• Өнөөдөр 2026-07-29

Э.Амартүвшин “Италийн Оддын одон”-гоор шагнууллаа

      Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшингийн дэлхийн дуурийн урлагийг хөгжүүлэх, Монгол, Италийн соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн зарлигаар “Италийн Оддын одон”-гоор шагнасан байна. "Италийн Оддын одон" нь тус улсын соёл, урлаг, шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст олгодог.

    Энэхүү төрийн өндөр дээд, нэр хүндтэй шагнал бөгөөд "Энх тайван, нөхөрлөлийн элч" хэмээн алдаршуулдаг. Э.Амартүвшин нь дуурийн урлагийн өлгий нутаг Итали төдийгүй дэлхийн бусад нэр хүндтэй театрын тайзнаа “Риголетто”, “Травиата”, “Тоска”, “Айда”, “Кармен”, “Евгений Онегин”, “Трубадур”, "Набукко" зэрэг дуурийн гол дүрд амжилттай тоглож буй дэлхийн шилдэг баритон билээ.


 

 


Э.Амартүвшин “Италийн Оддын одон”-гоор шагнууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188