Улсын драмын эрдмийн театрын чансаатай, чанга уран бүтээлчдийн нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Урнаа. Урлагийнхан дундаа жижиг Урнаа гэгддэг ч тоглосон дүрээрээ том уран бүтээлч. Зөлөн гэх үгийн дөлгөөн илэрхийлэл тэрбээр уасны урсгао шиг намуухан дүрийг гаргадгаараа онцлог. Түүний дүрүүд үргэлжийн зөөлөн, эерэг, дулаан өнгө аястай. Харин тасхийсэн чанга амттай.
Тайзнаа ээж юм уу эхнэрийн дүрийг гарамгай гаргадаг тэрбээр хүнийхээ хувьд ч намуухан салхи, зөөлөн бороо. Гэхдээ байгалийн эл хоёр үзэгдэл хүнд хэчнээн сайхан мэдрэмжийг өгдөг билээ. Тэгэхээр урлаг болоод амьдрал дээр ч тэр ийм л өнгөтэй нэгэн.
Анхлан театрт “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглож, залуухан жульетта байхаасаа театрт ажиллаж, залуу насны үзэсгэлэнт төрхөөрөө олон ч жүжгийн дүрийг тайзнаа амилуулсан байдаг. Тухайн үеийн эмэгтэйчүүдийн имижээр урт нарийхан хөмсөг, хар нүдний теньтэй, цаанаа нэг дулаан төрхтэй цэл залуу охин л тайзнаас гараагаа эхэлж. Театрын аваргуудын халуун гал голомтод орж ирсэн жаахан охинд авсан дүр бүр нь хариуцлага, өвдөг чичрэх, эмээж, сүрдэх нь энүүхэнд байсан болов уу. Гэсэн ч өөртэйгээ ажиллаж, авьяас мэдрэмжээ бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг уран бүтээлчийн зангаараа давж гарсаар нэг мэдэх нь ээ, жин бантай уран бүтээлч болжээ.
-ЗӨӨЛӨН ДҮРИЙН ЭЗЭН-
Үзэгчид түүний тоглосон эсрэг дүрийн уран бүтээлийг бараг л үзэж байгаагүй болов уу. Учир нь нэг их сайхан зөөлөн инээмсэглэсэн, хайрласан, учирласан, аргадсан дүр л түүнээс гардаг. Мөнхүү тэвчсэн, тэссэн, бодсон нь ч бий. Мөн бусад уран бүтээлчээс онцлог нэгэн зүйл нь Тэрбээр тайзан дээр тоглохыг хүссэн бүхий л дүрдээ тоглосон гэдэг. Энэ тухай “Залуу насандаа Үнсгэлжин, Жульетта, Дездемон гээд охидын хүсдэг бүх л дүрд тоглосон. Сүүлийн үед дандаа ээжийн дүрд тоглож байна. Би сайн, муу олон дүрд хувирч, тоглох дуртай” хэмээн ярьсан байдаг. Тэгэхээр дэлгэцэд зөөлөн ч тайзнаа харин сайн, муу, хар цагаан дүрийг хослуулжээ.
-ЗАЛУУ НАСНЫ ТАВЦАН-
Залуу сайхан насных нь өнгө жавхаа, авьяас билгийн их тавцан нь театр. “Гургалдайн дуут шөнө” жүжгийн Инга, “Хоёр сум” жүжгийн яст мэлхий, “Цусан тахилга” жүжгийн Абирна, “Хүслийн транвай” жүжгийн Стелла, “Антигона” жүжгийн Антигона, “Амьгүй албат” жүжгийн Шагшмаа, “Нүцгэн дурлал” жүжгийн Лаура, “Суудал” жүжгийн Өрлөг эх, “Харц хатан” жүжгийн Заяа хатан, “Парисийн Дарь эхийн сүм” жүжгийн Розалина, “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяа, Надтай үлдээч” жүжгийн Жаргалмаа, “Анна Каренина” жүжгийн Доллигийн дүр зэрэг олон бүтээлд уран бүтээлчийн чадал чансаа, нөөц бололцоогоо сорьж, уран бүтээлч болж боловсорчээ. Хорь гаруйхан настай байхаасаа тайзны дэг соёлд суралцан, алтан үеийн ахмадуудаасаа суралцаж, тэдний энд хүрэх гэж хичээж, хамгийн гэгээн бөгөөд дүүрэн жаргалтай он жилүүдийг тайзнаа өнгөрүүлжээ. Тайзнаа гарах Г.Урнаа жүжигчнийг ажаад байхад айхтар хувирахгүй мөртлөө дотроосоо дүрээ гаргачихдаг уран бүтээлч юм. Нэг ёсондоо түүний авьяасын түлхүүр дотоод сэтгэлийн гүнээсээ онгойж, өөртэйгээ тулж ажиллаж, түүгээрээ авсан дүрээ хөтөлж, бий болгодог уран бүтээлч аж. Ийм л болохоор тэр дүрдээ үзэгчдийг автуулж, нэг л мэдэхэд Г.Урнаа биш, түүний дүрд орсон байдаг.
.jpeg)
-ЭЕРЭГ ЦЭНЭГ-
Гавьяат Г.Урнааг ганцхан үгээр тодорхойлбол эерэг. Үргэлжийн дулаан, бүлээн оршиж, үзэгчдээ уярал, ухаарал дүүрэн тухтай суудалд суулгаж, өнгө алагласан амттанаар дүүрэн ширээ шиг дүрүүдээрээ дайлж, ээжийн сэтгэлээр ундаалдаг билээ. Ийм болохоор хүн бүхэн чуулж, эерэг зөөлөн энерги авч, уран бүтээлийнх нь тэр увдис дүүрэн эрчим хавь ойрдоо түгж байдаг. Түүнээс ассан ийм л түүдэг галын илчээр тэр бусад руу төөнөж явдаг ил гал шиг эмэгтэй. Тэр тайз болон дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдийг цэнэглэгч. Авьяас, мэдрэмж, өгөгдлийн дүүрэн ч цэнэгтэй уран бүтээлч. Хүнд байх олон түвшин зан чанарыг илэрхийлэгч. Амьдрал дээр эмэгтэй хүн ямар байх ёмтойг үлгэрлэн харуулж, зөв зөрлөг рүү хөтөлдөг. Дараа нь ээж гэж хэнийг хэлдгийг ч үзүүлдэг. Үүгээрээ тэр сайхан сэтгэл, хүн чанар, хүнлэг сэтгэлийн цэнэг.

-УРЛАГ ХЭМЭЭХ НУУРЫН ХОС ХУН-
Урлаг хэмээх нууранд үдэлсэн цэл залуухан хун, ижлээ олсон нь өдгөө бидний хайртай Хасар буюу Ардын жүжигчин Б.Жаргалсайхан. Тэд оюутан ахуйдаа танилцаж, хамтдаа “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглосон ховор тохиолтой. Уран бүтээлч хүн бүрийн хүслэн болсон дэлхийн сонгодог жүжгийн хоёр гол дүрд сонгогдсон азтайгаас гадна тэд өөрсдөө ч энэ амьдралынхаа гол дүр. Үүгээр ч зогсохгүй олон хайрын жүжиг, кинонд хослон тоглосон ард түмний хайртай гэр бүл. Иймдээ биенээ түшиж, тулж, дэмжиж, тусалж, урлагт нэгэн насаа зориулсаар ирсэн ховор өнгө. Магад өдгөө урлагт тэд сайн уран бүтээлч яваа нь нэгнээ нөмөрлөж, өргөж, түлхэж, хамтдаа текстээ цээжилж, дүрдээ орж, алдаа, оноог нь хэлдэг мэргэн шүүгч, шүүмжлэгч байсан нь болов уу. Одоо ч ажил, амьдрал, уран бүтээлээ босгосон энэ л нуурандаа хосолсоор яваа. Хамгийн сүүлд тэднийг Н.Наранбаатар найруулагчийн бүтээл "Бүсгүйн зурвас" жүжгээс харсан. Хоёул жигдэрч, намба сууж, дүрээ бүр ч цэмцгэр, нямбай урлах болсон байна лээ.

-ЧАМБАЙ ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ-
Ямагт энгийн байхыг эрхэмлэдэг гэдэг нь уран бүтээл болоод үг яриагаас нь тодорхой харагддаг. Жүжигчин, эсвэл гэрийн эзэгтэй, эхнэр, ээж гэж аль нэгэн төрөлд нь багтахыг, тодотгуулахыг хүсдэггүй юм билээ. Харин өөрийнхөөрөө бүгдийг нь тэнцүүлэн чимээгүйхэн авч явах дуртай аж. Гэвч энэ удаагийн бичвэртээ төдийлөн бидний өмнө, тайзан дээр гарах боломжгүй гэрийн эзэгтэй гэх хүндэт албыг нь онцоллоо. Ямархан ээж, эхнэрийн дүртэйг үзэгчид мэднэ. Мэдээж тэдгээр дүртээ огт өөр Урнаа байна гэж байхгүй. Өөрийнх нь амьдрал дээрх өнгө төрх нь ч бий л болов уу. Тэгвэл тэр ихэд нягт нямбай, чамбай, энгийн гэрийн эзэгтэй байна. Элдэв яамба, яхир зүйл үгүй, зөөлөн дөлгөөн мөртлөө зөв чиглүүлэгч.
| МУГЖ Г.УРНАА БУЮУ ЭЕРЭГ ЦЭНЭГ |
|
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |