Өвөрмонгол нийтийн дуучид Монгол улсад цахиур хагалаад эхэллээ. Нэг үгээр бол Өвөрмонгол дуучид нийтийн дуу дуулж, олон сонсогчдыг араасаа байлдан дагуулаад байна. Хүмүүний сэтгэлийг дуу хуурийн хөг, аялгуугаар хөдөлгөсөн аль л сайхан дууг тэд дуулж байна. Өвөрмонголын залуу дуучин Живсмаа, Э. Уянга, Цоморлиг, гэх мэт дуучдын дуулсан дуу хаа сайгүй цуурайлах боллоо. Тэднийг дууг сонсох дуртай асар олон сонсогч бий болжээ. Ар монголын алтан тайзыг хэдийнэ эзэгнээд буй. Үүнээс гадна, өмнө монгол дуучид Өвөрмонголд тоглолт хийж, дуу хуурынхаа дээжийг урилгаар очин дуулдаг байлаа. Монголын дуучид, уран бүтээлчдийг очиход Өвөрмонголчууд хүндэтгэн хүлээн авч, чин сэтгэлээсээ алга ташин суудаг байсан гэдэг. Гэтэл нийтийн дуунд цахиур хагалан орж ирээд буй Өвөрмонгол дуучид “Цаг, цагаараа байдаггүй” гэдгийг харууллаа. Монголд од болж эдгээр дуучдыг даган дуурайх, дагаж дуулах залуус бий болж, тэд ёстой дууны ертөнцөд цахиур хагалаад байгаа аж.

Монголын эстрад, рок, поп, жааз хөгжмийн түүх өнгөрсөн зууны дөчөөд оноос эхлэлтэй гэдэг
20-р зуунаас эхлээд тэнгис далайг гатлан, тив дэлхийг тойрон түгсэн эстрад урлаг түүхэн хөгжлийнхөө дагуу олон төрөл урсгалыг бий болгож өнөөг хүртэл хөгжин дэлгэрч буй. Монголын эстрад, рок, поп, жааз хөгжмийн түүх өнгөрсөн зууны дөчөөд оноос эхлэлтэй гэдэг. Тухайлбал, Ардын жүжигчин Л.Мөрдоржоор удирдуулсан джаз найрал хөгжмийн чуулга байгуулж, аккердеон, саксофон, татах бүрээ, хийл хөгжмийг хоршуулж байсны дээр банжо-гитараар Жүрмэд хэмээх бүсгүй тун чадварлаг тоглож, Ардын жүжигчин Л.Цогзолмаа монгол ардын дуу “Гандий мод”-ыг Зөвлөлтийн мэргэжилтэн С.Гальпериний найруулгаар шинэ маягт оруулан түргэн аязаар дуулсан нь тухайн үеийн дуулаачийн урлагт хийсэн нэгэн өвөрмөц шинэчлэл болсон байдаг. Тэр цагаас хойш “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” тэргүүтэй цахилгаан хөгжмийн хамтлагууд шил шилээ даран гарч ирснээр өнөөдрийн түүхийг бүтээсэн. 1990-ээд оноос Монголын рок под, жазз, нийтийг дуучид Өвөрмонголд од болж, тоглолтоо хийж, халаасаа зузаалаад ирдэг байсан цаг саяхан. Тухайлбал, С.Жавхлан, Б.Сэрчмаа, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Л.Болдбаатар, Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр гээд хөвөрч өгнө. Үүнээс гадна бяцхан дуучин Б.Бат-Энэрэл Өвөрмонголчуудын хайр хүндлэлийг хэдийнэ хүлээжээ.
1990-ээд оноос Монголын рок под, жазз, нийтийг дуучид Өвөрмонголд од болж, тоглолтоо хийж, халаасаа зузаалаад ирдэг байсан цаг саяхан
Энэ талаар Монголын хамтлаг дуучдын уран бүтээлийг Хятадад, тэр дундаа Өвөрмонголын өөртөө засах орны хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ үзүүлдэг “Эгшиг соёл медиа” компанийн захирал Б.Байгаль “Ар Монголын залуучуудаас ялгагдахаар зүйл гэвэл манай залуучууд уртын дуу, зохиолын дуу илүүтэй сонсдог гэж би хувьдаа бодож байна. Поп, хип хоп, хятад, гадаад гээд бүх төрлийн урсгалыг сонсоно. Манай энд зөвхөн “Эгшиг” бус Wangyi, QQmusic гэх мэт дууны олон аппликейшн бий. Хүн болгон гар утсан дээрээ 2-3 аппликейшн суулгачихсан байдаг. Ар Монголын уран бүтээлчдээс хуучны хамтлаг, дуучдыг илүүтэй сонсох дуртай. “Хурд”, “Харанга”, “Чингис хаан” хамтлаг, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, нийтийн дуучдаас С.Жавхлан, Лосолын Болдбаатар, Ноён Бондгорт хүмүүс их дуртай. Мөн Өвөр Монголд ирж тоглолтоо хийдэг дуучин Сэрчмааг их сонсдог. Өнөө жил Баяндалайгийн “Би өөрийнхөөрөө”, Ё.Баянмөнхийн “Цэнхэр хангайн нутаг”, Бүжнээгийн дуулсан “Өвөрхангайн магтаал” зэрэг дуунуудыг миний хувьд их сонсож байна” гэсэн байдаг.
| ӨВӨРМОНГОЛЧУУД НИЙТИЙН ДУУНД ЦАХИУР ХАГАЛЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |