• Өнөөдөр 2024-04-26

10 ТЭРБУМЫН ДУУЛИАНЫ ЭЗЭН С.БАТДӨЛИЙН АРД ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ, "УБТЗ" ХНН-ИЙН ДАРГА Х.ХЭРЛЭН НАР БАЙДАГ УУ

2023-01-14,   16797

    “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэх залуу сошиал дуулианы эзэн болоод буй. Эрүүгийн цагдаагийн албаныхан С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь орон сууц, оффисоос 7.3 тэрбум төгрөг бэлнээр, мөн 4.0 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрээ, гэрчилгээ хурааж авсан гэх. Өнөөдөр түүнийг цагдах хорих эсэхийг шүүхээр хэлэлцэнэ. Тэгвэл 10 тэрбумын дуулианы эзэн С.Батдөл гэгч хэн болох, түүний ард хэн байдгийг судалж үзлээ. 

С.БАТДӨЛ БА “УБТЗ” ХНН ДАХЬ ТҮҮНИЙ АХ, ДҮҮ НАР

     “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Сэнгээгийн Батдөл Дархан-Уул аймагт төрж, өссөн. 2010 онд анх “УБТЗ” ХНН-ийн Дархан өртөөнд ажилд орж, улмаар өртөөнүүдэд хуваарилагдаж явсаар 2019 оноос Улаанбаатар өртөөнд ажиллах болсон. 
 
Аав Гомбодоржийн Сэнгээ нь ХААИС-д зоотехникийн чиглэлээр багшилж байсан. Тэтгэвэрт суусныхаа дараа Малчдын холбооны дэд дарга болж, мөн Дархан-Уул аймгийн Орхон суманд мал эмнэлэг, үржлийн “Шар эх сүр” ХХК-ийг ажиллуулж эхэлсэн. Мөн Дархан өртөөний дэргэдэх Замчин худалдааны төвд лангуу түрээслүүлдэг гэх. 
 
Төрсөн ах Сэнгээгийн Баттулга нь 2016 оны есдүгээр сарын 1-нд Дархан хотын I сургуулийн захирлаар томилогдсон. Улмаар өнгөрөгч 2022 онд “УБТЗ” ХНН-ийн харьяа Төмөр замын дээд сургуулийн дэд захирлын албан тушаалд томилогдсон байгаа юм. 
 
Төрсөн дүү Сэнгээгийн Гэрэлтуяагийнх нь нөхөр Б.Батсайхан нь мөн “УБТЗ” ХНН-ийн деспитчерийн албанд ажилладаг. 
 
Эхнэр М.Сайнбилэг нь Ховд аймгийн Жаргалант суманд төрж, өссөн. Аав Моломын Мажигсүрэн нь Ховд аймгийн Жаргалант сумын I сургуульд багш, сургалтын менежерээр ажиллаж ирсэн. 2015 онд Монгол Улсын Зөвлөх багш зэрэгтэй болсон. Ээж Баастын Адилбиш нь мөн Ховд аймагт Жаргалант сумын I сургуульд багшилдаг. 
 
М.Сайнбилэгийн төрсөн дүү М.Шинэбилэг нь мөн “УБТЗ” ХНН-т ажилладаг. 
 

С.БАТДӨЛИЙН МӨНГӨ ХҮҮЛЭХ “БЯЦХАН” БИЗНЕС

 
      С.Батдөл 2017 оноос эхлэн эхнэр М.Сайнбилэг, төрсөн дүү М.Гэрэлтуяа нартайгаа нийлж, орон сууц, автомашин барьцаалж, хүүтэй мөнгө зээлж, мөнгө хүүлж эхэлжээ. Аав Г.Сэнгээ нь Дархан өртөөний дэргэдэх Замчин худалдааны төвд мах, махан бүтээгдэхүүн, сүү, хүнсний ногооны лангуу түрээслүүлдэг. Тэгэхээр С.Батдөл эхнэр, дүүгийн хамт түрээсийн мөнгийг нь эргэлдүүлдэг байсан гэх схем харагдана. 
 
С.Батдөлийн хувьд бусдад ихэнхдээ 10-20 сая төгрөг хүүтэй мөнгө зээлддэг байсан бөгөөд ингэхдээ орон сууцыг нь барьцаалж, зарим тохиолдолд зээлсэн мөнгөнийхөө хүүнд орон сууцанд нь амьдрах гэрээ хийдэг байжээ. Жишээ нь, С.Батдөл 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд иргэн Б.Мөнхцэцэг гэгчид 11 сая төгрөг зээлдүүлсэн. Зээлийнхээ хүүнд Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 25 дугаар байрны ... тоотын 3 өрөө байрны 2 жижиг өрөөнд нь амьдрахаар гэрээ байгуулжээ. Гэвч зээлдэгч Б.Мөнхцэцэг нь зээлсэн мөнгөө өгч чадаагүй тул, зээлийн гэрээгээ сунгаж явсаар 2021 оны тавдугаар сар хүргэсэн байгаа юм. Ингээд С.Батдөл Б.Мөнхцэцэгээс зээлсэн мөнгөө авахаар 2021 оны арваннэгдүгээр сард иргэний хэргийн шүүхээр орж,  Б.Мөнхцэцэгээс 11 сая төгрөгөө гаргуулж авахаар болсон байна. Гэхдээ Б.Мөнхцэцэг нь “С.Батдөл нь надад зээлдүүлсэн 11 сая төгрөгийнхөө хүүнд манай байранд өөрөө амьдрахаар гэрээ байгуулсан. Гэтэл өөр хүнд дамжуулан түрээсэлж, дундаас нь ашиг олсон байна. Иймд түүнээс зээлсэн мөнгөө бүтнээр нь өгөх боломжгүй” гэж 2022 оны нэгдүгээр сард давж заалдсан боловч шүүх хэрэгсэхгүй болгож байжээ.  
Харин 2020 оны сүүлээс С.Батдөл өөрөө орон сууц барьцаалан бусдаас хүүтэй мөнгө зээлж, зээлсэн мөнгөө цааш дамлах хэлбэр рүү оржээ. Тухайлбал, эхнэр М.Сайнбилэг нь “25 сая төгрөг хүүтэй зээлж, хүүнд нь Баянзүрх дүүрэгт, Кино үйлдвэрт байрлах 3 өрөө байранд 1 нэг жил суулгана” гэх зарыг хэдэн арван сошиал хуудаст тарааж байсан байх ажээ. 
 
Улмаар С.Батдөл 2021 оноос койны бизнес рүү орж, их хэмжээгээр худалдан авч эхэлсэн байна. Жишээ нь, Т.Ганболдын “Алтан дорнод монгол” ХХК-ийн ADM COIN болон Ч.Ганхуягийн “Ард койн”-ыг багагүй мөнгөөр худалдан авч байсан ажээ.
 
С.Батдөл өөрөө “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, СОТ-2, 17 тоот” хаягт амьдарч ирсэн. Энэ хаяг дээрээ сарын өмнө буюу өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сард “Монте андууд” ХХК-ийг байгуулж, захирлаар нь эхнэр М.Сайнбилэгээ бүртгүүлсэн байдаг. С.Батдөл мөн энэхүү амьдардаг байрныхаа “Өгөөмөр-9” СӨХ-ийн Хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ. 
 

С.БАТДӨЛИЙН АРД ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ, “УБТЗ” ХНН-ИЙН ДАРГА Х.ХЭРЛЭН НАР БАЙДАГ УУ

     С.Батдөлийг “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар томилуулж, 10 тэрбум төгрөг гэртээ хадгалах хэмжээнд хөрөнгөжүүлсэн “нууц ноён” нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл гэх мэдээлэл байна. Судалж үзвэл, Б.Цэнгэл, С.Батдөлтэй хэд хэдэн сэжүүрээр холбогдож байгаа юм. 
 
Тодруулбал, Б.Цэнгэл Дарханых, С.Батдөл мөн Дарханых гэдгээр эхний сэжүүр гарч ирнэ. Цаашилбал, “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын алба хоёр орлогч даргатай ажээ. Нэг орлогч нь сошиал дуулианы эзэн С.Батдөл бол Ачаа тээвэр хариуцсан өөр нэг орлогч нь Содномдоржийн Цэвээндорж гэх эмэгтэй байдаг аж. С.Цэвээндоржийн хувьд С.Батдөлөөс өмнө буюу 2020 онд энэ албан тушаалд томилогджээ. Ноцтой нь, орлогч дарга С.Цэвээндорж нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн хадам дүү буюу эхнэр С.Янжинсүрэнгийнх нь төрсөн дүү ажээ. Эндээс, Б.Цэнгэл нь хадам дүү С.Цэвээндоржтойгоо авлигын бүх “хор”-ыг найруулж, харин нутгийн дүү С.Батдөлөөрөө гүйцэтгүүлдэг байсан байж болзошгүй схем харагдаж байгаа юм. 
 
Сонирхуулахад, С.Цэвээндорж нь “УБТЗ” ХХН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга болсныхоо дараа жил буюу 2021 оны ХОМ-тээ 1.8 тэрбумын орон сууцтай, 600 сая төгрөгийн Benz G-500, Land 200 автомашинтай, 2.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байгаа юм. 
 
Б.Цэнгэлийн хувьд 2017 онд “Монголын төм зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. Улмаар 2019 онд “УБТЗ” ХНН-ийн даргаар томилогдохоор МАН-ын Удирдах зөвлөлийн хэмжээнд яригдаж байсан ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдсон. Харин түүний найз Х.Хэрлэн нь “УБТЗ” ХНН-ийн даргаар томилогдсон. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, түүний найз Х.Хэрлэн нар хоёулаа улс төрд “У.Хүрэлсүхийн” гэх хаягтай явдгийг, түүний татаасаар томилгоонд ордгийг нурших илүүц биз. Б.Цэнгэлийн эхнэр С.Янжинсүрэн нь өдгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар ажиллаж буй. 
 
Түүнчлэн, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг эхнэр С.Янжинсүрэн нь УИХ-ын гишүүн асан Р.Рашийн ойрын хамаатан. Тиймдээ ч Б.Цэнгэл 2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогдох үеэсээ л Р.Рашийн хүргэн гэгдэж өнөөг хүрч буй. Р.Рашийн хувьд 1991-2004 он хүртэл “УБТЗ” ХНН-ын дарга, Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан, товчхондоо төмөр замд нэр нөлөө нь дархлагдсан нэгэн. Энэ гэр бүл олон улсын тээвэр зуучийн хэд хэдэн компани холбоотой байдгийг ч дурдах нь зөв байх. 
 
Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг сэжүүр нь С.Батдөлийн ардах нууц ноёдын нэг нь Сангийн сайд Б.Жавхлан гэх. Б.Жавхлангийн хувьд уугуул нутаг Сүхбаатараараа У.Хүрэлсүхтэй, суугуул нутаг Дарханаараа Б.Цэнгэлтэй нутаг нэгтэй. Улс төрд тэднийг нэг фракц гэх нь ч бий. Ямартай ч С.Батдөлийн хувьд Б.Жавхлангийн "сошиал фен" явж ирсэн юм билээ. С.Батдөлийн аав Г.Сэнгээ нь ч Дарханы тойрогт Б.Жавхлангийн бие төлөөлөгч аятай байдаг гэх. 
 
Ингээд харвал, 10 тэрбумын дуулианы эзэн С.Батдөлийн цаана жинхэнэ “акул”-ууд байх дүр зураг харагдаж байна. 
 
     Эцэст нь, С.Батдөлийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй бас сонирхолтой баримт байна. Тодруулбал, С.Батдөлийн эхнэр М.Сайнбилэгийн ээж Б.Адилбишийн төрсөн дүү буюу нагац ах Баастын Батболд нь “Номин шилтгээн констракшн” ХХК-ийг эзэмшдэг. Тус компани 2015 оноос Ховд аймагт “Эко нүүрс” нэртэй шахмал түлш үйлдвэрлэж эхэлжээ. Ингэхдээ Дарви сумын нутагт байх Хөшөөтийн уурхайгаас нунтаг нүүрс авч, шахмал түлшээ үйлдвэрлэдэг аж. Хамгийн ноцтой нь, 2018 оны есдүгээр сарын 11-нд “Номин шилтгээн констракшн” ХХК-д УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ЖДҮХС-аас 400 сая төгрөгийн зээл авч өгсөн бөгөөд үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 
 

10 ТЭРБУМЫН ДУУЛИАНЫ ЭЗЭН С.БАТДӨЛИЙН АРД ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ, "УБТЗ" ХНН-ИЙН ДАРГА Х.ХЭРЛЭН НАР БАЙДАГ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 66
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 18:40:17
    Зочин: Энэ юү ч болохгүй өнгөрнө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 15:40:06
    Б: Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй л холбогдоод бна даа. Оптек гэрээтэй Хүүк бас л холбоотой болчихдог. Ерөнхий сайд байх даа зандкаа баттулга 2 той Оптек гэрээнүүд хийсэн байдаг. Төмөр замын гэрээг ч хамт хийлцсэн байдаг. Нүүрс нийлүүлэх гэрээг 1 саяа тонноос дээшхи гэрээг том улс төрчид хийж өгдөг 1 тонноос 1 доллар ч билүү мөнгө авдаг гэсэн шумнууд их явж бна. Таван толгойн компанын засаглалыг ил тод нээлтттэй шилэн болгомоор бна. Экспортын бүх нүүрсийг биржээр зардаг болох хэрэгтэй. Хилээр гарч байгаа нүүрстэй машинуудыг хүний оролцоогүй тоолоод жинлээд явчихмаар байхийн . Ямар ч татваргүй нүүрс гаргамааргүй бна . Энэ бүгдийг хийхэд амархан . Улс төрчид хүсэхгүй бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 15:32:23
    иргэн: Маф юмаа.Толгойлогч нь орой нь Жавхлан юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 15:32:22
    иргэн: Маф юмаа.Толгойлогч нь орой нь Жавхлан юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 14:38:27
    зочин: Мөнгөтэй хүмүүсийн ихэнхи нь зальтай багадаа хулгай худалд холбогдож байсан овсгоотой гарууд байх юм даа. Шудрага царайлсан новшнууд хохь нь зээл ч авч чадахгүй тэтгэвэрийн зээл авч приус авч хүүхэддээ долигнон өгч өрөнд баригдан эм авч чадахгүй болно. үүнийгээ том юм хийлээ гэж бодно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 12:57:25
    Batduliin talaar dutuu orhigdson zuils: egch Solongo ni durdagdaagui baina. 2-d duuchin Amina tednii eejiin taliin uyel
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 10:55:59
    Зочин: Италийн мафийн Наймаалж кино санагдлаа, ер нь үндэслнлтэй л юм бна. Энэ Батдөл эдний үүргийг гүйцэтгэгч тэгээд хэргийг нь татвар нуусан гээд хөөрхөн болгочжээ. Хэрлэн гэгч огцорвол таарна, энд тэндгүй л дарга хийгээд хулгайлаад явдаг нөхөр. Жавхлан чи ёс зүйтэй байгаач, хүмүүс итгэж байсан дандаа л мөнгөний хэрэгт холбогдсон явахийн. Хүүкийн үеэл болохоор мултраад л байдаг олон хавар нэгэндээ шүү. Цэнгэл Жавхлан та 2 Дарханы намын хорооны 2 Болдын хүүхдүүд МАН та 2 ыг их эрхлүүлж байгаа шүү, цаг цагаараа байхгүй. Цэнгэлийн эхнэр Янжинсүрэн энд тэнд дүрэм журам яриад л явдаг нөхрөө хазаарлаж ав, танай гэр бүлийн олсон одоо хангалттай. Дүү авгай нь хүртэл 2 тэрбум илүү төгрөгийн хадгаламжтай байдаг гэнэ, ТЗ ын нэг албаны дарга 2,5 аас 7 тэрбум хадгалах хэмжээний цалин орлоготой байгууллага уу, үнөхээр даварч байна шүү та нар. Үнэн олдож хариуцлага ирэх байлгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 02:39:35
    Цэрмаа: Бүгд холбоотой юм бна доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 02:39:34
    Цэрмаа: Бүгд холбоотой юм бна доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 22:50:36
    Иргэн: Арай гэж л учрыг нь олж уншлаа. Ёстой аалзны тор шиг хэлхэлдсэн, орооцолдсон ямар аймаар юм бэ. Хэлэх үг ч олдохгүй нь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 22:50:35
    Иргэн: Арай гэж л учрыг нь олж уншлаа. Ёстой аалзны тор шиг хэлхэлдсэн, орооцолдсон ямар аймаар юм бэ. Хэлэх үг ч олдохгүй нь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 12:11:04
    Иргэн: Ёстой л хэлхэлдэж сүлжилдсэн мафи байна. Рааш, Бямбацогт, Хэрлэн, Цэнгэл, аав нь дүү нь хүргэн нь .... ийм л хулгайчууд байсан байх нь ээ.Мафийн хэлхээ сүлжээ тасралтгүй хөврөх нь дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 07:35:33
    Erdene: Цаазын ял бвал энэ хулгайчууд ингэж даврахгүй дэ. Үхлээс айна биз. Хүзүүгүй хог үнэн хорлонтой юм хийжээ. Төрөөс их мөнгө идэж луйвардсан хүнийг хятад шиг буудаж алах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 07:35:18
    Erdene: Цаазын ял бвал энэ хулгайчууд ингэж даврахгүй дэ. Үхлээс айна биз. Хүзүүгүй хог үнэн хорлонтой юм хийжээ. Төрөөс их мөнгө идэж луйвардсан хүнийг хятад шиг буудаж алах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 23:32:22
    Дархан: Насаараа цалингаа хураагаад ч 1 тэрбум төгрөг хүрэхгүй. Энэ маш үндэслэлтэй мэдээлэл б.на. Нэр дурдьсан хүмүүс бүгд холбоотой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 22:39:30
    sono: Ийм новшнууд төрд ажиллаж байхад монгол хөгжих нь гонжийн жоо тиймээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 22:39:01
    Зочин: Харваас хүйтэн царайтай байх юм аа новшнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 22:37:22
    sono: Ийм новшнууд төрд ажиллаж байхад монгол хөгжих нь гонжийн жоо тиймээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 18:13:19
    Зочин : Мэдээж олон сүлжээ ах дүү найз нөхөд эхнэр нөхөр нутаг нугынх гээд эн төрд ийм л луйвар бгаа.......ийм хүмүүсийн хөрөнгийг хурааж улсын өрийг төлөх........төрийн албанаас бүгдийг зайлуулах, төрийн тэргүүн ч ийм хүмүүсийг дэмжиж найз нөхөд бна гэдэг албан тушаалаасаа татгалзаж албан тушаалаа өгөх шалтгаан гэж үзэж бна......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 17:24:56
    Зочин: Хулгай луйвар аалзны тор шиг сүлжсээр байгаад уих ын гишүүдийн хэн нэгэн дээр л буух юмаа ах дүү найз нөхөд эхнэр ннөхөр аав ээж нь хүртэл бохир мөнгө цусалсан байнашдээ шунал хүниыг ичих нүүргүй болгодог юмбна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 15:54:19
    Хангал: МАНгасуудаа сонгоод л бай! Сонгоод л бай!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 13:58:52
    Зочин: Хөгийн новшнууд юмаа.Хаанаас бий болсон чөтгөрүүд вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-11 13:58:43
    Зочин: Хөгийн новшнууд юмаа.Хаанаас бий болсон чөтгөрүүд вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 22:53:27
    Иргэн: Энэ бузар сүлжээг харахаар хулгайч нар ашиг сонирхлоороо яаж орооцолдсоныг харж болохоор байгаа биз. Батдөлийн хувьд дээш татаж тэр албанд тавьсан хүн нь Жавхлан гарцаагүй байх. Түүнээс биш энэ ажилд очих ямар ч боломж байхгүй. .Жавхлан бол маш ноцтой хэрэгтэн.Дүүгийнхээ ББСБ- аар 3 их наяд шахам/2.7 их наяд/ төгрөг шилжүүлэн ард түмэнд өндөр хүүгээр хүүлж мөнгө угаасан гэмт хэрэг нь ил байхад шалгадаг хариуцлага тооцдог газар алга.Нүүрсний бөлбөлгийн зөвшөөрөл олгох ажлыг хийж байсан нь ч сэжигтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 21:23:31
    Авилгач: Аалзны тор болжээ. Нэг томхон авилгачийг буудчихаар бусад нь сүнс нь зайлдаг гэсэн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 20:46:06
    Иргэн: ИРЭХ ХАВАР ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ ИХ АЖИЛД ТҮМЭН ОЛОН МИНЬ ОРОЛЦООРОЙ ОДОО БОЛОО!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 20:46:01
    Иргэн: ИРЭХ ХАВАР ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ ИХ АЖИЛД ТҮМЭН ОЛОН МИНЬ ОРОЛЦООРОЙ ОДОО БОЛОО!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 19:12:34
    Зочин: Гаргалгаа нь бараг гараад ирлээ дээ ... Мэдээж Хэрлэнтэй ойр ... Хэрлэн Хүүктэй....суллах нь зөв л юм байна ... Авилгалын торон сүлжээ гэж ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 19:12:33
    Зочин: Гаргалгаа нь бараг гараад ирлээ дээ ... Мэдээж Хэрлэнтэй ойр ... Хэрлэн Хүүктэй....суллах нь зөв л юм байна ... Авилгалын торон сүлжээ гэж ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 09:54:38
    зочин: хэрлэн хүрэлбаатар нар төмөр замын эмнэлгиин даргын дарга нөгөө казхкстанд хороолол барьж бх магадлалтай сырымбекиин эхнэр эркегулээс их хэмжээнии авилга авсан даа хэрлэнчимэг эмчиин ангиин хүүхэд хэрлэн дарга зуузласан даа гэх эмнэлгиинхэнии шум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 09:42:10
    Зочин: Зүгээр л бүгдийг нь устгах хэрэгтэй бүр үндэсээр нь тэгэхгүй бол наадуул чинь идсээр л байх болно шууд устга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 08:51:33
    Төмөр замчин: Хэрлэн дарга огцорох ёстой юм бишүү доор нь замбараагүй сахилга дэг журам гэж түй ч байхгүй болжээ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-10 04:20:14
    Монгол : САНГИЙН САЙД ЖАВХЛАН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА НЯМОЧИР НАР ХОЛБООТОЙ БАЙДАГ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ БАЙДАГ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 23:07:04
    A: Landaga minii duu sain bn sain shaagaad og
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 22:22:55
    xochin: mongold bgaa mafiiin suljeeg zadaljdorvitoihon arga hemjee avah heregtei duraaraa zolbin orkuud mongol tord ui olnooroo aalznii shuls met vvreljee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 22:18:27
    Г.Цеке: Энэ мөнгөөр одоо сул байгаа газарт төмөр замын зорчигчийн төв буудал бариулах эх үүсвэрбий болоод бхйгаа шүү!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 21:54:00
    irgen: Meregjiliin bus.urd n yl shiitgeltei bsan Herleng TZd irehed Huukiin naiz. er n ch zamchid mash durgui bsan.Herlen.B.Jabhlan Batdel gd niilj idej bsan bn.Odoo ch Herlen duugarahgui bn Ene nuhduudiig shalgah estoi.Gehdee shalgaj chadahgui.TZ aldagdaltai gd buh salaa zamd yvdag zorchigchiin vahon.yvuulahgui.Sainshand Zamiin uudiig negtgeed.296 r vogon hetsuu tsagtai.Ajilchdaa ch 75 % tsalinjuulaad hohirooj egsen.Herleng zailuul.MAN. tzaas urt garaa tar.Buh chigleliin zorchigchiin vagonoo yvuul.Yaralttai Herlen.B.Javhlang shalga.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 21:52:44
    irgen: Meregjiliin bus.urd n yl shiitgeltei bsan Herleng TZd irehed Huukiin naiz. er n ch zamchid mash durgui bsan.Herlen.B.Jabhlan Batdel gd niilj idej bsan bn.Odoo ch Herlen duugarahgui bn Ene nuhduudiig shalgah estoi.Gehdee shalgaj chadahgui.TZ aldagdaltai gd buh salaa zamd yvdag zorchigchiin vahon.yvuulahgui.Sainshand Zamiin uudiig negtgeed.296 r vogon hetsuu tsagtai.Ajilchdaa ch 75 % tsalinjuulaad hohirooj egsen.Herleng zailuul.MAN. tzaas urt garaa tar.Buh chigleliin zorchigchiin vagonoo yvuul.Yaralttai Herlen.B.Javhlang shalga.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 19:44:00
    Төмөр замчин: Энэ бол худлаа мэдээлэл бнаа. Хүмүүсийн албан тушаал, нэр ус таарахгүй бна. Сэтгүүлчид зөв мэдээлэл түгээж баймаар юмдаа,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 18:14:10
    Наран: цэнгэл гэгч Хүрэлсүхийн дотно хүн ийм ажил хийхдээ буцахгүй л хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 17:57:40
    Зочин: Эзэнгүй төрийн эмгэнэл,авилгын аалзны тор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 17:16:13
    Эрдэнэхүү: Үнэн бичсэн байна. Хүрэлсүхтэй бүх талаараа холбогддог хүмүүс байна. Н
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 16:45:16
    Зочин: Бямбацогтод гар хуруу дүрэхгүй юм гэж байна уу? Хулгай нь илчлэгдэх дөхөхөөр бантахдаа сайхан ПОПорно оо бас ичдэггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 15:36:22
    Zochin: Зарим нь ч арай үнэмшилгүй бнаа. Сангийн сайд Дарханых гэдгээрээ холбогдоно гэхэд шижим алга. Цэнгэл яагаад төмөр замд бхдаа энэ хэргийн эзэнг томилсонгүй вэ гээд бодохоор бас л холбоо хэлхээ нь харагдахгүй л бна даа. Мэдээж ард нь томчууд бгаа нь тодорхой ч үндэслэл сайтай бичиж бмаар юм даа, сэтгүүлчид ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 14:46:07
    Хахаха: Дарханы Хаянхярваагийн хүн ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 14:04:38
    Иргэн: Аалзны тор шиг монголыг хэрсэн хээл хахууль хулгайн учрыг олоод хужрыг н тунгаачих аавын хүү бнуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 13:12:56
    Zochin: Rash dargad bol yum baihgui. Tumur Zamin huuchin orosiin 61r bairandaa nasaaraa amidarsan hun baigaa, 1 ch kompani baihgui ene hun bol, tumur zamd ajilladag hunii huvid bol medej baina. Harin Herlen, Tsengel nar bol Hurelsuhiin humuus n unen she’d, ui zaigui naizuud in. Tseveendorj dargin nuhur n MCSt olon jil ajillasan zaluu baidag gej sonsson, nuhur n ugiin hurungutei hun bh.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 13:10:44
    Нэргүй: Цэвээндоржийг шалгах хэрэгтэй шүү Цэвээн дорж бүх томилгоог хийсэн . раш гэдэг хар зөнөгийн тавьсан хүхэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 12:42:28
    Ууртай баагий: Худалаа ч бишээ Хүүкийн гар хөлүүд Хэрлэн,Цэнгэл Янжинсүрэн нар нь үнэн шдээ.Муусайн хулгайч нар мөнгөө аваад авсандаа орох уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 12:22:49
    Зочин: Хэрлэн лиценцийн наймааны загалмайлсан эцэг шдээ одоо ТЗ ыг цөлмөж байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 12:14:39
    Зочин: Жинхэнэ мафи бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 12:11:55
    odnoo: buun svljee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 12:06:13
    ах: УБТЗ-ын дээдийн дэд захирал С.Баттулга хэр мөнгө төлж дэд захирлаар НК гуай тавьсан юм бол доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 11:45:32
    Зочин: Маш үнэн юм бичиж. Бас өөр нэг хүн орхигдож бүүр дээрээс удирддаг ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 11:34:27
    Зочин: Мафи- г задалж хариуцлага тооцох хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 11:34:26
    Зочин: Мафи- г задалж хариуцлага тооцох хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 11:07:34
    ТӨБЗГ: Б.Цэнгэл дарга нь С.Батдөлтэй ямар ч харилцаа хамааралгүй болно: Та бүхэн энэ таамаглал мэдээллээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй уулзаж тодруулна уу. Б.Цэнгэл дарга нь С.Батдөлтэй ямар ч харилцаа хамааралгүй болно. Сая танай редакцд тодруулга хийнэ үү гэсэн хүсэлтийг хэлсэн. ТӨБЗГ Мэдээлэл технологийн алба : Утас 89119835
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 11:00:08
    раш: УБТЗ Раш зөнөгөөс хэзээ салах юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 10:50:27
    Ах: Цэнгэл Хэрлэн 2г яаж ч чадахгүй ээ хий шуушиад л өнгөрнө яг ЖДҮ нүүрсний хэрэг шиг.ковидын төсөв ил болоогүй л байгаа биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 10:40:25
    зоч: явж явж эцсийн зогсоол ек дээр очих нь Янжинёүрэн гэдэг авгайгаагаасаа сал, цэвээндоржийг яаралтай шалга цэнгэл хэрлэн 2-ыг баривчил
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 10:35:03
    зочин: С.Цэвээндорж одоо тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга биш Хүний нөөцийн алба хариусан замын орлогч дарга болж дэвшсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 10:32:34
    Zochin: Medeej shyy dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 10:31:53
    Ганаа: Аалзны тор шиг хэлхэлдсэн энэ төрд үүрэлсэн хулгайчуудыг үндэсээр нь устгах АТОЗ- г яаралтай байгуулах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 10:28:05
    Zochin: Xuuliinhan sain shalgaj togtooh l estoi...xaatsailj nuubal xezee ch ilerne.......xolbogdolgui baibal ner tseber uldene
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 10:16:37
    засс: Янжинсүрэн нь чадвар муу шашин судлаач нэртэй авгай ерөнхийлөгчийн хажууд шивээлээд сууж байдаг нь ийм учиртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 10:00:22
    ЗОЧИН: НӨГӨӨ МУНДАГ БОЛДЫН ЖАВХЛАН АХ НЬ АРД БАЙГАА УДАХГҮЙ ЭНЭ ХЭРЭГ МАРТАГДААД МӨНГӨӨ БУЦААЖ АВААД АМАР САЙХАНДАА ЖАРГАНА.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188