Сэтгэлийн цаад мөн чанарыг тэмтэрсэн нандин бүтээлийн нэг гарцаагүй мөн байна лээ, Шар гэгээ. Улаанбаатар кино наадмын үеэр үзчихээд үзэгчдэд хүрээд, олон хүний сэтгэлд очсон хойно нь бичвэр дэлгэнэ дээ гээд хадгалаад байсан юм аа.
Сайн зохиолоор биежсэн сайхан бүтээлийг үзсэн мэдрэмжээ эхлээд өөртөө нэвт шингээхийн тулд хэсэг хугацаанд дотроо бүрэн хадгалж авах, түүгээрээ дүүрч, ухаан бодол, сэтгэлээ тэжээж явах шиг том хичээл надад лав байдаггүй. Эхлээд бүхлээр нь бодно, дараа нь утга найруулга, дүр сонголт, үг хэллэг, үйл явдал, орчин ахуй, харилцаа гээд хуваан бодно. Сэтгэл өөрөө үзсэн, сонссоноосоо юуг нь загсаан тогтоохоо мэддэг. Дотор халуун оргиж, заримдаа хачин уярам зөөлөн, бүр юу болов гэмээр дэнхийсэн том зоригтой болчихдог тэр нэг үл харагдах ер бусын мэдрэмжид тулсан бүхэндээ л итгэж, түүнээсээ хутган аваад өөртөө өгөхийг хичээдэг. “Шар гэгээ” минийхээр өнөө цагт үзсэн, хуучин монгол киноны энд дөхөж очсон сайхан бүтээл байлаа.

Учир нь бид орчин цагт хүнд ямар үг хэлэхээ бодох нь байтугай, хүний үгийг ч бүтэн дуулах тэнхээгүй сөргөж, асаж, авирсан, ямагт ялан дийлэх гэсэн араншинтай болчихсоноо, түүнээсээ гарч чадахгүйгээр гүн шигдсэнээ сэхээрч нэг харлаа. Үүнийг хүүг нь байхгүй болсныг дуулгахаар халган очих Дарим, Хажид хоёрт гаргаж байгаа Дашжил, Хоролгарав хоёрын харилцааны хэсгээс жишээ татан ярьж болох юм. Эрүүл энх өсгөж, сайн хүн болгоно гээд хүний энхрий ганц үрийг хадаг дэлгэн гуйгаад аваад явсан мөртлөө эндчихлээ гээд хүрээд ирэхэд ямар ч аав, ээж тайван байж, тэвчээртэйгээр тэсэхэд бэрх. Өнөөд бол ийм нөхцөлд үгийн солиогүй шууд дайрч, үгийн муухайгаар хэлж, орилж, чарлаж, цамнах нь гарцаагүй.

Гэтэл “Та нар хүүг минь яачихаад нүүр буруулаад байгаа улс вэ, хайран чиг үр минь, бушуухан явцгаа” гэж хэлэх Хоролгарав, хүнд мэдээнд дотроо нуран унаж байгаа мөртлөө гаднаа тэвчиж тэсэхдээ “Замын уртад морь нь эцээ биз, мордуулж өгье дөө” гэх Дашжилын төрх байдал бидэнд мөн ч олон юмыг зааж байна лээ дээ. Ганцхан эл хэсгийг жишээ болгон дурдсанаас биш киноны үйл явдал, дүрүүдийн харилцаа тэр чигтээ л хүнээ бодсон, хүн чанар, хүнлэг сэтгэлийг барьсан үг хэллэг, харц, үйл явдлаар баялаг байсан.
Төрүүлсэн ганц хүүгээ айлд үрчлүүлээд удаан хугацааны дараа эргэж очихоор, барааг нь харахаар сэтгэл дэнслэн яваа Дашжил эхнэртээ “Хүүгээ л гээд байх юм, хүний сэтгэлд юм хийчих вий дээ, үгээ бодоорой” гэж сануулах, Хоролгарав ч нөхрийнхөө үгийг тэрхэн зуурт тунгааж, “Нээрээ ч тийм юм дээ” гэж хүлээн авах тэнэгэр сэтгэл, "Хүүг минь хүн болгож байгаа улс даа" гээд хүндлэн хайрлах бодол гээд бичээд байвал орчин цагт ор тас мартагдсан харилцаа хандлага, бодол, сэтгэл энэ бүтээлээр дүүрэн байна. Хүн хоорондын нандин сайхан харилцаа, хүний чанарыг шалгасан үйл явдлын уялдаа холбоогоор өрж бичсэн зохиол, түүнийг тэр хэвээр нь мэдэрсэн найруулагчийн ажиллагаа аргагүй хэсэг бүрд амтагдаж, бахдал баярын мэдрэмж алхам бүрд л төрж байлаа.
.jpg)
Дүрээ онож олсны тухайд ёстой хэлэх юм алга аа. Н.Ялалт жүжигчний угаас хэрсүү зан чанар дээр нь гүн гүнзгий дотор, нарийн торгон мэдрэмжийг нь наашлуулснаараа, Л.Жижжалам гэж ховор төрх, нандин тоглолттой жүжигчнийг нээн үзэгчдэд хүргэснээрээ,Т.Энэрэлийг уран бүтээлчийнх нь хувьд сорьж шавхсанаараа, эсрэг дүрд хүч үзээд буй Э.Батнямбуу жүжигчний дотор руу өнгийж, сэтгэлийг нь ил болгож чадсанаараа гайхалтай байлаа.
Цаашлаад ухаан бодлоо эвж, өрж тоглодог Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, мөн чанарыг өөртөө үргэлж тээж, үлгэрлэдэг Ш.Даваасамба, адтай чадварлаг О.Үржинханд, Э.Тодгэрэл зэрэг залуу уран бүтээлчдийн дүр ч киног жинтэй, чимэгтэй болгож чаджээ. “Энэ дүрд тэр тоглосон бол” гэсэн бодол нэг ч төрөх чөлөөгүйгээр үзүүлж чадаж байна гэдэг дүрээ сайн онож өгсөнийх мөн болов уу. Хоролгаравын дүрээрээ Л.Жижжалам жүжигчин Улаанбаатар кино наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн.
.jpg)
Онцолж О.Жижжалам жүжигчнээс яриа авсных Хоролгаравын дүрд тоглосон тухайд асуухад “Кино багийнхан минь ярилцаж байгаад Хоролгаравын дүрд намайг авахаар шийдсэн юм билээ. Миний хувьд өөрт оногдсон дүрдээ яаж бусдаас өөр, шинэлэг ажиллах вэ гэж эрж, хайж, найруулагчаасаа зөвлөгөө авч гаргахыг эрмэлздэг. Тиймээс ч Хоролгаравын дүрд хамаг чадлаараа л хичээж ажилласан. Үг нь ил хатуу ширүүн мөртлөө зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг шүү дээ. Хоролгаравыг тийм л дүр гэж харж, монгол хүний ховор нандин чанарыг өөрийн дүрээр харуулахыг зорьсон. Хамт тоглож байгаа уран бүтээлчид мөн их түшигтэй, дэмтэй, дулаан мэдрэмжийг өгсөн. Хамтарч тоглосон хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Хоролгаравын дүрийн шагнал ганц минийх ч биш “Шар гэгээ” киноны хамт олны зүрх сэтгэлээ урж, тасдаж, зовж, шаналж, жаргаж, хөлс хүчээ урсгасан бидний ажлын үр дүн юм шүү гэж хэлмээр байна” гэж байв.
Харин Б.Батдэлгэр найруулагч бүтээлийнхээ талаар “Зохиолын хувьд бол найруулагч хүн мэдээж сайн зохиол хайж явдаг шүү дээ. Төв аймгийн театрт "Шар гэгээ" жүжгийг тавихад нээлтэд уригдаж очсон юм. Тэгэхэд Баттөмөр найз минь надад санал тавьж Ш.Гүрбазар ахаас зохиолыг нь кино зохиол болгох зөвшөөрөл авч зохиолынхоо ажилд орсон. Мэдээж хөдөө төрж, өсөж, ажилласан гээд ахуй надтай ойрхон учир сэтгэлийг минь татсан байх. Мөн би "Тань руу нүүж явна" шиг кино хийхийг мөрөөддөг байсан. Тэгэхээр "Шар гэгээ" миний хувьд нэг мөрөөдлөө биелүүлсэн бүтээл гэж хэлж болно” гэсэн юм.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар гуай харин “Хүн энэрэхүй, уярал, уучлах, ертөнцийн мөн чанарыг хаанаас олдог вэ гэх ухааны тухай л кино юм. Хүн зүрхэн дээрээ дайруулсан, өөртөө ойрхон зүйлээ л бичдэг. Би хоёр эгчийгээ алдсан хүний ганц хүү. Аав, ээж хоёр минь намайг тав нас хүртэл дээс татаж, энхрийлж байгаад хүн болгосон. Тэр бүхнийг бодож, өвлийн шөнө би бага охиноо төрж байхад уйлж бичсэн зохиол” гэсэн байна лээ. Тэгэхээр зохиолчийн амьдрал дээр үзэж, туулж, уярч амталсан бүтээл, нэгэн залуу найруулагчийн мөрөөдлийг биелүүлж, өнөө цагт дөрөө харшуулан яваа олон сайхан жүжигчдийг үзэгчид рүү улам ойртуулан түлхсэнээрээ чанартай сайн бүтээл мөн юм байна аа. Тэд хүний мөн чанар, уужуу сэтгэлийг багаараа бахархам дуугарлаа. Өөр рүү гээ өнгийлөө, сэтгэлийн дотор дулаан оргиулах бүтээлийн нэгт зүй ёсоор багтлаа. Улаанбаатар кино наадмаас шилдэг зохиол, хөгжим, туслах дүрийн шагнал хүртэх нь ч аргагүй юм байна. Тэдний сэтгэлийн дотор өрнөх бүхнийг хөгжимдөө багтаан эгшиглүүлсэн байна лээ. Хөгжим нь энэ киног үзэгчдийн сэтгэл хүртэл хөтөлж, одоо ч үзсэн хүн бүрийн сэтгэлд эгшиглэсээр байна.
| СЭТГЭЛ ХАЙЛУУЛСАН “ШАР ГЭГЭЭ” |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |