-МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН П.ЭРДЭНЭЗААН-
Найр ахаасаа гэдэг шиг энэ удаагийн оролцогчдоос хамгийн ахмад нь Монгол Улсын Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан байна. Хошин урлагийн “Маск” продакшны захирал түүнийг үзэгчид тайз, дэлгэцийн олон сайхан дүрээр нь андахгүй. Тэрбээр 1994 оноос хошин урлагийн тайзнаа гарснаас хойш тасралтгүй уран бүтээлд оролцож, олон сайхан дүрээрээ үзэгчид хайрлагдаж яваа уран бүтээлч. Ихэвчлэн тайзнаа том биетэй охин, эмэгтэй хүн, аав, ахын дүрээр гарч, дэлгэцэд харин эерэг дүрд оноогддог. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр найруулагч М.Батболдын найруулсан “Гэм зэм” жүжгийн Мармеладовын дүрийг бүтээсэн. Эл дүрээр тэрбээр чадварлаг, дотортой, үнэхээр авьяастай уран бүтээлч гэдгээ батлан харуулсан. Тэгвэл тэр өөрийгөө дахин сорьж, үзэгчдэд дуучин, жүжигчин, бүжигчин гэдгээ харуулахаар “Яг түүн шиг” шоуны тайзнаа гарах нь.
-УЯНГАЛАГ ХООЛОЙТ ДУУЧИН Э.АГИЙМАА-
Э.Агиймаа бол давтагдашгүй уянгалаг хоолойтой, торгон мэдрэмжтэй уран бүтээлч. “Үлгэрийг хайр”, “Надаас чи”, “Чамаас би холдмооргүй байна”, “Чамгүйгээр” зэрэг олон сайхан хит дуугаа үзэгчдийн зүрх сэтгэлд эгшиглүүлсэн. Тэрбээр мөн “Код” уран сайхны киноны дүрд ажилласан. Царайлаг, чадварлаг хоолойтой түүнийг тэгвэл “Яг түүн шиг” шоуны тайзан дээр хэрхэн хувирч, ямар үзүүлбэрийг бидэнд үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Учир нь өмнө нь бид аяс намуун, даруухан Агиймааг л харж, үзэж, сонсож ирсэн бол энэ удаад тэр хэн ч байж болох цахилгаан шатанд суух нь. Түүнд амжилт хүсэж, олон сайхан өөрчлөлтийг бидэнд үзүүлээсэй гэж хүсэж байна.
-GUYS ХАМТЛАГИЙН ДУУЧИН Д.ЛХАГВА БУЮУ “ГЭМ ЗЭМ” ЖҮЖГИЙН РАСКОЛЬНИКОВ-
Дуулахаас гадна давгүй сайхан жүжигчин гэдгээ харуулаад байгаа Guys хамтлагийн дуучин Д.Лхагва мөн “Яг түүн шиг” шоуны тайзан дээр гарч байгаа аж. Бид тус хамтлагийн “Чиний минийх”, “Хайрлая, амлая”, “Бороо”, “Зүрх уучил”, “Дурлал яг үлгэр шиг бас”, “Чамдаа би хайртай”, “Хөөрхөн охин”, “Янаг жаргал” зэрэг хит дууг сонсож, бидний амьдралын олон сайхан дурсамжтай хамт эгшиглэсээр ирсэн. Түүнээс гадна “Сайн уу, амьдрал минь”, “Амьдрал бэлэг” зэрэг киноны дүрээр нь андахгүй. Харин сүүлд тэрбээр “Гэм зэм” жүжгийн гол дүр болох Раскольниковын дүрээр харлаа. Тэгвэл одоо дэлхийн болон Монголын оддын дүрд хэрхэн хувирч, өөрийгөө илүүтэй нээж, хувиргаж үзүүлэхээр бэлдэж суугаа аж. Түүний крашууд ч тэсэн ядан хүлээж байгаа даа.
-“ГУРВАН ОХИН” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН Х.АНУ-
Дуучин Х.Ануг бид “Гурван охин “ хамтлагийн уран бүтээлч гэдгээр нь сайн мэднэ. Тэр бол хамтлагтаа шигтгээ болсон уянгалаг сайхан хоолойтой уран бүтээлч. Тэрбээр 1984 оны арваннэгдүгээр сарын 1-нд төрсөн бөгөөд 1999 онд Хөгжим Бүжгийн Коллежийн дунд сургуулийг хийлч мэргэжлээр төгссөн байна. Дуулахаас гадна өөрийнхөө боловсролд ихээхэн анхаарч, олон зүйлд сурч өөрийгөө сорих дуртай тэрбээр 2004 онд Улаанбаатар Дээд Сургуулийн Солонгос хэлний ангийг багш, орчуулагч мэргэжлээр мөн давхар төгссөн байна. Мөн Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг нягтлан бодох бүртгэл суурьтай бизнес удирдлага мэргэжлээр төгссөн оюунлаг уран бүтээлч. “Гурван охин” хамтлагийн тухайд 1998 онд "Ирээдүйн одод" өсвөрийн эстрад дуу дуулаачийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж, урлагт гараагаа эхэлсэн байдаг. 2004 онд хамтлагийн одоогийн гишүүн Анхмаа нэгдсэн бөгөөд тухайн жилд хамтлагийн анхны цомог "З охин" нэртэйгээр гаргаснаар “Дэлхийн ягаан зүрх”, “Эр хүн зүрхэндээ уйлдаг”, “Зүрх чам руу” зэрэг дуунуудаа хит болгосон юм. Тэгвэл мөн л уран бүтээлээ завсарлаад байсан Х.Ануг “Яг түүн шиг” шоуны тайзнаас олон сонирхолтой үзүүлбэрээр харах нь.
-Б.БАЯРСАЙХАН БУЮУ JASON-
“Тоонот” студийн артист, дуучин, жүжигчин Б.Баярсайхан “Яг түүн шиг” шоуны тайзнаа өөрийн авьяас чадвараа сорин өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр жүжигчнээс гадна үзэгчдэд Jason нэрээрээ илүү танил болж, олон сайхан дууг хүргэсэн. Тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн бөгөөд 2007 онд Кино урлагийн дээд сургуульд элсэж, 2011 онд жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Төгсөөд Улсын драмын эрдмийн театрт дагалдан жүжигчнээр ороод, таван жил ажиллажээ. Театрт байх хугацаандаа “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Буруугүй буруутан”, “Уучлаарай та дугаар андуурч”, “Өчигдөр” зэрэг жүжгийн гол болон туслах, олны хэсэгт тогложээ. Мөн “Манекен” жүжгийн туслах найруулагчаар ч ажилласан байна. Ийн ажиллаж байгаад гадаад явах болсноор театраасаа гарсан байдаг. Харин дууны хувьд угаас дуулах дуртай байсан тэрбээр хүсэл мөрөөдлөөрөө дуугаа дуулж, уран бүтээлээ хийж байгаагаа онцлон өгүүлсэн. Хамгийн сүүлд түүнийг бид “Амьдралын урт замд” киноны ахын дүрээр үзсэн билээ. Түүнд амжилт хүсэж, өөрийгөө үзэгчдэд “Яг түүн шиг” шоугаар илүү нээж, ойртуулахыг хүсэж байна.
-“КАМЕРТОН-2” ХАМТЛАГИЙН Б.ОРГИЛ-
“Боловсрол” суваг телевиз, B продакшнтай хамтран зохион байгуулсан “Камертон-2” шоуны ялагч Б.Оргилыг бид олон сайхан дуугаар нь мэднэ. Хамгийн ойр нь “Хожлын нүүдэл” киноны дуу. Тэрбээр 2012 онд "Франц үнсэлт" киноны дууг дуулснаар үзэгчдийн танил болж, хэд хэдэн киноны уран бүтээлүүд дээр ажиллажээ. Тэрбээр хэсэг хугацаанд урлагаас завсарлаж байгаад 2022 онд дуучин Укатай хамтран “Ганцаар дуулаач" уран бүтээлээ гаргаснаар дахин уран бүтээлдээ орсон. Багаасаа хөгжмийн гэр бүлд өссөн тэрбээр хөгжмийн багш ээжээсээ улбаалан урлагт хөтлөгдсөн байна. Тэгвэл даруухан уран бүтээлээ туурвидаг түүнийг “Яг түүн шиг” шоун тайзан дээрээс хэрхэн тэсрэхийг нь харах үлдлээ.
-“ТHE VOICE OF MONGOLIA”ШОУНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ Б.ОЮУ-
“Буцааж нэхэхгүй хайр” дууг эмэгтэй дуучны хувилбараар дахин дуулж үзэгчдэд хүргэсэн түүнийг үзэгчид андахгүй. Багаасаа л урлагийн хүн болох хүсэлтэй тэр нэг хэсэг TV5 телевизэд ажиллаж байгаад, дуучин Б.Чойжоотой таарч, Б.Чойжоо түүнд дуулах санал тавьснаар уран бүтээлээ хийж эхэлсэн гэдэг. Тэрбээр “Дэнжийн ногоо”, “Хэвээрээ”, “Хайр харамсал” зэрэг дууг үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл “Авьяаслаг Монголчууд”, “The voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч түүнийг “Яг түүн шиг” шоуны тайзнаас үзэж, өөр Б.Оюуг тэр бидэнд үзүүлэхээр бэлдэж байгаа аж.
-РЕППЕР MRS M БУЮУ А.ТАМИР-
Үзэгчид түүнийг жүжигчин О.Энхтуулын охин гэдгээр нь сайн мэднэ. Тэрбээр 2008 оноос эхлэн “Unicorn” гэх амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглосноор урлагийн гараагаа эхэлж байжээ. Хамгийн анх “Gandan view” лаунжид цомгийн нээлтээ хийх үеэр Mrs M гэдэг артистаар тайзан дээр гарч байсан байдаг. 2014 онд харин хамтлагаасаа гарч "Slap Label"-н "Sing Like a Pro" төсөлд оролцож продюсер, реппер Lil Thug E-тэй хамтран “Цор ганц” нэртэй дуугаа гаргаснаар олонд танил болж эхэлсэн. Дараа нь 2016 онд “Gentelmen” нэртэй цомгоо 13 дуутайгаар гаргаснаар үзэгчид түүний бүтээлийг илүүтэй шимтэн сонсож байгаа. Тэрбээр мөн реппер Гинжин буюу Г.Гарьдтай хамтран “Бороо”, “Биеэ даа”, “Сувгаа соль” гэх зэрэг уран бүтээл гаргасан нь залуусын дунд хит болсон. Ийм л нэгэн сонин содон эмэгтэй реппер тэрбээр тэгвэл “Яг түүн шиг” шоуны тайзан дээр гарч, өөрийн авьяас чадварыг илүүтэй сорихоор шийджээ.
“ЯГ ТҮҮН ШИГ-2023” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ |
|
2025-02-27 17:13:16
2025-02-27 16:21:03
2025-02-27 14:08:10
2025-02-27 11:38:35
2025-02-27 11:27:11
2025-02-27 07:00:00
2025-02-27 07:00:00
2025-02-27 07:00:00
2025-02-27 07:00:00
2025-02-27 07:00:00
2025-02-27 07:00:00
2025-02-26 18:04:43
2025-02-26 18:03:38
2025-02-26 15:14:28
2025-02-26 14:39:29
2025-02-26 14:28:38
2025-02-26 13:18:18
2025-02-26 13:02:43
2025-02-26 12:54:36
2025-02-26 12:48:03
2025-02-26 12:15:05
2025-02-26 12:00:00
2025-02-26 11:41:47
2025-02-26 10:50:29
2025-02-26 09:45:00
2025-02-26 09:28:37
2025-02-26 09:27:25
2025-02-26 09:12:49
2025-02-26 09:11:44
2025-02-26 08:40:56
2025-02-26 07:32:01
2025-02-26 07:28:41
2025-02-26 07:23:51
2025-02-26 07:22:14
2025-02-26 07:21:08
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |