Ард түмний сэтгэлд хоногшсон “Зөөлөн зөөлөн замбуулин” дуу хэрхэн бүтсэн талаарх сонирхолтой дурсамжийг уншигч та бүхэнд хүргэж байна.
“Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа соргог байдаг
Уужуу тайван ухаантай аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдаг
Нар үдэлсэн буурал говийн
Салхи нь дандаа бүлээн байдаг аа
Насан өндөр сайхан ээжийн минь
Санаа нь дандаа сүү байдаг” хэмээх дууг 2000 онд СГЗ Л.Мөнхтөр гуай Бээжинд олон улсын радиод мэргэжилтнээр сурч байхдаа "Зөөлөн аялгуу" хэмээх шүлэг бичсэн гэдэг. Түүний шүлэг олон түмэнд таалагдаж, 2003 оноос дуу болсон нь энэ билээ. Тэрбээр “Би өнгөрсөн хугацаанд 100 гаруй дуу хийсэн байна. Тэр дундаас ганцхан энэхүү дууг "Тухайн үеийн гавьяат жүжигчин одоогийн Ардын жүжигчин С.Батсүх дуулна" гэж бодож хийгээрэй гэж би ая зохиогч Н.Баасандоржид захиалга өгч байсан юм. Яагаад гэвэл, тухайн дууны шүлгийг нутгаа санаж бичсэн. Хүний амьдрал нийгмийн аясыг дагаж байдаг. 2000-аад онд монголчууд бухимдангуй, уцаартай болчхсон юм шиг санагддаг байсан болохоор яруу найрагчид нийгмийг тайвшруулж, гэгээтэй талыг нь олж харахгүй бол болохгүй юм байна гэж бодоод нутгаа санасан шүлэг бичиж байлаа.
“Болжмор үүрээ зассан харгана
Ижий минь алгаа дэлгэсэн юм шиг байдаг
Ботгондоо яарсан ингэний буйлаан
Ээрэм талынх нь уянга байдаг” хэмээх дөрвөн мөртийг нь хасаад гурван бадаг дуу болгочихсон юм. Ардын жүжигчин С.Батсүх дуулснаар монголчууд дуулдаг, мэддэг болчихсон гэж боддог. С.Батсүхийг л би аргадаж дуулах байх гэж бодсон. Тэр нь ч оносон. Энэ бол аргадлын шүлэг шүү дээ. Шүлэг тархинд олон хонож, цаасан дээр нэг л өдөр буудаг. Цаасан дээр буусных нь дараа засвар хийлгүй яах вэ. Энэ дууны дахилтыг нь сүүлд нь бичсэн юм. Хүн зүүдэндээ хүртэл жаргаж сэрж байгаасай гэдэг санаагаар
“Зүүд хүртэл жаргаж сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэж дахилтыг нь бичиж байлаа. С.Батсүх “Л.Мөнхтөр надад энэ дууг зориулаад хийчихсэн юм шиг санагддаг” гэж хошигнодог юм. “Зөөлөн замбуулин” гэдэг үгийг хүн бүхний хэрэглээ болгосон хүн нь би байхгүй юу. Түүнээс биш бүгд энэ үгийг мэднэ, хэлнэ шүү дээ.
Н.Баасандорж Замын-Үүдэд томилолтоор ажиллаж байхдаа аяыг нь зохиож, гэрийн утсаар надад аялж өгч байсан юм. Тухайн үед нь би сайн, муу болж гэдгийг ч мэдэхгүй ямартай ч аялгуу хийжээ гэж бодож байсан. Монгол орон бол тал, хангай, говь хосолсон өргөн уудам нутагтай. Тэр дундаа миний нутаг зүүн талаа Их монголын элсээр мануулсан, баруун талаа Хүйсийн алдарт говиор тэлсэн.Хойгуураа Дөргөн нуураар хашсан, урдуураа Бэрх бичигтийн уулсаар хүрээлсэн ийм нэгэн авшиг шингэсэн нутаг байдаг. Манай нутагт уул, ус, ургамал, цэцэг, говь, цөл, элс манхан, хүний хүссэн бүхэн бий гэж боддог. Хангайн хүн ирээд халаглаж мэднэ. Гэхдээ төрсөн нутагт муухай юм гэж байхгүй. Миний нутаг наддаа хангай, наддаа говь шүү дээ.
"Зөөлөн зөөлөн замбуулин"
Үг: Л.Мөнхтөр
Ая: Н.Баасандорж
Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа соргог байдаг аа
Уужуу тайван ухаантай аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдаг аа
Зүүд хүртэл жаргаж сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
Нар үдэлсэн буурал говийн
Салхи нь дандаа бүлээн байдаг аа
Насан өндөр сайхан ээжийн минь
Санаа нь дандаа сүү байдаг аа
Зүүд хүртэл жаргааж сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг аа
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн байдаг аа
Зүүд хүртэл жаргааж сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
| СГЗ Л.МӨНХТӨР: ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН ДУУНЫХАА ШҮЛГИЙГ НУТГАА САНАЖ, ЯАРЧ БАЙХДАА БЭЭЖИНГИЙН ТЭНГЭР ДОР БИЧИЖ, АЯЛГУУГ НЬ ГЭРИЙН УТСААР СОНСОЖ БАЙЛАА |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |