-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ цомгийн их ажлынхаа хажуугаар манай уншигчдад зав гаргаж байгаад баярлалаа. Цомгийнхоо талаар товч мэдээлэл өгөөч?
-Танай сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе ээ. Миний хувьд найман дуунаас бүрдсэн албан ёсны хоёр дахь бие даасан “RED” нэртэй цомгоо гаргахаар ажиллаж байна. Энэхүү цомгийн уран бүтээлүүдээ найман өөр улаан өнгөөр илэрхийлж, 18-аас дээш насны сонсогчдодоо зориулан гаргаж байгаагаараа онцлог. Энэ удаад Б.Доржнанжид гэх хүнийг цэвэр уран бүтээлч талаас нь харуулахыг зорьж ажилласан. Өмнөх “Love” цомог нь миний дотоод ертөнцийг илэрхийлэх бүтээлүүдээс бүрдсэн гэж боддог. Тиймээс энэхүү цомгоо илүү шинэлэг хэв маягаар бүтээхийг зорилоо. Миний хоёр цомгоос сонсогчид тэс өөр уур амьсгал мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.
-Сайхан сонсогдож байна. Уншигчдын олонх нь таны бүтээлүүдийг мэдэхээс хувь Б.Доржнанжидын тухай бараг мэдэхгүй байх. Таны хувьд нэлээд хаалттай уран бүтээлч шүү дээ?
-Би Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. Гурван настайдаа Улаанбаатар хотод ирж, хүүхэд нас минь XIII хороолол, Сансар хавьцаа л өнгөрсөн дөө. Багаасаа урлагт дуртай хүүхэд байлаа. Манай гэр бүлийнхэн бүгд урлагт хайртай, урлагийн хүмүүс. Миний төрсөн эгч жүжигчин Б.Янжиндулам. Нагац ах минь зохиолын дуучин, үеэл дүү жүжигчин мэргэжилтэй. Өвөө, эмээ хоёр минь их сайхан дуулдаг хүмүүс байсан. Өвөө Говь-Алтай аймагт гэрэлтүүлэгч, тайзны зураач хийдэг байлаа. Гэр бүлийн намтар гэвэл ингээд л болоо.
-Таны дуунууд хоорондоо уялдаа холбоотой, цуврал шиг санагддаг. Дууны шүлгүүдээс нь нэлээд боловсорсон, уншсан яруу найрагч шиг мэдрэгддэг. Та багаасаа л шүлэг бичсэн үү?
-Ахлах ангид байхаасаа л шүлэг бичих дуртай, урлагт хайртай хүү байлаа. Анх аав, ээж хоёр маань намайг дөрвөн настай байхад хэдэн CD авчирч өгсөн юм. Товшуур бүжиг, Майкл Жексоны бүрэн тоглолт бас клипүүд бүхий CD байсан. Тэднийг нь шимтэн үзсээр урлагт дурласан гэж боддог. Тэгэхээр намайг урлагт уруу хүчтэй татсан гол хүчин зүйл бол DVD тоглуулагч. Би чинь зургадугаар анги хүртлээ даруухан хүүхэд байлаа шүү дээ. Наймдугаар ангиасаа бүжгийн дугуйланд явж эхэлсэн маань хүмүүстэй нээлттэй харилцах эхлэл болсон. Тодорхой алхмуудаас болж, дуу, хөгжмийн ажлаа хожуу эхэлсэн. Үндсэн мэргэжлийн чиглэлээрээ сурч, боловсролын зэргээ ахиулсан. 2021 оноос л “Одоо ер нь уран бүтээлээ хийе” гэж шийдээд, өөрийн боломжтой болсон цагтаа уран бүтээлээ хийж байна гэсэн үг. Эхний цомгийн дуунууд маань story telling буюу түүх өгүүлсэн харуулсан дүрсжүүлэлтэй. Одоо “RED” цомгоос гадна өөр өвөрмөц төрлөөр сингл бүтээлүүд хийж байгаа. Тухайлбал, жазз стилиэр голчлон хийж байна. Урлагт эргэлт буцалтгүй орсон учир өөрөөс гарах бүхий л ур чадвараа дайчлан сонсогчдынхоо сонорыг мялаахыг хичээж байна. Энэ нь тэдэнд ч, надад ч тааламжтай байвал бид хамтдаа үүргээ гүйцэтгэлээ гэсэн үг.
-“Soulmate” киноны гол дүрийг бүтээсэн байсан. Дүр болон кино зохиолын хувьд нэлээн сонирхолтой санагдсан. Таны тоглосон анхны кино юу, дүр бүтээх хэр байсан бэ?
-Өмнө нь “Бүхнээс дээгүүр” , “Single Ladies 4” кинонд туслах дүрд тоглож байсан. Миний хувьд анхны гол дүр бүтээсэн кино уран бүтээл “Soulmate” юм. Мөн “Soulmate” киноны нэрийг продюсер, найруулагч, кино багийнхан ярилцаад миний санааг дэмжин “Soulmate” гэж өгсөнд талархаж явдаг. Миний характер, байгаа байдал тулаант, адал явдалт дүрд илүү тохирох юм шиг санагддаг. Гэтэл энэ дүр надад сонирхолтой санагдаад, бүх хүчээ дайчлан ажиллалаа. Эмэгтэй хүний дүр бүтээнэ мөн инээдмийн кино гэдэг утгаараа хүчин чармайлт их шаарддаг юм билээ.
-Хип хоп бүжгийн хамтлагт бүжиглэж байсан гэсэн. Ямар хамтлагт бүжиглэж байсан бэ?
-Анх 2008 онд “Street Squad dance studio”-д urban, krump, hip hop бүжгийн чиглэлээр анхны шавь нарынх нь нэг болж, найзуудтайгаа хамт суралцаж байлаа. Одоогийн “Aim4r dance studio” эндээс эхлэлтэй. Тухайн үеийн бүжгийн “community”-д үргэлж байж, ихэнх зүйлд нь оролцоотой байсны хувьд ингэж хэлэх эрх байгаа байх.
-Таны дуунууд хайр -болон амьдралыг мэдэрч, дуугаа бүтээсэн санагдсан. Залуучууд амьдралд бүрэн төлөвшөөгүй байхдаа гэр бүл болж, бардаж, алдаж, салах нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Надад бас тэгж харагдсан болохоор эхний цомгийн цуврал клипүүд энэ утга, санаанд төвлөрч хийгдсэн. Эхлээд нэгнээ сайн таних хэрэгтэйг харуулахыг хичээсэн. Миний хувьд дотно хүнтэйгээ ойлголцож, хамтдаа тодорхой цаг хугацаа мөн зарим зүйлийг туулж, үнэхээр бие биенээ сонсож чадах уу гэдгээ мэдэх нь чухал санагддаг. Мөн амьдралын хэв маяг нь таарч тохирох нь чухал юм шиг байна лээ. Би ч гэсэн алдаж, онож яваа залуу хүн. Хүнийг хайрлахаас илүү өөрийгөө хайрлаж, таньж мэдсэний үндсэн дээр өөрт таарах, өөрөө ч тэр хүндээ халамжтай байж чадах хүнээ олно гэж итгэж байгаа.
-Таны клип өнгө хийцийн хувьд сонирхолтой байдаг. Хэн найруулж, хаана хийдэг вэ. Гаднын студитэй хамтарч ажиллах бодолтой байгаа гэж байсан. Тэр талаараа яриа дэлгээч?
-Одоогоор энэ талаарх мэдээллийг ярихад эрт байна. Би бол бие даасан уран бүтээлч. Ямар ч харьяалалгүй. “HYP” community (Studio)-д дуу бичлэг, “mix, master”-аа Туана (Баттуваан ах)-аар хийлгэдэг. Туана ахдаа өнөөдрийг хүртэл надад зааж, зөвлөж тусалж, дэмжиж ирсэнд нь баярладаг. Клипнийхээ зохиолыг өөрөө гаргаж, найруулдаг. Тэгж байж бусдад өгөх гэсэн санаагаа зөв, бүрэн хүргэдэг.
-Та Хүмүүнлэгийн их сургуулийн бакалаврын зэргийг маркетингаар хамгаалсан бол магистраа эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Багаасаа урлагт хайртай байсан мөртлөө яагаад өөр мэргэжлээр суралцах болсон юм бэ?
-Багаасаа л олон зүйлд сонирхолтой, хэд хэдэн юм зэрэг хийдэг байсан. Тэр үед “Чи нэг л юмандаа сайн байхад болно” гэж хэлдэг хүмүүсийг ойлгодоггүй байсан, одоо ч ойлгодоггүй. Бизнес, эрх зүй их адармаатай. Тиймээс л мэргэших гэж зорьж, сурч эхэлсэн. Уран бүтээлчийн хувиар компаниудын маркетеруудтай уулзана, гэрээ хэлэлцээрүүд хийнэ. Үүнд миний өмнө нь сурч мэдсэн боловсрол хэрэг болдог. Үүний тулд л би тодорхой хугацааг маркетингийг ойлгоход зарцуулсан юм.
-Та цахим хуудастаа эрүүл амьдрах хэв маягийн талаар зураг, бичлэг нэлээд оруулдаг. Хэзээнээс спортоор хичээллэсэн бэ?
-Хүн дотроо илүү гоё, эрүүл байх нь гадна төрхтэй шууд холбоотой. Эрүүл хүн л саруул сэтгэдэг байх. Би бусдын адил сагс, хөл бөмбөг, адал явдалт, контакт ихтэй спортоор ахлах ангийн сурагч байхаасаа л хичээллэсэн.
-Туршиж үзэхийг хүсдэг зүйл бий юү?
-Дэлхийн хаана, ямар, шинэ сонирхолтой зүйл байна бүгдийг нь л чадахаараа хийж, туршиж, мэдэрч үзнэ дээ.
-Өөрийнхөө өнөөдрийг хүртэлх амьдралын түүхийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?
-Монголын нэгэн баатар эрийн аялал, нэгдүгээр хэсэг.
-DOID-ын цаашдын хамгийн том зорилго юу вэ?
-Олон залууст мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах.
| DOID: DVD ТОГЛУУЛАГЧ НАМАЙГ УРЛАГТ УРУУ ТАТСАН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |