• Өнөөдөр 2024-05-16

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДАМПУУРАЛ РУУ ЧИРСЭН “ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР”-ИЙН ЦААНА ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ БАЙСАН УУ

2023-01-16,   1141

     10 тэрбумын хэргээр Эрүүгийн цагдаагийнханд баривчлагдаж, цагдан хоригдсон “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн цаад “эзэн” нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, түүний найз “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар байж болзошгүй сэжүүрүүдийг бид өмнөх дугаартаа дэлгэсэн. 
 
Нийтлэлийн дэлгэрэнгүйг энд дарж уншаарай
 
Тэгвэл энэ удаад 2022 оны гол дуулиануудын нэг буюу хамгийн их шүүмжлүүлсэн “Чингэлэг тээвэр”-ийн бизнесийн цаана ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл байсан байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. Өөрөөр бол, халдварт тахлаар хамгийн их хөрөнгөжиж, аж ахуйн нэгжүүдийг дампуурлын ангал руу, ард иргэдийг үнийн өсөлтийн дарамт руу чирсэн хүн нь Б.Цэнгэл байж болзошгүй ажээ. 
 
      “Чингэлэг тээвэр”-ийн бизнес хэзээ, хэрхэн эхэлснийг эргэн сануулъя. 2021 оны сүүлээр Хятадад халдварт тахлын тархалт оргилдоо хүрч, хилийн халдвар хамгааллын дэглэмээ чангаруулсан. Улмаар урд хөршийн хилийн цаана манай улсын аж ахуйн нэгж, ард иргэдийн 900 гаруй чингэлэг ачаа гацсан. Ийнхүү хятадаас ачаа бараа орж ирэхээ больсноор хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн лангуу хоосрохдоо тулж байсныг санаж буй биз.
 
Хятадын хилийн цаана гацсан ачаа барааг нэн яаралтай оруулж ирэх даалгаврыг Засгийн газраас Зам тээврийн хөгжлийн яамныханд хариуцуулсан. Харин Зам, тээврийн хөгжлийн яамныхан Замын-үүд боомтоор задгай тээврээр бус “чингэлэг тээвэр”-ээр гацсан ачааг оруулж ирэх шийдэл гаргасан. Тухайн үед “Хятадын талтай харилцаж тохиролцож байж ийм шийдэл хүрлээ” гэж Л.Халтар тайлбарлаж байлаа. Ингээд 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс “Чингэлэг тээвэр”-ийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Ингэхдээ Зам, тээврийн хөгжлийн яамныхан “Чингэлэг тээвэр”-ийн ажлыг Хятад эзэнтэй “Их говь транс ложистик” ХХК, “Говийн хан транс” ХХК болон Монгол эзэнтэй “Монголын эрчит чингэлэг тээвэр” ХХК гэх гурван компанийн нийт 50 автомашинаар гүйцэтгүүлсэн байдаг. Гэвч задгай тээврийг "чингэлэг тээвэр"-т шилжүүлсэн нь, ингэхдээ гуравхан компанид хариуцуулсан нь асар их асуудал, хэл ам, хэрүүл, тэр байтугай дампуурал дагуулсан. Тухайлбал, "Баянзам" тээвэрчдийн холбоо, Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөл болон хувиараа тээвэр эрхлэгч жолооч нар удаа дараа Улаанбаатар хотод ирж, Засгийн газарт хандан "Гуравхан компанид монопол эрх өгч, "чингэлэг тээвэр"-ийг хариуцуулснаас болж Замын-үүдийн хэдэн зуун тээврийн компани, тэдгээрийн цаана 7000 жолооч ажилгүй боллоо. Дээрээс нь, дархан эрхээрээ дулдуйдсан тус гурван компани ачааны үнийг гурав дахин нэмж, нэг чингэлэг ачааг 90 сая төгрөгөөр ачиж, асар их баяжиж байна. Үүнээс нь болж Хятадаас бараа татдаг аж ахуйн нэгжүүд дампуурах гэж байна" хэмээн хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж байлаа. 
 
Тэгвэл “Чингэлэг тээвэр” гэх шийдэл нь анхнаасаа хилийн цаана гацсан ачаагаар халхавчилсан хэдхэн хүний халаасаа түнтийлгэх асар том луйвар байсан байж болзошгүй баримт байна. Тодруулбал, “Чингэлэг тээвэр”-ийг хариуцсан гурван компанийн нэг “Монголын эрчит чингэлэг тээвэр” ХХК-ийг судалж үзвэл, эцсийн цэгт ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлтэй холбогдож байгаа юм. 
 
1. "Монголын эрчит чингэлэг тээвэр" ХХК-ийг 2021 оны есдүгээр сарын 22-нд байгуулсан. Хамгийн сонирхолтой нь, тус компанийг Хятадын хил дээр ачаа бараа овоорч байхтай яг зэрэгцээд буюу “чингэлэг тээвэр” явж эхлэхээс ердөө гуравхан сарын өмнө байгуулж, улмаар Замын-Үүд боомтын ойролцоо тус компанийн нэр дээр бүртгэлтэй ачааны автомашинуудыг аваачиж байрлуулсан байгаа юм. Нэрнээсээ ч “чингэлэг тээвэр”-т зориулж байгуулсан компани гэж шууд харагдана. Өөрөөр хэлбэл, Хятадын хил дээр ачаа бараа бөөгнөрч, тухайн ачаануудыг оруулж ирэхийн тулд төрөөс "Чингэлэг тээвэр" гэх шийдэл гаргана гэдгийг эртнээс мэдэж байсан хүн "Монголын эрчит чингэлэг тээвэр" ХХК-ийг зориуд байгуулж, бэлтгэж байсан гэсэн үг. 
 
2. “Монголын эрчит чингэлэг тээвэр” ХХК-ийг Хятадын талаас “Улаанцав хотын Гүө Жий Импекс” компани, Монголын талаас Нэргүйн Пунцаг гэх хүн хамтран байгуулсан. Гүйцэтгэх захирлаар нь Нэргүйн Пунцаг гэгч нь ажилладаг. Нэргүйн Пунцагийг судалж үзвэл, Ховд аймгаас гаралтай, ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төвийн даргаар олон жил ажилласан, 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Ховд аймагт нэр дэвшиж явсан намтартай нэгэн аж.
 
3. Нэргүйн Пунцагийн бизнесийн холбоо хамаарал, төр дахь нөлөөллийг нь хөөж үзвэл эцсийн цэгт ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл гарч ирж байна. Тодруулбал, “Монголын эрчит чингэлэг тээвэр” ХХК-ийн захирал Нэргүйн Пунцаг нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн дотнын найз, бизнесийн хамтрагч нь ажээ. Тухайлбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Болдын Цэнгэл, түүний төрсөн эгч Болдын Цолмон нар Төртогтохын Алтанцэцэг, Лхагвасүрэнгийн Гэрэлт гэх хоёрын хүний хамт “Монаш” ХХК-ийг 25, 25 хувиар хамтран эзэмшиж ирсэн. Харин “Монаш” ХХК-ийн 25 хувийг эзэмшигч Төртогтохын Алтанцэцэг нь Нэргүйн Пунцагийн эхнэр юм байна. Өөрөөр хэлбэл, Нэргүйн Пунцаг нь эхнэр Т.Алтанцэцэгээрээ дамжуулан Б.Цэнгэлтэй “Монаш” ХХК-ийг 12 жилийн турш хамтран эзэмшиж иржээ гэсэн үг. 
ТАЙЛБАР: ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ, ТӨРТОГТОХЫН АЛТАНЦЭЦЭГ НАР "МОНАШ" ХХК-ИЙГ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ БАРИМТ
ТАЙЛБАР: НЭРГҮЙН ПУНЦАГИЙН 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ БАЙХДАА МЭДҮҮЛСЭН ХОМ БУЮУ "МОНАШ" ХХК-ИЙН 25 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ ТУХАЙ БАРИМТ
 
 
ТАЙЛБАР: "МОНГОЛЫН ЭЛЧИТ ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР" ХХК-ИЙН ЗАХИРЛААР НЭРГҮЙН ПУНЦАГ АЖИЛЛАДАГ ТУХАЙ БАРИМТ
     Дээрх баримтуудаас Н.Пунцаг, Б.Цэнгэл нар ямар холбоо хамааралтай явж ирснийг тодорхой харж болно. Мөн Б.Цэнгэлийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд байх үед түүнийг найз Н.Пунцаг мөн АТҮТ-д удирдах албан тушаал хашиж эхэлсэн зэрэг холбоо хамаарлууд ч бий аж. 
 
4. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн эгч Б.Цолмон нь Р.Нацагдоржтой хамтран “Жигүүр транс” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Ноцтой нь, энэ компанийн 10 хувийг одоогийн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд эзэмшиж ирсэн байгаа юм. Өөрөөр бол, Б.Цэнгэл, Н.Пунцаг нарын схемд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ч холбогдож орж ирнэ. 
 
Дээрх баримтуудыг нэгтгэж харвал, Хятадын хилийн цаана ачаа бараа гацаж, чингэлгүүд овоорч байгааг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Н.Пунцаг, С.Батболд нар "асар ашигтай бизнес" гэж харсан. Улмаар Зам тээврийн хөгжлийн яамаар дамжуулан “Чингэлэг тээвэр” гэх шийдлийг Засгийн газарт “лоббидсон”. Энэ хооронд Н.Пунцаг нь “Монголын эрчит чингэлэг тээвэр” ХХК-ийг байгуулж, Замын-Үүд боомтын ойролцоо ачааны автомашинууд аваачин байрлуулж, бэлтгэл хангасан. Ингээд “Чингэлэг тээвэр”-ийг эхлүүлэхдээ С.Батболд нь төлөвлөгөөний дагуу  “Монголын эрчит чингэлэг тээвэр” ХХК-ийг оролцуулж, тус компаниар дамжуулан асар их ашиг хүртсэн байж болзошгүй схем харагдаж байгаа юм. 
 
          "Чингэлэг тээвэр"-ийн бизнесийн ард хэн байсныг бид ийнхүү эргэн сануулах болсон нь учиртай. Өөрөөр бол, өнөөгийн үнэ ханшийн өсөлт, жирийн аж ахуйн нэгжүүдийн дампуурлын бүх шалтгаан нь углуургаараа "Чингэлэг тээвэр" гэх бизнесээс болсон. "Чингэлэг тээвэр"-ийг шийдлийг хэрэгжүүлж, гурван компанид давуу эрх олгож, давуу эрхтэй гурван компани нь нэг чингэлэг ачааны үнийг 90 сая төгрөг хүртэл нэмсэн. Ачаа тээврийн үнийг ингэж огцом өсгөснөөс болж Хятадаас бараа татдаг аж ахуйн нэгжүүд захаасаа дампуурч, зарим нь дампуурахгүйн тулд барааныхаа үнийг нэмсэн. Барааны үнэ нэмэгдсэнээр ард иргэд үнийн өсөлтийн дарамтад орсон. Энэ мэтээр "Чингэлэг тээвэр" гэх хэдхэн хүний бизнес нь бүтэн улсыг хямрал руу түлхсэн гэж болно. Тиймдээ ч аж ахуйн нэгжүүдийн хувь заяаг шийдэж, ард иргэдийн халаасанд шууд гар дүрсэн "Чингэлэг тээвэр" гэх бизнесийн цаана хэн байсныг эргэн санууллаа. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДАМПУУРАЛ РУУ ЧИРСЭН “ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР”-ИЙН ЦААНА ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ БАЙСАН УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 14:34:42
    зочин : Энэ шуналын бузаруудыг Хүүк өчиггүй цаазлах ёстой гөлөг гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 14:34:41
    зочин : Энэ шуналын бузаруудыг Хүүк өчиггүй цаазлах ёстой гөлөг гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-17 18:36:20
    irgen: Turiin tusheediin hamsaatan.mungenii hulgaichuudaa zailaach.Tur zasag n duugardaggui uomuu.Zailuulj chadahgui uo.Herlen.B.Javhlan. hulgaichuud zailj ylaa edel.Uo ch boloogui uom shig tsahilgaan gargaad suuj bh uom.OyunErdenee chi naad luivarchingaa zailuulj chadahgui bol eeree ********.Asralt gj hulgaichiig tag chig halaad yvuulsan.SUgiin hulgaich huuhdiig mun Olimpiin horoond tag chimeegui tomilson.Ymar gavuyatai amitan ve.Hajuudaa bga 2 shan zaluugiin amidraliig ******** bolgoson GAN ZUL huuhnee ch zailuulj chaddagui uo.Buh zuil naad huuhnees n chin bolson.Tanai namd aluurchin.zodoonch.hilgaich.avilgalchin.******** buzariin novshnuud.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-17 13:37:07
    Э.Хүрэлбаатарт: Шантааж хийж мөнгө олоод хүүхэддээ хоол авч өгөхөөр хоол болох уу Хүрлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 17:25:48
    Zochin: Tumur zamiin darga baikhad n' neg ajliin uulzaltad taarch bsan. Tumur zamiin geree nuutslakhad bas l orolts'son khym shyy dee. Khuuli zurchinu shyy dee gej kheleed zuulgaad ungurch bilee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 09:38:39
    зочин : Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичсэн байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 09:12:22
    Буудаа: НОВШИЙН БУУД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 08:35:34
    Сөмм: Үхэж далд орсон бузар шунал, хүүрнүүдийг хуугаар нь хөрөнгийг нь хамаад гуйлгачин болгоод шоронд хатаах юмсан.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188