"Мөрөөдлийн театр" дахиад л ээлжит бүтээлээрээ тэсрэлт хийх нь. Угаас тайзнаа тэсрэлт хийж л байсан тэд даацтай бүтээлийг зоригтойхон барьж аваад, дэлгэх нь. Нэрт сэтгүүлч, СГЗ, зохиолч Ц.Балдоржийн “Шөнө буусан аадар” зохиол тэртээ 2004 онд Төрийн шагналт, УГЗ, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа "амилж" байлаа. Тэгвэл эл зохиол Э.Ёндоншаравын найруулгаар тайзнаа орчин цагийн өнгө аясаар “эвдэгдэн” тоглогдох гэж байна.
Үзэгчдийн сонирхлыг ихэд татаж, хүлээлт үүсгэж буй “Шөнө буусан аадар” хэмээх гайхалтай уран бүтээлийг үзэгчдийг хүртээл болохоос урьтаж, бэлтгэл дээрээс нь үзэж, тайзны арын амьдралтай танилцах таатай байлаа. Мөн тайзны хувьд уламжлалт театрын хэв загвараас ангид ногоон зүлэгт аадар бууж буй мэт шийдэж, яг л гэр мэт орчин бүрдүүлж, хар, цагааныг хослуулсан нь ихэд онцгой харагдаж, дүрийн сонголт, найруулгын хувьд шинэлэг, сонирхолтой юм.
"Мөрөөдлийн театр" ногоон зүлэгт, аадар буулгана
Эл жүжгийн гол дүр болох Энхээгийн дүрийг МУГЖ Д.Ганцэцэг бүтээж байгаа билээ. Тэр урлагт орсон цагаасаа тайз, дэлгэцийн урлагт тод гялалзсаар яваа чансаатай уран бүтээлч. Монголчуудын зүрх сэтгэлд тодхон үлдсэн “Жинжиймаа” уран сайхны киноны Хонгорзул охины дүрийг нь хүн бүр мэдэх биз ээ. Тэр өнгөрсөн жил “Гэм зэм” жүжгийн яллагчийн дүрээр мөн л гайхшируулж, “Гэгээн муза”-гаас Драмын жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийг хүртэж байв. Харин өнөөдөр “Шөнө буусан аадар” жүжгээр бас нэгэн тэсрэлтийг хийх гэж байна. Тэртээ 2004 онд тэр уг жүжгийн охины дүрийг бүтээж байсан бол одоо ээжийнхээ дүрд тоглож байна. Цаг хугацаа эргэхийн хэрээр түүний авьяас чадвар өсөн дэвжиж, залууст үлгэр дуурайлал болох цаг нэгэнт болсон нь тайзны бэлтгэлийн үеэр залуу жүжигчдэд зааж, зөвлөж, найруулагчтай гар нийлэн ажиллаж байгаа нь илтгэнэ.
Харин түүний аав Халзангийн дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран бүтээж байгаа аж. Намуухан дөлгөөн дуугаар жүжиглэх түүний үг, үйлдэл, хөдөлгөөн бүрийг залуу жүжигчид тун няхуур ажиглаж зогсоно. Мөн тус жүжигт СТА Г.Алтаншагай, Ч.Баярмаа, Ц.Алдармаа болон залуу жүжигчин Б. Хэрлэн, Б.Сосорбурам, Х.Намуун, Б.Гэрэлтуяа нар тоглож байна.
Ийнхүү “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид гурван жилийн дараа тайзнаа эргэн ирэхдээ хатуу үг хэллэгтэй, даацтай уран бүтээл “барьж” авсан нь "Шөнө буусан аадар" жүжиг. Ингээд тайзны ард дүрдээ орж, үзэгчдэд цоо шинэ Эрхэмээ, Сөрөлтийг үзүүлэхээр бэлтгэлээ хийж байсан хоёртой ярилцсныг хүргэж байна.

“Анх театраа байгуулж, “Мөрөөдлийн театр” гэх айлын өрхийг татаж байсан үе шигээ догдолж байна. Бид анх байгуулагдахдаа театр гэж нэрээ өгсөн нь учиртай. Миний бие сүүлийн жилүүдэд “Бүтэн амьдрал” “Эрвээхэйн сүүдэр” зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглолоо. Тайзаа, үзэгчдээ маш их санаж, жүжгээ нээнэ гэхээр нойр хүрэхгүй, гэгэлзээд л байна. Манай хамтлаг энэ удаагийн тайзны бүтээлээрээ УДЭТ-д 2004 онд тавигдаж, тухайн цаг үеийн оргил болсон жүжигчид тоглож, 45 хоног тасралтгүй тоглогдож, үзэгчдийг хуйлруулж байсан бүтээлийг сонголоо. Бид уг жүжгийг албан ёсны эрхтэйгээр, Ц.Балдорж агсны эх зохиолын нэр болох “Шөнө буусан аадар” нэрээр нь орчин цагт тохируулан, шинэчлэн найруулж, үзэгчдэдээ хүргэхээр зэхэж байна. Гайхалтай жүжигт дүр бүтээхээс гадна АЖ Г. Мягмарнаран, МУГЖ Д. Ганцэцэг нартаа хамтран тоглож, тэднээс суралцах завшаан олдсонд уран бүтээлч хүний хувьд ихэд бэлгэшээж, баярлаж байгаа. Б.Жаргалсайхан ахынхаа бүтээж байсан дүрийг бүтээж, өөрөөр харуулна гэдэг надаас их уран чадвар, ухаан шаардсан. Хэдий би олон эсрэг дүр бүтээсэн ч дүр бүр өөр, өөрийн өнгө төрх, “сүнстэй” байдаг. Жүжигчний ажлын хамгийн том багаж, эрдэнэс бол зохиол байдаг. Би энэ зохиолыг “амьтай” гэж боддог. Энэ агуу зохиол эргэн тоглогдох, ахин чангаар “дуугарах” цаг нь нэгэнт иржээ гэх мэдрэмж төрсөн. Тийм учраас нийгмийн захиалгаар “Шөнө буусан аадар” жүжиг тайзнаа тоглогдох цаг нэгэн болсон байна.
ХҮН ҮНЭНИЙГ ХАЙЖ, ХУДАЛТАЙГАА ЭВЛЭРЧ АМЬДАРДАГ
Манай жүжгийн гол дүрийн гэр бүлийн хүүхдүүд гар утсанд донтогч, хүйсээ солиулагч, аав нь УИХ-ын гишүүн, найз нь түүнийг ивээн тэтгэж, эхнэртэй нь явалддаг. Эхнэр нь шунал тачаал, улаан дарсанд донтсон нэгэн. Энэ гэр бүл бүх худал хуурмагаа нууж амьдардаг ч мөн чанартаа ийм хүмүүс гэдгийг харуулахыг л бид хүссэн. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр гэж өдөр солигддог шиг “Мөрөөдлийн театр”-ын өнгө төрх өөрчлөгдөж, тиймдээ ч үзэгчид энэ цаг үед ямар бүтээл үзэхийг хүсэж, нийгэмд юу нэхэгдэж байгааг мэдэрч, илүү чанартай уран бүтээлийг хийхийг л зорьж явна.
.jpg)
“Хэдий өнгөрсөн хугацаанд дууны уран бүтээлээр тайзнаа гарч байсан ч театрын тайзаа санасан байна. Энэ цагийн мундаг найруулагчид болох Төрийн шагналт, УГЗ, найруулагч Н.Наранбаатар, ГИТИС-ийг төгссөн Э.Ёндоншарав нартай хамтран ажиллах, тэдний зааж зөвлөсөн зүйл дээр сэтгэлийн мухарт эмзэглэж явдаг, үг, үйлдлээ нэмэх завшаан тохиосонд баяртай байна. Мөн 2005 онд маш чадварлаг, чансаатай уран бүтээлчдийн бүтээсэн “Шөнө амталсан нулимс” гэх гайхалтай жүжгийг бид энэ цагийн хэв маягаар шинэчлэн найруулж, дутуудуулчихгүй юм сан гэж хичээж, ажиллаж байна.
Өнөөдөр бид зохиолыг тэр цаг үеэс нааш татаж, шинэчлэн найруулахад хүндрэлтэй зүйл олон гарсан. Тухайн үед эмэгтэйчүүд өөрөөсөө 10-20 насаар ах хүнтэй уулзаж, гэр бүл болно гэдэг байж болохгүй мэт эмзэг сэдэв байлаа. Үүнийг яг тэр хэвээр нь одоо цагт тайзнаа амилуулчихвал байдаг л нэг үзэгдэл болно. Тиймээс бид зохиолд нэлээд засвар хийж, үзэл бодлоо солилцож, зарим үйл явдлыг бүтэн эргүүлсэн. Энэ жүжиг өнөөгийн нийгмийг өнгөтөөр харуулна гэдэгт итгэлтэй байна.
Үзэгчид намайг хошин урлагийн жүжигчин эсвэл дуучин гэж хардаг байх. Угтаа би жүжигчин мэргэжлийг эзэмшсэн учир бүхий л дүр бүтээнэ шүү дээ. Энэ төрлийн дүрд тоглож байсан удаатай. Гэхдээ “Шөнө буусан аадар” жүжгийн Чингүний дүр их онцлогтой. Нэг л их гомдож туньсан, өөрийгөө ихэд бодсон, цагаа тулахаар аймхай, бусдыг өөрийнхөө өмнөөс ялалдаг зэрэг сэтгэл зүйн маш олон шилжилтүүдийг харуулдаг. Үүнийг би хэрхэн тодотгож, гаргаж ирэх үү гэж бодож, найруулагчтайгаа зөвлөлдөж байгаа. Бид өнгөрсөн есдүгээр сард тоглохоор бэлтгэлээ хийж байсан ч тоглож хараахан чадаагүй. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн дахин бэлтгэлдээ орсон. Ингээд харахад багагүй хугацаанд бэлтгэлээ хангаж, дахин дахин засварласан учир тайзнаа тоглоход асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ миний голлож тоглосон хэсэг хэтэрхий хурц үг хэллэгтэй учир үзэгчдэд хүндээр тусах вий гэсэн бага зэргийн айдастай байна. Миний дүр дээр эмэгтэй хүн тоглож байсан учир үйл явдал яаж эргэх үү гээд үзэгчдэд ихээхэн сонирхолтой байх болов уу. Цаг хугацаа гэрлийн хурдаар өнгөрч, цаг үе эргэнэ гэдэг их сонин шүү. Өмнө энэ жүжгийн охины дүрд тоглож байсан МУГЖ Д.Ганцэцэг эгч өнөөдөр ээжийнх нь дүрд тоглож байх жишээтэй”
| “ШӨНӨ БУУСАН ААДАР” ЖҮЖГИЙН ТАЙЗНЫ АРД: Ээлжит тэсрэлт, энэ цаг, эрх мэдэл |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |