсөн тэрээр ахлах сургууль төгстөлөө цагаан арьст айлын боол байсан бөгөөд сургуулиа төгсмөгцөө Хэмптоний их сургуульд багшаар элсэх хүсэлт гаргасан нь зөвшөөрөгдөж, Букер Вашингтон тухайн үеийн цөөн өнгөт арьст багш нарын нэг болсон байна. Тэрээр их сургуулиа төгссөний дараа Баруун Виржиниу мужид ажиллаж, хүүхэд, насанд хүрэгч, боловсрол эзэмшихийг хүссэн хэн бүхэнд зааж, буцаж нутагтаа ирээд Хэмптоний их сургуульдаа багшилжээ. Букер Вашингтон Алабама мужид Тускегийн сургууль гэх нэртэй сургууль нээсэн нь өдгөө Тускегийн их сургууль болон өргөжин хөгжиж, цэцэглэсэн түүхтэй. Букер амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөт арьст, нийгмээс тусгаарлагдсан хүмүүст боловсрол олгоход зарцуулсан бөгөөд АНУ-ын хэд хэдэн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдон ажиллаж байжээ.

Латин Америкийн анхны Нобелийн шагналтан, нэрт багш Люсила Годой Алкаяга эх орондоо төдийгүй дэлхийд Габриэла Мистраль нэрээрээ танигдсан нэгэн байжээ. Габриэла Чили Улсад төрж, өссөн бөгөөд их сургуулиа багшийн мэргэжлээр дүүргэж, охидын сургуулиас эхлэн багшлах болсон байна. Улмаар сургуулийнхаа захирлаар томилогдсоныхоо дараа Чили Улсад эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшилт өндөр байгаа ч эрэгтэйчүүд, нийгмийн зарим давхаргын хүмүүс боловсрол эзэмшиж чадахгүй байгааг хөндөж эхэлжээ. Тэрээр үндэстэн даяараа хөдөлгөөн өрнүүлж, нийгмийн бүх давхарга, эрэгтэй, эмэгтэй бүгдэд нь боловсрол олгох эрхтэй болгосон бөгөөд амьд ахуй цагтаа яруу найргийн бүтээл бичдэг байсан бөгөөд шүлэг, яруу найргаараа Латин Америкаас төрсөн анхны Нобелийн шагналтан болсон аж.

Багш нарын Нобелийн шагнал гэгддэг “Дэлхийн шилдэг багш” тэмцээний ялагчдаас хамгийн их хүндэтгэл хүлээсэн нь Палестины багш Ханан Аль-Хроуб. Тэрбээр 2016 оны “Дэлхийн шилдэг багш” тэмцээнд “Хүчирхийллийн эсрэг” уриатай орж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд боловсрол олгож яваа амьдралынхаа түүхээр тэргүүлж байжээ. Ханан Аль-Хроуб бага насаа Палестины дүрвэгсдийн хуарандаа өнгөрүүлжээ. Их сургуулийн оюутан байхдаа англи хэлний орчуулагч болохыг хүсдэг байсан ч гэр бүл зохиосныхоо дараа Израилийн нутгаар зорчиж яваад армийн цэргүүдийн суманд оногдож хоёр хүүхдээ алдсан аж. Үүнээс хойш Аль-Хроуб өөртөө багш болж, хүчирхийлэлд өртөж, нийгмээс тусгаарлагдаж байгаа хүүхдүүдэд боловсрол олгох зорилго тавьж, ажлаа дүрвэгсдийн хуарангийн хүүхдүүдэд хичээл заахаас эхэлжээ. Түүний ажиллахыг нь харсан шүүмжлэгч, судлаачид “Аль-Хроубын хичээл заасан хүүхэд ямар ч муухай дурсамж, муу хүмүүжилтэй байсан ч өөрчлөгдөж чаддаг” гэсэн байна.
.png)
Сурагчдада хатуу, ширүүн ханддаг ч амьдралыг нь өөрчилж, ирээдүйг нь бүтээж өгсөн гэдгээрээ Жое Кларк багш алдартай. Жое Кларк 1938 онд АНУ-ын Жоржиниа Рошель хотод төрсөн бөгөөд багаасаа багш болох мөрөөдөлтэй хүү байсан гэнэ. Тэрээр Уильям Патерсоны их сургуульд бакалавр, Сетон Холл их сургуульд магистрын зэрэг хамгаалж, АНУ-ын Спортын академийн хүндэт доктор бөгөөд АНУ-ын армид алба хашиж, сургуулилалт хариуцсан түрүүч цолтой байжээ. Жое Кларк багшаар олон жил ажилласныхаа дараа сургуулийн захирал болоод байхдаа хичээлээ байнга тасалдаг, согтууруулах ундаа, тамхи хэрэглэдэг 300 гаруй сурагчийг сургуулиас нь хөөсөн байдаг. Харин сургуулиасаа хөөгдсөн сурагчдад хоёр дахь боломж олгож байсан нь түүний “хатуу арга”-ыг бага ч болов зөөлрүүлж байсан гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Магадгүй сурагчдын биеийг өвтгөж болох байх л даа. Гэхдээ амьдралыг нь, ирээдүйг нь өвтгөж болохгүй” гэж байжээ.

Дэлхийн хамгийн алдартай багш нарын нэг гэгддэг Салман Ханыг сурагчид нь интернэтийн хүч чадлын тод жишээ гэж тодорхойлох нь бий. Пакистан гаралтай Салман Хан АНУ-д төрж өссөн бөгөөд онлайн сургалтын эхлэлийг тавьсан багш. Салман Хан онлайн сургалтын эхлэлийг “Yahoo”-гаас эхлүүлсэн бөгөөд тус платформ хэрэглэгчдийн хүртээл болоод удаагүй байх үеэс мессенжерийг нь ашиглан цахимаар сурагчдад хичээл зааж эхэлсэн байдаг аж. Өдгөө тэрбээр онлайн сургалтын Хан нэртэй академи байгуулаад байгаа бөгөөд “Youtube” хуудсаараа дамжуулан сурагчдад хичээл ордог юм байна. Түүний Хан академийн “Youtube” хуудас 10 орчим сая дагагчтай гэнэ.

| ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН ТАВАН БАГШИЙН ТҮҮХ |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |