• Өнөөдөр 2024-05-19

“Шөнө буусан аадар” жүжгийн Аялууны дүрийг бүтээсэн Б.Гэрэлтуяа гэж хэн бэ

     Мөрөөдлийн театрын ээлжит тайзны уран бүтээл болох “Шөнө буусан аадар” жүжиг үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. Үзсэн хүн бүртээ нэг бодогдуулж байгаа эл жүжиг өдгөөгөөс 18 жилийн өмнө тайзнаа тоглогдож байсан түүхтэй. Тус жүжигт хүн бүрийн нуусан үнэнийг гаргаж, хуурамч багийн нь тайлах гэж хичээх нэгэн охины дүр бий. Жүжгийн гол дүр УИХ-ын гишүүн Тэрбишийн том охин Аялууны дүрд Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Б.Гэрэлтуяа ажиллаж байгаа билээ.  
 
     Бид түүнийг өсвөр насныхны нандин нөхөрлөл, тэмцлийг өгүүлэх “Шилжилт” уран сайхны киноны халиг үс, эршүүд төрхтэй Сарнайгийн дүрээр нь сайн танина. Тэрбээр тус кинонд СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа тоглож байжээ. Монгол улсын Ардын жүжигчин Жагдамбын Лхамхүү багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлийн эзэмшиж 2019 онд сургуулиа төгссөн бол 2017 онд оюутан байхдаа Мөрөөдлийн театрын нэг гишүүн болсон байна. 
 
     Анх бүжигчнээр ажиллаж байсан тэрбээр сургуулиа төгссөн даруйдаа Мөрөөдлийн театрын “Галзуу хот” жүжгээс нь хойш үндсэн жүжигчнээр нь ажиллаж эхэлжээ.
 
    Багаасаа урлагийн наадамд идэвхтэй оролцдог хүүхэд байсан тэрбээр бүжиг дэглээч болох хүсэлтэй байсан ч сургууль төгсөх үедээ бодлоо өөрчлөн жүжигчнээр сурахаар шийджээ. Түүнийг жүжигчний хувиар хамгийн их сорьсон дүр нь “Үнэн хайр” киноны жирэмсэн эхнэрийн дүр гэжээ. 
 
 Ингээд түүний ажилласан онцлох кинонуудыг танилцуулж байна. 
 
“Шилжилт” 

 
“Үнэн хайр” 

 
“Хэвтрийн хүн” 

 
“Айдас үргээгч” 
 
“11-р дүүрэг” 


“Шөнө буусан аадар” жүжгийн Аялууны дүрийг бүтээсэн Б.Гэрэлтуяа гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-05 11:47:13
    ЛХАГВАА БАГШ: Гэрлээ маань 84 дүгээр сургуулийн төгсөгч.Дунд сургуульд байхдаа их гоё,бас чадварлаг бүжигчин байсан.Бүжгийн багш нь Д.Орхонтуяа.Гэрлээгээ бүжгээр л цааш явах байх гэж бодож байлаа.Үргэлж инээмсэглэж ,хүн бүртээ ижил харьцдаг сайн охин шүү.Чамдаа урлагийн их замд нь амжилт хүсье.Улам өндөр оргил өөд зорилгоо биелүүлэх их үйлсдээ зүтгээрэй.Кинонд тоглосон олон дүрийг нь үзсээн.АМЖИЛТ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188