Жавартай талыг эвлэгхэн мөртлөө цовоо хоолойгоор дулаацтал дуулж, нарийн торгон нугалааг гүйцэт хийдэг жавхаалаг уран бүтээлч байжээ, тэр. Ардын богино дууны агшин зуурын айзам хэмнэлд бодол, сэтгэл хөтөлж, сонссоны дараа уярал ухаарал, хайр энэрлийн чөлөөнд зоргоор орхих мэт. Нүдээ аниад сонсоход, дуунд гарах дүрслэл нь төсөөлөгдөж, хот суурин газар суугаа хэнд ч хөдөө ахуйг санагдуулж, сэтгэлийн дотор өрөх шиг. Түүний дуулсан дуунаас жишээ татахад,
"Баян Монголын хонь, ямаан сүргээ хө
Сул асгасан сувд шиг
Гүүргий, гүүргий, гүүргий, гүүргий
Цайран ярайж харагдах
Саруул талын минь чимэг юм даа хө..." гэх "Баян Монгол" ардын богино дууг сонсоход эрхгүй тэр л ахуй тодорч, "Тийм сайхан зүйрлэлийг ийм сайхан хоолойгоор дуулдаг аа мөн" гэж уулгалан бодмоор, санаа сэтгэлдээ тэр ая дан, өнгөөр нь давтан сонсмоор, даган дуулмаар болно.

Ардын богино дууны мастер алдарт Г.Дорждэрэм гуайн араас залган гарч ирсэн тэр бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Ш.Даваахүү. Дуу бүхэнд нь саатмаар, хоргодмоор мэдрэмж бууна. Амьдралынхаа 18 жилийг тайзнаа өнгөрүүлж, үзэгчдийн сэтгэл рүү ардын дууны цэвэр тунгалаг, сэвгүй ариун аялгууг өөрийн өнгө донжоо хэдийнэ олж тогтсон хоолойгоороо урсган шингээж, үе, үеийн сонсогчдод ойртон дуулснаараа тэр өөр. Хойч үедээ ч сонирхуулан, анхаарлыг нь татаж, арга ухааныг өгч дуулснаараа онцгой гэмээр. Очир алмааз шиг ховор нандин ийм хоолой орчин цагт лав эрээд олохгүй мэт. Харин дөхөж очих нь бол бий байх.

Сайхан дуучны дууг нэхэн сонсох, “Тэгэхэд түүний тийм сайхан дуу эгшиглэж байсан даа” гээд хайхад тэр л мөн чанараар нь ютүүб сувагт хадгалсан байх нь таатай бөгөөд сонсоогүй азнаж, өөртөө хүлээлт үүсгэж байгаад сонсоход улам ч хөг нэмсэн мэт. Яг л ийм мэдрэмжээр түүний дууг сэтгэл, ухаанаасаа эрэн дурсаж, багад зурагтаар эгшиглэдэг байсан ганган нугалаатай, чихэнд сонсголонтой дуу хоолойг ойрдоо их үгүйлж байлаа. Тэдгээрийн дотроос санаанд ил нь,
“Цагаан сарын шинийн нэгэн
Болоод ирлээ дээ хө
Цагаан эсгий гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө... “ гэх “Цагаан сар” дуу.
Энэ дууг хэн бүхэн аманд аялж, сар шинийн өдрүүдэд эгшиглэхэд тун сайхан зохицдог. Сэтгэлд хоногшсон энэ дууг сонсоод ганц ханахгүй, нэгэнтээ дууг нь сонсож эхэлсэн бол өөрөө цааш олон бүтээл рүүгээ хөтөлж, наанадаж гурван сайхан дууг нь угсруулан сонсоход эрхгүй хөглөгдөж, үргэлжлүүлээд амандаа аялан өдрийг бардаг сан. “Баян Монгол”, “Жийжүү хот”,”Талд унасан жавар”, “Соёл эрдэнэ”, “Саньхюу гөлөм”, “Юндэн гөөгөө”, “Цэвэр охин”, “Дөрвөн уул”, “Янлин хуар”,Сандутай мод”, “Жаран цагаан хонь”, “Монгол транс” гээд дууны арвин ч сантай.
Эхэнд түүнийг жавартай тал дулаацтал дуулдаг гэж тодотгосон нь “Талд унасан жавар” дуунаас үүдэлтэй л дээ.
Нэхий дээл, лоовууз өмсөөд хаврын алаг цог цаст талд дуулан зогсох түүнийг хараад, жиндүү тал бүлээцэн гэсэж, дуунд нь уярч хайлах шиг бодогддог юм. Хоолойны тийм нарийн уран нугалаа, үг, аялгуугаар нь мэдэрч шаглах ер бусын аялгуунд ямархан ч ахуй нялхран халууцаж, улирлын өнгө тэрхэн мөчид хувьсан өөрчлөгдөх шиг санагдана. Ш.Даваахүү гавьяат ийм л дуучин юм байна. Тэрбээр 1973-1991 онд Дорнодын театр дуучнаар ажиллаж байгаад 1991 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулга, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад гоцлол дуучнаар ажилласан байдаг. Анх театрт хөгжимчнөөр орсон ч богино дууг түүнээс ч гаргаахгүй дуулж, түүгээрээ ард түмний хайрыг татсан.
Энэ нь ардын дууны томчууд болох Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Дорждэрэм, С.Бүтэд нараас суралцаж, дуулах эрдмээ заалгасны ач тус байна. Өөрөө багш нараасаа ардын дууны өв соёлыг сурч, судлаад, үргэлжлүүлэн хойч үедээ өвлүүлэх үйлсийг ч тэр эхлүүлэхдээ “Ардын богино дуу дуулаачдын холбоо”-г үүсгэн байгуулж, аргадан хоргодон дуулдаг ардын дууны авьяастныг төрүүлэх ажилд ханцуй шамлан орж, шамдан ажиллаж байсныг нь ойр дотныхон болоод дууг нь шимтэн сонсогчид нь андахгүй. Үүгээр ч зогсохгүй Монгол үндэстэн ястны ардын 1008 дуу хэвлүүлсэн нь өдгөө ч олон хүнд бий.

Багшаасаа өвлөсөн ухаанаа, шавь нартаа үргэлжлүүлсэн ажлынхаа талаар тэр “Би МУГЖ Г.Дорждэрэм гуайн дуулах авьяасаас суралцсан хүн. Дотроо багш гэж хүндэлдэг. Багш маань ардын дууны уран нугалаа, шилтгээн их сайн гаргадаг торгон хоолойтой. Миний хоолой тэр хүний хоолойд дөхөж очсон гэж боддог. Гэхдээ би өөрийгөө яг багш шиг ээ гэж хэлж байгаа юм биш шүү. Би 16-туудыг нотгүй дуулах зорилт тавьсан” гэж дуулах эрдэмдээ эрчимтэй шамдаж, халуун залуу зүрхээрээ хэрхэн булгилан хичээж, дуундаа дурлаж, дуулахын сайханд хөтлөгдөж явснаа ярьсан байдаг. Тэрбээр харин С.Бүтэд багшийнхаа удирдлага дор хөгжимчин, шанз хөгжмийн мэргэжлээр төгсөж, эзэмшиж сурсан тэр сайхан хөгжмөө өвгөндөө тоглож өгөхөд их баярладаг тухай ч дурссан нь бий. Тэгээд л “Дуучин хамгийн эмзэг атлаа хамгийн гоё мэргэжил” гэж голыг нь олж хэлээд өөрөө тун болгоомжтой атлаа жаргалтайгаар дуулдаг юм. Харин шавь нарынхаа талаар “Миний шавь Өвөрмонголд ч бий. Шавь нартаа аливаа дууг хэзээ ч дахин давтагдашгүйгээр өөрийн болгож дуулахыг үргэлж захидаг” гэнэ. Ардын богино дуундаа сэтгэл зүрх, дуу хоолойгоороо бүрэн дүүрэн амьдарч, алхах, амьдрах, дуулж явах хөгөө багш нараасаа авч, шавь нартаа өөрт байгаа бүхнээ уудалсаар тэр энэ ертөнцөөс буцсан. Хэдий өвдөж байсан ч дуугаараа, дуулсан он жилийнхээ дурсамж, чуулгынхаа тайзнаа гарч дуулах нандин агшнаа дурсаж, түүгээрээ ханатал дүүрээд явсан.
Сэтгэл зүрхэнд мартагдашгүйгээр хоногшсон түүний дуу хоолой, донжоо олон дуулах төрх байдал нь Монголын урлагт тодоос тод гялалзан оршсон хэвээр байна. Энэ жил 70 насных нь ойг хүүхдүүд болон шавь нар нь тэмдэглэж, ойн хүрээнд Монголын үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын олон улсын уралдааныг зохион байгуулж байгаа аж.
| ЖАВАРТАЙ ТАЛЫГ ДУЛААЦТАЛ ДУУЛДАГ ЖАВХААЛАГ ЭМЭГТЭЙ БАЙЛАА, ТЭР |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |