Сологийн нарийн торгон мэдрэмж, Анхмаагийн зөөлөн ялдам дуу хоолой, Анугийн дуундаа ордог байдлыг санасан байна шүү. Ийм нэг сонсогчдоо үгүйлж байгааг мэдсэн юм шиг цав цагаан даашинзтай, улам ч үзэсгэлэн нэмээд эргээд иржээ тэр гурав. “Зүрх чам руу”, “Өвлийн хайрын дуу” гээд өвлийн дуунаасаа эхлээд шинэ жилийн тансаг бүтээлүүдээ ч сэргээн дуулахыг нь сонслоо. Яаж ийм ялдам танхи, дурлам сайхнаар хүний зүрх сэтгэл рүү эгшиглэж, төгс гоогоор бидэнд хайр, өвөл, шинэ жил, хамаг бүхнийг хүргэж чаддаг юм бэ, “3 охин” хамтлаг.

“Хайр аа би чам руу алхаж явна
Дуу аяланхан яарч л байна
Хацар дээр минь энхрийхэн цагаан цас
Зөөлөн хаяланхан даарч л байна
Чамайгаа санахаар дулаацаж л байна...” гэж дуулах нь цаанаа нэг эмзэг турьхан, энхрий нандин мэдрэмж төрнө. Тэдний дуу хуур л ингэж арванхоёрдугаар сарыг амилуулж, бидний зүрх сэтгэлд догдлол авчирдаг мэт. Охидын энэ хамтлагийн бусдаас ялгарах онцлог, имиж нь л угаас энэ байх шиг.
Цаанаа нэг сонсогчдыг гэрэл гэгээ, дулаан дотно бүхэн рүү татаж, зүрх сэтгэлийн дотор догдлол хайр, сайхан бүхнээрээ урсан эгшиглэж, сонсох бүрд дурлан татагдаж, уусган нэвтрүүлдэг.
Тэр гурав цаснаас түрүүлж үнсэхийг хэн нэгнээс хүсэж, жинхэнэ хайрыг эрж, хайж, олж, далд сэтгэлийн үгсээ хэн нэгэнд дэлгэж, дахин дурлаж, өөрсдөө ч хэн бүхнийг дахин дурлуулж, жинхэнэ хайрыг мэдрүүлж, учралыг, гэгээн сайхныг дэлхийн ягаан зүрхэн дээр дуусашгүйгээр дэлгэрүүлсээр ирсэн. Өнөөдөр ч дэлбээлүүлсээр байна. Тэгэхдээ аав, ээж, амраг хань, хайртай бүхнээ ч мартахгүйгээр хайраа харамгүй илэрхийлж, хажуудах бүхнээ энэрч тэвэрсээр байна. Өдгөө Монголын урлагт хорь гаруй жил ийм өнгө, хэмнэлээр бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогчдын олон сайхан дурсамжийг хөглөгч тэд 1998 онд анх байгуулагдсан байдаг. “Ирээдүйн одод” өсвөрийн эстрад дуу дуулаачийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж гараагаа эхэлсэн бөгөөд 2000 оноос уран бүтээлээ хүргэж, өөрсдийн өнгө аясыг илэрхийлэн байр сууриа байгуулж эхэлжээ. Хамтлагийн гишүүн Анхмаа харин 2004 оноос нэгдэж “3 охин” нэрээ өгч анх эхэлсэн түүхтэй. Тэд анх МУГЖ , поп дива Ж.Алтанцэцэгийн “Оддисей” тоглолтод вокаль хийснээр үзэгчдийн өмнө гарч ирж байж. Дараа нь Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах “Пентатоник” наадамд урилгаар оролцсон байдаг.
Харин 2003 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны сүлд дуу болох “Оюутан нас аялгуу” дууг МУГЖ, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаатай хамтран дуулсныг сонсогчид андахгүй. Гавьяатын тоглолтод ч мөн оролцсон. Мөн Монгол улсад болсон ардчилалыг дэмжигч орнуудын 5-р бага хуралд зориулсан Монгол улсын засгийн газраас захиалж хийлгэсэн хөгжмийн зохиолч Ц. Чулуунбатын зохиосон бүх оддын хамтарсан “We stand all together” дууг дуулсан нь сонирхолтой байхаас гадна залуу хамтлагт том амжилт байв. 2004 оноос харин өөрсдийн шинэ цомгоо хамтлагийнхаа нэртэйгээр сонсогчиддоо хүргэж эхэлсэн. Араас нь “Дижитал” хамтлагтай аялан тоглолт хийсэн. Ийн уран бүтээлээ эхэлж байхад тэднийг урагшлуулж, улам хөглөсөн үйл явдал болсон нь БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азийн залуу дуу дуулаачдын уралдаант фестивальд оролцож "Excellent New Singer" шагнал хүртсэн амжилт. Ингээд тасралтгүй уран бүтээлээ хийж, үзэгчдэдээ дуу хуураа хүргэсээр хоёр дахь “Жинхэнэ хайр” цомгоо 2008 онд өлгийдөн авчээ.
Мөн “UBS Music Video Awards” наадамд оролцож шилдэг Поп хамтлагийг “Чамайг хайсаар байх уу”, шилдэг Имиж бүрдүүлэлтэй хамтлагийг ”Бид гурвуулаа” дуунуудаараа тэргүүлсэн.
Он оноор ийн амжилттай урагшилсаар, тэд ч тасралтгүй дуу, клипээ хүргэсээр байв. 2011 онд UB Palace-д бие даасан хоёр дахь тоглолтоо зохион байгуулжээ.Мөн БНХАУ, ОХУ, БНСУ болон АНУ-ын таван хотоор аялан тоглолт хийжээ. Дараа жил нь харин "Hot Disco" нэртэйгээр гурав дахь цомгоо гаргасан байдаг. Ингээд 2014 онд хамтлагийн дуучид бие даасан уран бүтээлүүд дээрээ ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Ану "Дэлхийн ягаан зүрх", "Гэгээ" зэрэг дуунуудаа гаргасан бол Солонго "Соло" дуучин Болдтой хамтран "Хагацаж чадах уу" дуугаа гаргаж сонсогчдодоо хүргэсэн нь сонсогчдод мөн л содон бэлэг байсан. Тэд ийн нэгээрээ, нэгдэж бүтээлээ туурвисаар завгүй, өөрсдийгөө улам хурдлуулсан, өөр өнцгөөс илэрхийлэх гэсэн он жил байв. Хамтдаа 2014 онд "Хурдлах тусам" EP цомгоо өлгийдсөн бол 2016 онд "Хэмнэл зүрхэнд" EP цомгоо гаргаж цомгийн баяраа амьд хөгжмийн хамтлагтай хамтран хийсэн нь тэсрэлт болж байв.
Тэдний хувьд нэг их өөрсдийгөө эвдээд, өөрчлөхгүй ч зөөлөн намуун, аядуу өнгө аясаар Монголын рок попын урлагт өөрсдийнхөө байр суурийг хэдийнэ олж, өнөөдөр ч сонсогчид тэднээс хайр сэтгэл, хамгийн нандин бүхнээ сонсоор байна. Энэ жил бидэнд дурсамж хайр хөглөсөн олон гоё бүтээлээ сэргээж, эргэн ирсэнд баярлалаа. Үргэлж хамт, ойр, олон шинэ сайхан бүтээлээр уулзахыг хүсье.
| 3 ОХИН УРАН БҮТЭЭЛДЭЭ ЭРГЭН ИРЖЭЭ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |