Анх “Байрны ах” киноноос л үзэгчдийн хараанд өртөж эхэлсэн, тэр. Түүнээс хойш “Нэг талын тасалбар”, “Зориг”, “Залхуус”, “Ахлах сургууль”, “1990”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “Цасан хүн”, “Бяцхан чөтгөрийн хүсэл”, “Чиний төлөө”, “37-р Точка”, “Ээж ээ зорино”, “Ноён эмэгтэй” зэрэг киноны гол болон туслах дүрээр үзэгчдийг дагуулан овоо ч хол яваа. Хол гэдэг нь чамгүй хэдэн уран бүтээлийн олзтой чамбай уран бүтээлч болон өсөж яваа залуу жүжигчдийн нэг яах аргагүй мөн. Түүнээс гадна театрын студи ангийн жүжигчнээр ажиллаж, “Нүцгэлээч”, “Хаадын хаан” зэрэг тайзны бүтээлд ч оролцоод амжсан адтай, азтай. Энэ бол жүжигчин О.Самданпүрэв. Ихэвчлэн дурлалт залуугийн дүрээр бидэнтэй уулздаг тэрбээр харин хамгийн сүүлд “Бэхэн зүрх” киноны Эрхэс гэж зураачийн дүрээр бидэнтэй уулзлаа. Өнөө зөөлөн дөлгөөн төрх хувирч үсээ ургуулж, харцаа ширүүлсэн зэвүүн гэмээр өөр нэг өнцгөөс А.Баттүшиг найруулагч түүнийг өөрөөр үзүүлж чадлаа.
Үүнээс ажихад тэр эсрэг дүрд ч эвгүй сайхан тоглох шинжтэй, юунд ч хүч үзэх нөөц, хүсэл тэмүүлэл түүнд дүүрэн бий аж.

-ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛДӨӨ БАТ ЗОГСОГЧ-
Аргагүй өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн архитекторын ангиас “Х-ТҮЦ” продакшнд бүжигчнээр “урваж”, тайзан дээр бүжиглэж байхдаа л “Би энд байх ёстой хүн юм байна” гэж мэдэрч, эргэлт, буцалтгүй урлаг руу орсон гэдэг. Багаасаа л урлагт дуртай байж. Энэ тухай “Багаасаа л урлагт дуртай хүүхэд байсан. Миний хүүхэд нас Офицеруудын ордны 67-р байрны гадаа тоглож л өнгөрсөн дөө. Сагс, хөлбөмбөг зэрэг спортод хорхойтой хүүхэд байлаа. Мөн үзэх дуртай киноныхоо үлгэрийн баатраар өөрийгөө төсөөлнө” гэсэн. Харин хожим сурч байгаа мэргэжлээ орхин жүжигчнээр ажиллах байхыгаа аав, ээжээсээ нууж байснаа ч өгүүлсэн. Хэсэгтээ сургуулиа орхисноо аав, ээжээсээ нуугаад гэрийнхнийгээ унтаж байх зуурт зураг авалтад явдаг байж. Ингэж л өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө өнөөдрийг хүртэл алхсаар яваа. Даруухан мөртлөө найруулагчаас оноогдсон дүрдээ “шатаж”, өөрийнхөөрөө гаргах гэж хичээж ажилладаг нь дүр бүрээс нь мэдрэгддэг. Киноны аль ч хэсэгт гарсан хүмүүст үлддэг, тод харагддаг уран бүтээлч. Түүний дурлалт залуугийн дүрээс “37-Точка” киноны бор савхи өмссөн, дугуй малгайтай дүр төрх санаанаас гардаггүй. Хэдийгээр кинонд өнгөрсөн үед болсон бодол хэсгээр гарч байгаа ч үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн байдаг. Өөрөө ч дөнгөж жүжигчнээрээ ажиллаж явсан залуу уран бүтээлчид Фантастик продакшны кинонд тоглох боломж олдсон нь том аз тохиол байсан тухай өгүүлсэн байна лээ. Ингэж л тэр инээмсэглэж, үзэгчдийг өөрийн өнгө төрхөөр татаж, өнөөдөр бол хэн бүхэн л таньж, мэддэг, бүр дүрээр нь ярьдаг болсон. Энэ бол өөрийн дуртай зүйлдээ тууштай алхаж, мөнхүү гэрэлтэж чадсанд байгаа юм. Цаашид улам ч гэрэлтэж, амжилт гаргаж, олон сонирхолтой дүрийг бидэнд үзүүлнэ.
-ТИЙМ Л УЧРААС-
Тэрбээр нэг хэсэг дараалан уран бүтээлд орсон. Ямар л кино гарна, Самдаа л гол дүрд нь тоглож байгаа харагдсан. Үзэгчид тэр бүр нэрийг нь мэдэхгүй болохоор “Нэг талын тасалбар” киноны Найрамдал”, “Өнөө яагаа вэ, “Байрны ах” кинонд тоглодог царайлаг залуу”, “37-р Точка” киноны сайхан инээмсэглэлтэй жүжигчин тоглосон байна” гээд л түүнгүй бүтээл төрөхгүй мэт үе түүнд бий. Харин сүүлийн үед харьцангуй гайгүй “Бэхэн зүрх” киноноос хойш амсхийлээ гэсэн “SUITS” олон ангит кинонд мөн тоглож байгаа юм билээ. Ингэж тэр зогсдоггүй, тууштай, бүтээл бүр нь ундарсаар байдаг болохоор тэр бидэнтэй илүү ойрхон уран бүтээлч. Тийм л учраас үзэгчдийн үзэх дуртай, хайртай уран бүтээлч. Урдах ажлаа л сайн хийхийг бодож, хичээж ажилладаг. Авсан дүр бүхэндээ талархаж хайрладаг. Хэнтэй ч эелдэг сайхан харилцаатай гээд уран бүтээлчийнхээ хувьд олон давуу зан чанартай нь өдгөө өөрийг нь урлагт амжилттай явах нэгэн тулгуур болж байгаа болов уу. Тийм л учраас бид ч мөн дэмжиж эерэг, өөрийгөө ээвдэх гэж оролдож, өөртэйгээ ажилласан дүр бүхнийг нь үзэх дуртай шүү гэдгийг мөн онцолмоор байна.

-АЛХААД Л БАЙГААРАЙ-
Зурах авьяастай, магад сайн зураач, загвар бүтээгч болоод ажиллаж, амьдрах бүрэн боломж байсан ч тайзан дэр бүжиглэж, зургийн талбайд байх дуртай хүсэл мөрөөдлийнхөө араас зогсолтгүй урагшилж, өөрийн гэсэн олон сайхан бүтээлд тоглож, хичээж яваад нь том амжилт хүсье, Самдаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, түүндээ чин сэтгэлээсээ зорьж яваа хэнийг ч цаг хугацаа амжилтын зогсоол руу хөтлөн яваа. “Бэхэн зүрх” киноны Эрхэсийн дүрээр өөрийнхөө нөөц бололцоо, байгаагаасаа ч илүү зүйл гарах уран бүтээлч гэдгээ баталсан өөр нэгэн Самдааг харууллаа. Одоо харин илүүтэй бяр сууж, үүнээс ч зэвүүн, эсвэл сэтгэлд нь дүр дүрээсээ илүү үлдээсэн тийм сайхан бүтээлийг хүргээрэй. Эхэнд хэлсэнчлэн, үзэгчид ямар уран бүтээлд тоглож, юу үзүүлэхийг чинь хүлээж, “анаж”, “отож” суугаа шүү. Тиймээс л зогсохгүйгээр, орхихгүйгээр, анх эхэлсэн шигээ л тууштай алхаад байгаарай.

Түүнд тийм нэг бусдыг өөр рүүгээ татах энерги, чадвар бий. Энэ чадвар, эелдэг зан чанар нь урлагт хөтөлж, үзэгчдэд хайрлагдаж яваа. Хувь уран бүтээлчийн зан чанар, аливаад хандаж байгаа хандлага нь уран бүтээл, гаргаж байгаа дүрээс нь харагддаг. Үүнийг Самдаагийн дүрүүд гүн бат нотолдог. Тэгвэл урлагт чинхүү сэтгэлтэй, элэгтэй, өөрийн татсан зам жимтэй, үргэлжийн дулаахан инээмсэглэл, од хийморьтой түүнд том амжилт хүсэж, ямагт гэрэлтэхийг хүсье.
| О.САМДАНПҮРЭВ БУЮУ “БЭХЭН ЗҮРХ” КИНОНЫ ЭРХЭС |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |