Эл хульхан нэг өдөр, нэжгээд өдөр, үгүй ээ, ер нь л хоосон боллоо энд. Эзэнгүй олон бүтээл нэртэйгээ л үлдлээ. Найруулсан жүжгийнх нь анхдагчид л гэхэд “Оршуулагдаагүй үрэгдэгсэд”, “Хаан түүх II”, “Бие хамгаалагч”, “Хүслийн трамвай”, “Сарны инээд”, “Бооцоо”, “Хаан түүх |||”, “Эрлэгийн данс”, “Саран хөхөө”, “Антигона”, “Суудал”, “Сүлчийн бүжгийг чамд үлдээе”, “Шар тэнгисийн тарчлаан”.
Мөн “Цаг өөр болжээ” “Маш нууц”,“Үхэвч үнэн ялна”,“Буурай аав”, “Отелло”, “Буудлын авхай”, “Интоорын цэцэрлэг”, “Саран хөхөө”,“Хөдөөгийн хөгтэй явдлууд”, “Галилейн амьдрал”, “Ээдрээ”, “Буэнис Айресаас хийсэн сурвалжлага”, “Мартагдсан аялгуу” ,“Харц хатан”, “Алтантүлхүүр”, “Муурын байшин” зэрэг 100 гаруй дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлийг найруулан тавьсан байдаг.
Цөм тархи, зүрхээ тэмтэрч, бодлоо элээсэн бүтээл. Үүнээс хойш ч өчнөөнийг найруулж, театрт тэр амьдарсан.
Ариун сүмийн тайзнаа зогсох, жүжиг “төрүүлэх”, байнгын бодох түүний энэ амьдрал 1974 оноос эхэлсэн юм билээ. Цэл залуухан Б.Мөнхдорж гэх найруулагч хүү Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит театрын дээд сургуульд А.А.Гончаровын удирдлагад сурч төгсөж ирээд Улсын театрын академик театрт найруулагчаар орж, Соёлын яаманд мэргэжилтнээр ажиллаж, дараа нь Улсын драмын эрдмийн театрт найруулагчаар ажиллаж эхэлжээ. Түүнээс ч өмнө монгол кинонд дуу хийж, Хүүхэд залуучуудын театрт “Бардам туулай” жүжигт тоглож, Хүүхэлдэйн театр, Улсын циркид хөгжмийн зохиолч, алдарт Г.Бирваа хэмээх том хүмүүний дэргэд өдлөн ургаж байсныг мэдэх биз ээ.
Аав нь түүнийг өдий дайны хүн болоход хөтөлж, зэмэлж, аргадаж, уран бүтээлч хүн ямар байх ёстойг зааж чиглүүлж, өөрөөрөө үлгэрлэн харуулж өгчээ.
Энэ тухай “Би 1980-аад оны үед бор дарсанд хөлчүүрсэн. Тэр үед аав тэсэлгүй намайг нэг алгадсан юм. Тэгсэн ээж “Хүүе хүүхэд аллаа” гэж байна. Би чинь тэр үед 26-27 настай, том залуу байсан юм шүү дээ. Гэтэл ээжийн тэгж хэлэхийг сонсоод би уйлчихсан. Аав тэгсэн чинь “Нулимс гэдэг чинь хамаагүй газар гардаг зүйл биш. Нулимсыг хадгалж яв. Нулимс гарцаагүй урсаж байдаг зүйл ч биш. Хаана урсгах вэ гэдгээ хүн өөрөө олж авдаг юм. Чи жүжиг дээр хүнийг уйлуулах гэж байгаа бол уйлуул. Чиний жүжгийг үзэж байгаа хүн нулимсаа асгарахуулахыг харвал би мэргэжлийн ажлаа сайн хийжээ гэж бод. Хүнийг уйлуулна гээд зүтгэвэл яагаад ч уйлахгүй, инээлгэе гээд зүтгэвэл бас л бүтэхгүй. Тэр цагт чиний найруулгын хэллэг хүнд хүрсэн байна гэсэн үг. Танай найруулгыг би мэдэхгүй” гэж хэлж. Ийм л аавын хүү байж, урлагт алхаж, сайн уран бүтээлч болж чадсан. Тиймдээ ч аавдаа үзүүлсэн, аавдаа тоолгосон бүтээлдээ хайртай, “Хүү нь найруулагч болохоор ийн хичээж яваа шүү” гэдгээ багагүй харуулсандаа сэтгэл дулаан явдагаа нэг бус удаа ярьсан нь бий. Ингээд харахаар Монголын театрын урлагт хөгжмийн зохиолч Бирваа гуай өөрийн оюун ухаант, уйгагүй зүтгэгч, үргэлж бодож, эрж, бүх он цагт бүтээлээ төрүүлэх сайн хүүгээ үлдээж.

| ТҮҮНД БҮТЭЭЛ НАЙРУУЛААГҮЙ, ТАЙЗНАА ЗОГСООГҮЙ ОН ЦАГ БАЙХГҮЙ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |