Тайванбаатарын Сэргэлэн гэж тайз, дэлгэцэд гаргасан дүрийг нь үзэхэд тун таатай, тоглолт гоётой жүжигчин юм байна гэдгийг бүтээлээр нь “хэрэн хэсэж” мэдлээ. Үзэгчийн хувьд Москвагийн галт тэрэгний буудал дээр ээжийгээ тосохоор зогсож буй ганган саарал хүрэмтэй, ямар ч бүсгүйн хайрыг татам Алексей Вронскийг анх харж байлаа.
“Анна каренина” жүжиг эхлэхэд тэр ийн зогсож байсан юм. Галт тэрэгний буудал дээр ингэж “гар барин” танилцсанаас хойш түүний бүтээлээр нь “дагах” болсон юм. Хэзээнээс л анхаарал татаж, ажих тусам сонирхол төрүүлж байсан ч “Нэмж бүтээх олон дүрийнх нь дараа нэг мөр бичнэ дээ” гээд хойшлуулан байлаа. Гэтэл тэр үүнээс хойш ердөө хоёр дүрээрээ л “эвхээстэй” байсан бодлыг минь “тэнийлгэж”, түүний тухай бичихээр шийдлээ.

Өдгөө тэр тайзнаа амьдралын эрхээр сайхан сэтгэл, хүн чанараа далдалж, өөдгүй муу, зальхай араншинг урдаа “барьж”, эцсийн мөчид үнэн чанараа нээж буй Брэдфорд Винтерийн дүрд үдэш бүр гарч байна. Өөрт хэрэгтэй зүйлээ авахын тулд юу ч хийж мэдэх нэгэн болно гэдэг, хүний араншингийн тийм хүнд багийг зүүгээд тайзнаа гарна гэдэг амаргүй. Гэсэн ч тэр торохгүй үүрч, чадварлаг илэрхийлж, чанартай гаргаж чадлаа. Найруулагч түүнд яагаад Брэд, Хавх, Воронский, Дорлиг, Жаргалын дүрийг өгснийг ч давхар таахыг оролдлоо.

Дүрийн хувьд хорон санаагүй, сайхан сэтгэлтэй, эсвэл уур уцаартай, хууран мэхлэгч ч бий. Аль нэг өнгөөр нь дагнахад уран бүтээлчид магад арай хөнгөн байх. Харин хоёуланг нь хослуулж, зарим үед сайхнаа дотогш хумиж, саараа гадагш дэлгэж, өөр нэгэн үед саараа хурааж, сайнаа илчлэх гээд тайзнаа дүрээрээ хэдэнтээ хувирах нь тухайн жүжигчнээс хэдэн дахин илүү ур чадвар, авьяас, илч энерги шаардах нь тодорхой. Тиймдээ ч үзэгчдэд хүрч, дүрээр нь үзэн ядаж, эс бөгөөс хайрлаж, даган уйлж, дуулж, инээж, шаналж, шантардаг байх нь.
Т.Сэргэлэн жүжигчний дүрүүд үүгээрээ цөм ижил. Харин үйл явдал, дүрийн өрнөл, түүнтэй тааралдаж байгаа бусад дүр өөр. Брэд амьдрахын төлөө хууран мэхлэгчидтэй нэгдэн хэрхэн хүн хөнөөж, даатгалын мөнгийг нь авах уу гэж арга ухаанаа барж суугаа бол Дорлиг эхнэртээ хууртаж яваа залуу. Воронский харин баян чинээлэг, өндөр царайлаг ноёнтон бол Хавх хайрлаж ч мэддэг, ашиг сонирхлынхоо төлөө ашиглаж ч мэддэг дүр. Тэгэхээр түүний дүрийн гол шинж хар,цагаан хоёр талтай, түүнийгээ нэг мэт нэгтгэн тоглодог оршиж байна.
Эндээс л Т.Сэргэлэн гэх амьдралынх нь дүр урган гарч, ямархан уран бүтээлч, хэн бэ гэдэг нь тодрон товойж байгаа юм.
Тайз, камер, зохиол, текстээ цээжлэх, өөртөө суулгах. Өдөр тутамд нь ийм л үгс эргэлдэж, энэ жимээр л театр юм уу аль нэгэн кино зураг авч байгаа газрын зүг алхах нь түүний амьдрал. Тайз, дэлгэцэд гарахаас бусдаар хувирч ганхашгүй түүний л дүр. Энэ бүхэн бага нас, оюутан ахуй цагаас нь эхлэлтэй. Багадаа яг жүжигчин болно гэж боддоггүй байсан ч үлгэрийн хэсгээс жүжигчилсэн тоглолт хийж, урлагийн үзлэгт дуу дуулж, концертод оролцдог, идэвхтэй хүүхэд байжээ. Харин дунд ангиас эхлэн жүжигчин болохыг хүсэж, Хүүхэлдэйн театрт байнга очиж жүжиг үздэг байснаа ярьсан байдаг.
Ингээд СУИС-д Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатарын шавь болж, жүжиглэх ур чадварт суралцан, оюутан ахуй хугацаандаа олон ч тэмцээн, уралдаан, театрын олны хэсэгт орж ажиллаж эхэлжээ.

Түүнийг нээж, хөгжихөд гол нөлөө үзүүлсэн зүйлийн нэг бол “To be or not to be” наадам. Тус наадам дууссаны дараа тэрбээр хойд хөршөд болсон 17 орны уран бүтээлчдийн наадамд Гамлетын дүрээр оролцож, Гамлетын дүрээр гранпри авсан. Мөн “Х-ТҮЦ” продакшны жүжигчин болон тус наадмын оролцогчидтой хамтран Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулгаар бүтсэн Айн рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт тоглож байсан нь сургуулиа төгсөх дөхөж байгаа оюутны хувьд том амжилт байжээ. Энэ бүхэнд түлхэж, дэмжиж, чамбай залуу уран бүтээлч төрүүлэхэд гол анхаарсан хүн бол түүний багш Л.Дэмидбаатар байна. Харин театрт Д.Цэрэнсамбуу найруулагч анх түүнийг урьснаар гялалзаж гялтганасан, хурд хүчтэй ийм нэг залуу уран бүтээлчтэй тайзнаа гарч, олон дүрийг өөрийнхөөрөө үзэгчдийн өмнө дэлгэж яваа юм.
Харин дэлгэцийн хувьд “Замбуулин дуусах болоогүй”, “Тавилан”, “Үнэр” зэрэг бүтээлд мөн л эерэг, эсрэг хоёр талыг агуулсан дүрд тоглож, үзэхэд мартагдахгүй зэвүүн дүрийг “өрсөөр” яваа. Үзэгчдэд харамсал дагуулсан нэг дүр бол “Тавилан-2” киноны Зоригоо. Сайхан хүн үгүй болоход хэн бүхэнд л харамсал төрдөг. Яг тийм мэдрэмжийг Зоригоогийн дүр бидэн өгч, “Зоригоог амьдруулчихгүй” гэх харуусал үзэгчдэд үлдсэн. Т.Сэргэлэн гэж ийм л нэгэн даруухан мөртлөө өөрийн ахуйдаа чимээгүй, төдийлөн олны анхаарлыг татаад байдаггүй уран бүтээлч мөртлөө дүрээрээ яах аргагүй үзэгчдийн хайрыг татагч билээ. Тайзнаа гарахын урьд аль нэг бүтээлийн дүрд тоглохоосоо өмнө тэр өөртэйгээ ярьж, өөртөө үүсгэсэн орон зайдаа өөрийгөө бүрэн дүүрэн бэлдэж, дүрдээ гүн орж, тайзнаас буутлаа дүрээрээ амьдардаг гэсэн.
Аргагүй тэгж гэмээнэ үзэгчдийн сэтгэл зүрхэнд ойртсон дүрийг бүтээдэг биз ээ. Ойртож байна аа, ойрхон байна, улам сайхан хичээгээрэй.
| ЗЭВҮҮН ДҮРТЭЙ СЭРГЭЛЭН ЖҮЖИГЧИН |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |