• Өнөөдөр 2025-02-28

“Energy” контемпорари балетыг энэ сарын 27-нд тоглоно

2023-04-05,   530

Монголын балетын урлагийн хөгжил, шинэ өнгө төрхийг илэрхийлсэн “Energy” контемпорари бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Хүн байгалийн хүйн холбоо, байгалийн үнэ цэн, түүнээс авах энерги, хайр энэрэлийг балетын уран тансаг гоо үзэмж, орчин цагийн бүжгийн урлагаар хослуулан толиулах энэхүү бүжгэн жүжиг энэ сарын 27-нд ганцхан удаа тоглогдох аж.
 
Тус уран бүтээл таван шинэ бүжиг дэглээчийн найруулгаар бүтсэн бөгөөд Монголд анх удаа дэлхийн суут хөгжмийн зохиолч Антионо Вивалдийн “Дөрвөн улирал” зохиол дээр орчин цагийн контемпорари урсгалаар дэглэн найруулсанаараа онцлог юм. Комтемпорари урлагийн талаар тодотгоход модерн, пост модерн урлагуудын халаа болсон урлагийн чиглэл гэж судлаачид үздэг.
 
 Тоглолт  дөрөвдүгээр сарын 27-н өсё ы 19:30 цагт Corporate Convention Centre-т болно. Үзэгч та бүхэн Energy Contemporary Ballet пэйж хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

“Energy” контемпорари балетыг энэ сарын 27-нд тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188