• Өнөөдөр 2024-05-13

“Цагаан халадтай тендерийн наймаачид” буюу сайд С.Энхболдоор толгойлуулсан гэмт хэргийн бүлэглэл-I

2022-10-30,   4478

      Углааш, халадтай эмэгтэй У.Хүрэлсүхийн Засгийн газрын унах шалтаг болж, төр эргэсэн түүхэн үйл явдлаас хойш нэг жил есөн сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Эрүүл мэндийн салбарыг С.Энхболд гэх энэ залуу удирдаж ирэв.
 
      Тэгвэл өнгөрсөн хугацаанд С.Энхболд сайд Эрүүл мэндийн яаманд эх адаггүй томилгоо хийж, тус яамыг тендерийн наймаачид, хувийн эмнэлгүүдийн эзэд, эрх мэдэлтнүүдийг гар хөлүүдээр дүүргэлээ. Эцэст нь, эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийг дэмжих сангаасаа эхлээд хоосорч байна.  Хэдхэн жишээ дурдъя. Нэгдүгээрт, С.Энхболдыг сайд болсноос хойш Эрүүл мэндийн яамны газрын даргын албан тушаал 100 сая, хэлтсийн даргын албан тушаал 35 сая төгрөгийн ханштай болсон гэх. Ингэж мөнгө төлж дарга болсон нөхөд эргээд эрүүл мэндийн салбарыг тонож, түрийвчээ түнтийлгэдэг болсон. Жишээ нь, Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн хэд хэдэн дарга тус бүр нь 1.0 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууц, хаусанд орцгоосон бол нэг дарга нь Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийг дэмжих сангаас 1.0 тэрбум төгрөг хувьдаа авсан гэх маш ноцтой мэдээлэл ч байна. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн яамны хэд хэдэн дарга нь хувийн эмнэлэгтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог компанитай. Хувийн эмнэлгээрээ Эрүүл мэндийн даатгалын санг хоосолж, эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог компаниараа Эрүүл мэндийн салбарын санхүүжилт өндөртэй бүхий л тендерүүдийг түүж, хариуд нь С.Энхболдын халаасанд хувь өгдөг гэх. 

С.Энхболд сайд ингэж Эрүүл мэндийн яамыг самарч байгаа ч хэн ч түүнтэй хариуцлага ярьдаггүй, сайдын сэнтийгээс нь буулгадаггүйн шалтгаан нь тэр ардаа асар том хамгаалалтай гэж Эрүүл мэндийн салбарынхан ил цагаан ярьдаг болсон байна. Жишээ нь, эхнэр Б.Цолмон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бэрх   тосгоны бага сургуулийн нэг ангил хамт сурч байсан, хожим сайд асан Т.Мөнхсайхантай хамт Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэг анги төгссөн гэх мэтээр төр дахь холбоо хамаарал, хамгаалалт нь их гэнэ.

     Иймд Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс С.Энхболдын удирдаж буй Эрүүл мэндийн яаманд “Цалам” ажиллагааг эхлүүлж, түүний толгойлдог бүлэглэлийнхнийг нэг нэгээр нь танилцуулж, эцэст нь С.Энхболдын булхай луйврыг бүтэн зургаар нь илчлэх гэж байна. Бидний “Цалам С.Энхболд сайдын толгойлдог бүлэглэлээс цаламдах эхний хүн бол Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох. 

БАРИМТ 1: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС ТЕНДЕР ТҮҮДЭГ ГУРВАН КОМПАНИТАЙ, ХУВЬДАА ГУРВАН ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ Б.БУЯНТОГТОХЫГ ЯАМНЫХАА БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЖЭЭ 

       Хавдар судлалын үндэсний төвийн хаяанд байрлах “Бриллиант” эмнэлгийн захирал хийж явсан Батсүхийн Буянтогтох гэгч энэ эр төрийн байгууллагад хүн удирдаж асан туршлагагүй, тэр тусмаа Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн ч хийж үзээгүй мөртөө 2021 оны эхээр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдсон байдаг. Төд удалгүй Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Бодлого төлөвлөлтийн газрын дарга болж дахин тушаал дэвшсэн. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд Б.Буянтогтохыг албан тушаал дэвшүүлэн эрхлүүлж буйн цаана ашиг сонирхлын асар том хоршил нуугдаж байгаа ажээ. 

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Батсүхийн Буянтогтох нь “Мэнд Эм Эн Эм” ХХК, “Бриллианс клиник” ХХК, “Монсан медикал сервис” ХХК, “Централ стерил сервис” ХХК, “Мөнх адамас” ХХК, “Хүнсний бирж” ХХК, “ДУБ” ХХК, “Цогт мэлмий” ХХК-иудыг Доржнамжингийн Бархүү болон эхнэр Доржнамжингийн Уян-Эгшиг нартайгаа хамтран эзэмшдэг ажээ.  

        Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохын дээрх компаниудаас “Бриллианс клиник” ХХК, “ДУБ” ХХК, “Цогт мэлмий” ХХК-иуд нь эмнэлэг ажиллуулдаг. Харин “Монсан медикал сервис” ХХК, “Централ стерил сервис” ХХК-иуд нь эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниуд байна. Өөрөөр хэлбэл, гурван хувийн эмнэлэгтэй, эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн хэрэгсэл “шахдаг” гурван компанитай Б.Буянтогтохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаараа томилж, дэргэдээ авчээ гэсэн үг. 
 
Хамгийн ноцтой нь, С.Энхболд сайдын татаасаар тушаал дэвшиж, хаа явсан газар нь хамт явдаг болсон Б.Буянтогтох хувийн компаниудаараа улсын эмнэлгүүдээс нийт 4.3 тэрбум төгрөгийн тендер авсан байна. 
 
БАРИМТ 2: ЭМЯ-НЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХ ХУВИЙН КОМПАНИУДААРАА УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭЭС 4.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох хувь эзэмшдэг "Централ стерил сервис” ХХК нь 2021 оны зургадугаар сараас төрийн байгууллагуудын тендерт оролцож эхэлсэн. 
 
Тухайлбал, 
 
ЭХ, НЯРАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
 
Эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх- 1.4 тэрбум төгрөг\2021\
- Эмнэлгийн хамгаалах хэрэгсэл- 368.0 сая төгрөг
 
Эм, бэлдмэл, эмнэлгийнх хэрэгсэл нийлүүлэх- 10.0 тэрбум төгрөг\2022\
- Ариутгах, халдваргүйжүүлэх бодис- 103.5 сая төгрөг тус тус авчээ. 
 
Харин Б.Буянтогтохын “Монсан медикал сервис” ХХК нь 2020 оноос эхлэн төрийн байгууллагууд, тэр тусмаа улсын томоохон эмнэлгүүдийн тэрбум давсан санхүүжилттэй бүхий л тендерүүдэд оролцож, 3.2 тэрбум төгрөгийн тендер авсан байна. 
 
Тухайлбал, 
 
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ 
 
2020 оны өндөр өртөгт мэс засалд хэрэглэгдэх имплант, протез хэрэгсэл худалдан авах тендер - 15,8 тэрбум төгрөг
- Мэс заслын нэг удаагийн багц – 428,7 сая төгрөг
 
Эм эмнэлгийн хэрэгсэл, лабораторын урвалж, цус, цусан бүтээгдэхүүн худалдан авах тендер – 3,2 тэрбум төгрөг
- Самбай – 324,6 сая төгрөг
 
Эм эмнэлгийн хэрэгсэл, лабораторын урвалж, цус, цусан бүтээгдэхүүн худалдан авах тендер – 3,5 тэрбум төгрөг
- Самбай – 374,5 сая төгрөг
 
Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер – 13,5 тэрбум
- Согогийн мэс заслийн нэг удаагийн багц – 210,6 сая төгрөг
 
Эм эмнэлгийн хэрэгсэл, лабораторын урвалж, цус, цусан бүтээгдэхүүн худалдан авах тендер – 4,7 тэрбум төгрөг
- Самбай – 237,6 сая төгрөг
 
Эм эмнэлэгийн хэрэгсэл, лабораторын урвалж, цус цусан бүтээгдэхүүн худалдан авах тендер – 3,6 тэрбум төгрөг
- Самбай – 453,6 сая төгрөг
 
Эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторын урвалж, цус, цусан бүтээгдэхүүн худалдан авах тендер – 6,0 тэрбум төгрөг
- Самбай – 398,1 сая төгрөг
 
Өндөр өртөгт мэс засалд хэрэглэгдэх имплант, протез хэрэгсэл худалдан авах тендер – 15,8 тэрбум төгрөг
- Гэмтлийн мэс заслын нэг удаагийн багц – 333,4 сая төгрөг
 
Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер – 13 тэрбум төгрөг
- Согогийн нэг удаагийн мэс заслын нэг удаагийн хэрэгсэл – 108 сая төгрөгийн багцыг тус тус авсан. 
 
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ 
 
Хавдар судлалын үндэсний төвд эрхтэн шилжүүлэх эмчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер – 800 сая төгрөг
- Хагалгааны ариун самбай – 4,9 сая төгрөг
 
Хавдар судлалын үндэсний төвд эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер – 8,0 тэрбум төгрөг
- Ороох боох материал – 136,8 сая төгрөг
 
Хавдар судлалын үндэсний төвд эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер – 7,5 тэрбум төгрөг
- Ороох боох материал – 90,6 сая төгрөг
 
Хавдар судлалын үндэсний төвд эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер – 7,7 тэрбум төгрөг
- Ороох боох материал – 104,2 сая төгрөгийн багцыг тус тус авсан. 
 
    Харин  “Мэнд Эм Эн Эм” ХХК нь Mend.mn нэртэй эрүүл мэндийн салбарын мэдээлэл нийтэлдэг сайт ажиллуулдаг. Мөн төр, хувийн байгуулллагуудын бүх төрлийн онлайн хурал, сургалтыг төлбөртэй зохион байгуулж өгдөг. Энэ компанийг цааш хөөвөл “Индранил” эмнэлэгтэй холбогддог. Бүр цаашилбал, “Индранил” эмнэлэг нь С.Энхболд сайдын үед Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон Д.Баярболдтой холбогддог сэжим ч байна. 
 
БАРИМТ 3: ЭМЯ-НЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХЫН “БРИЛЛИАНТ” ЭМНЭЛЭГ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖДЭГ

       Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох БЗД-ийн 18-р хороо, ХСҮТ-ийн дэргэд байрлах “Бриллиант” эмнэлэг, БГД-ийн 7-р хороо ГССҮТ-ийн дэргэд байрлах “Мед травма” эмнэлэг, БГД-ийн 17-р хороо “Энхийн мишээл” эмнэлгийн II давхарт байрлах “Цогт мэлмий” эмнэлгүүдийг тус тус эзэмшдэг. Улсын эмнэлгүүдийн хаяанд хувийн эмнэлгүүдээ ийнхүү байгуулсан нь цаанаа учиртай. Тухайлбал, ГССҮТ-ийн хаяанд байрлах “Мед травма” эмнэлэг нь гэмтэж бэртсэн иргэдэд үйлчилдэг буюу гэмтэл, үе мөч, нуруу нугасны компьютер томографи шинжилгээ хийх, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Харин ХСҮТ-ийн дэргэд байрлах “Бриллиант” эмнэлэг нь хавдраар өвчилсөн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг буюу хорт хавдрын химийн эмчилгээ, хавдрын дараах хэвтүүлэн хими эмчилгээ, хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ болон хавдрын мэс засал хийдэг. Дээрх эмчилгээнүүдийг 1.2-4.2 сая төгрөгийн төлбөртэй хийдэг байгаа юм. Эндээс харвал, хэрвээ ГССҮТ, ХСҮТ-ийг зорьж очсон иргэд оочер дараалал, хүнд суртал зэргээс залхвал яг хажууд нь Б.Буянтогтохын хувийн эмнэлгүүдийн хаалга нээлттэй байж байдаг гэсэн үг. 

Хамгийн ноцтой нь, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохын “Бриллиант” эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас давхар санхүүждэг юм байна. Тухайлбал, Б.Буянтогтохын “Бриллиант” эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2020 онд 52.7 сая, 2021 онд 149.0 сая, 2022 оны эхний есөн сард 31.8 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Өмнө нь хорт хавдрын бай эмчилгээг Хавдар судлалын үндэсний төв дангаараа хийдэг байсан бол 2021 оны гуравдугаар сараас Б.Буянтогтохын "Бриллиант" хийх болж, улмаар дээрх байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрөө авдаг болжээ. 

     Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга нь хувийн эмнэлгээ Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, хувийн компаниудаараа улсын эмнэлгүүдийн тендерүүдийг түүж байгаа нь ашиг сонирхлын асар том зөрчил байтал Эрүүл мэндийн сайд С.Энхболд зүгээр харсаар л суугаа гэдгийг дахин онцолъё. 

БАРИМТ 4: ЭМЯ-НЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХЫН ЭХНЭР Д.УЯН-ЭГШИГИЙН “ДУБ” ХХК НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛДТОЙ ХУЙВАЛДАЖ, ХӨСҮТ-Д АППАРАТ ШАХСАН ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙВ

       АТГ-ын мөрдөгчид НПГ-ын зөвшөөрлөөр энэ оны нэгдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 48 цагийн хугацаатай баривчлан саатуулж байв. Тухайн үед Д.Нямхүүг “ДУБ” ХХК-тай хуйвалдан, давуу байдал олгож 2020 оны гуравдугаар сард ХӨСҮТ-д “Өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан” хэрэгт холбогдуулан шалгасан байдаг.Тодруулбал, 1.0 тэрбум төгрөгөөр “ДУБ” ХХК-иас компьютер томографын аппарат худалдаж аваад мөртлөө 25 сая төгрөгөөр авсан гэж тайлагнах замаар төсвийн мөнгө завшсан гэх асуудал яригдаж байлаа. Хамгийн ноцтой нь, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, “ДУБ” ХХК-ийн холбогдсон энэ хэрэгт одоогийн ЭМ-ийн сайд С.Энхболдын нэр ч холбогдож байлаа. 

Тэгвэл тухайн үед дуулианы эзэн болоод мартагдсан “ДУБ” ХХК-ийг ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохыг эхнэр Доржнамжингийн Уян-Эгшиг болон Доржнамжингийн Бархүүгийн эхнэр Пүрэвсүрэнгийн Ариунжаргал нар хамтран эзэмшдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох нарын хоршил эртнийх гэсэн үг. 

          Эрүүл мэндийн яам газар, хэлтсийн 17 даргатай. Зөвхөн нэгийг нь буюу Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга болсон Б.Буянтогтохын Эрүүл мэндийн салбарыг “тонож” байгаа баримтуудыг сөхөхөд л ийм байна. Бид “Цалам” ажиллагааны дараагийн дугаартаа С.Энхболдын толгойлдог бүлэглэлийн бусад гишүүдийн маш ноцтой баримтуудыг үргэлжлүүлэн хүргэх болно. 
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ДЭРГЭДЭХ ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ- "ЦАЛАМ" ажиллагаа 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 
“Цагаан халадтай тендерийн наймаачид” буюу сайд С.Энхболдоор толгойлуулсан гэмт хэргийн бүлэглэл-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 57
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-20 14:30:53
    Үнэнийг эрэлхийлэгч: Урьд насандаа өлсөж үхсэн өлөн гахайнууд Улс эх орныг минь хөгжүүлнэ гэх нэртэйгээр Уран илтгэлээрээ ард олны минь сэтгэл зүрх Ухаан санааг ууж идэж цадцгаахгүй юм даа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:30
    Иргэн: Хувьдаа эмнэлэгтэй бол эрх ашиг нь өөр л байгаа. Хэзээ ч шуналнуудыг төрд шугамууд. Үйл лайгаа эдэлгээ та нар

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:29

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:25
    Иргэн: Хувьдаа эмнэлэгтэй бол эрх ашиг нь өөр л байгаа. Хэзээ ч шуналнуудыг төрд шугамууд. Үйл лайгаа эдэлгээ та нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:24
    Иргэн: Хувьдаа эмнэлэгтэй бол эрх ашиг нь өөр л байгаа. Хэзээ ч шуналнуудыг төрд шугамууд. Үйл лайгаа эдэлгээ та нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:23
    Иргэн: Хувьдаа эмнэлэгтэй бол эрх ашиг нь өөр л байгаа. Хэзээ ч шуналнуудыг төрд шугамууд. Үйл лайгаа эдэлгээ та нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:19
    Иргэн: Хувьдаа эмнэлэгтэй бол эрх ашиг нь өөр л байгаа. Хэзээ ч шуналнуудыг төрд шугамууд. Үйл лайгаа эдэлгээ та на
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:17

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:15
    Иргэн: Хувьдаа эмнэлэгтэй бол эрх ашиг нь өөр л байгаа. Хэзээ ч шуналнуудыг төрд шугамууд. Үйл лайгаа эдэлгээ та на
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:13
    Иргэн: Хувьдаа эмнэлэгтэй бол эрх ашиг нь өөр л байгаа. Хэзээ ч шуналнуудыг төрд шугамууд. Үйл лайгаа эдэлгээ та на
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:11
    Иргэн: Хувьдаа эмнэлэгтэй бол эрх ашиг нь өөр л байгаа. Хэзээ ч шуналнуудыг төрд шугамууд. Үйл лайгаа эдэлгээ та на
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-07 18:02:10
    Иргэн: Хувьдаа эмнэлэгтэй бол эрх ашиг нь өөр л байгаа. Хэзээ ч шуналнуудыг төрд шугамууд. Үйл лайгаа эдэлгээ та на
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-30 15:26:54
    Зочин: Эхийг нь эцээж, тугалыг нь тураахаар ингэдэг юм даа. Цусан өшөө эхэлж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-30 12:20:23
    энигма: тэр баримтууд хуурмаг байхуу? хүн гүтгэх хуультай./хориглосон/ заалттай. тэгээд ч хүнд бас совесть гэж нэг юм бий. энд авагдсан бүх баримтууд намайг бодоход үнэн бодит баримтууд. өөрөөр хэлбэл хүний өвчин зовлонгоор далимдуулж ЭМЯ ЗГ-тай нийлж асар их мөнгө хувьдаа завшсан. хүрэлсүх сарангэрэл нямхүү одоо энд яригдаж буй этгээдүүд. өөр олон хүн буй. бүү өмөөр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-30 09:40:19
    зочин: худал гэдгийг нь яаж мэдээд байна.тэр арга туршлагаа хуваалцнауу? та хамт идэлцсэн ах дүү амраг садангууд нь байна.түүнээс биш ийм юм уншсан монгол хүн тийм юм бичихгүй. ёстой толгойг нь аваад шоунд өлгөж олонд үзүүлж цээрлүүлэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-29 13:24:16
    Бид тэнэг биш: Одоо ийм юманд хууртаад фаа фүү гэдэг үе өнгөрсөн шдэ.... сонгуулиар ч та нарын худал үгэнд хуурдахаа байсан.... худал үнэн юм бичихээ больж үз.... та өөрийгөө л тэнэг болгож байна.... бид хэн нь хэн бэ яаж явааг маш сайн мэднэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-29 13:22:02
    Үнэн: Хийдгээ хийчихсэн л хүн байна даг... бусдыг хардаж муулж суухын оронд ТА өөрөөсөө би юу хийсэн билээ гээд эг асуу даа.... гэр бүлээ аятайхан авч явчаад бусдыг муул манайхаан..... одоо ийм тэнэг илүү дутуу зүйлд хүмүүс итгэж толгойгоо эргүүлж цагаа гарздахаа больсон шдэ. Хоцрогдсон арга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-29 13:18:15
    Иргэн: Энэ мөнгө аваад дандаа муу мэдэлэл гаргадаг хүмүүсийг ер ойлгохгүй юм. Больчмоор..... эрүүл мэндийн салбарт ялангуяа ЭМЯ-д зөв дуугарч. Зөв сэтгэж. Зөв тэмцэж яваа хүн бол Буянтогтохыг гэж харж байгаа. Бусдын буруу зөв хэлснээр биш юу хийж байгаагаар нь дүгнээд та өарөө шинжлээрэй. ЭРҮҮЛЭЭР СЭТГЭЕ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-29 13:13:28
    Иргэн: 1 нь сэвэнгүүт бусад нь үнэн мэт дагаж сэвэх нь манайхны хамгийн муухай зан. Буянтогтох гдг хүн сумын эмчэр ирж байхаас нь мэдэх хүний хувьд хэлэхэд энэ хүн жинхэнэ эр хүн дээ.... үргэлж бусдын сайн сайхны төлөө ажилладаг.Ажилдаа ч . Хүн чанартаа ч жинхэнэ эрүүл мэндийн салбарт зөв дуугарч.зөв үйлдэж. Зөв яваа хүн. Хийдгээ ч хийсэн .... өөрийгөө үасаад гэрээ зас. Гэхээ засаад төрөө зас гдгийн үлгэр жишээ хүн дээ. Аль яаманд байхаас өмнө өөрийн бизнэсээ хийчихсэн хүн дэг....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 22:44:48
    Зочин: Хурдан II дахь бүлгийг нь уншъя аа. Өөр ямар ямар хулгайчууд тэнд үүрлэчихсэн байгаа бол гэхээс нойр ч хүрэхгүй байна. Нэг л их гоё хувцастай, юм мэддэг царайлсан, албаны үгтэй төрийн мундаг албан хаагч нь жинхэнээсээ аймшгийн хулгайч авилгачин байж таарах вий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 17:55:51
    Irgen: Durakuud idej uuj xanaj tsaddgui yum bxdaaa, zailtsgaaaa luivrchid!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 13:49:59
    Иргэн: Манай Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй сайн хөгжөөд төрийн авилгалчдын ашиг сонирхол, булхайг сайн дэлгээд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Манай улс хөгжихгүй байгаагийн шалтгаан нь танил талаараа дарга болцгоодог, бодлого барьж чаддаггүй, арчаагүй хувийн сонирхолтой байдагт оршиж байна. АТГ ажлаа сайн хиймээр байна. ЭМЯ-ны удирдлагыг нэн яаралтай огцруулах л хэрэгтэй гэхдээ дээрээс яг өнгө ижил сайд тавиад түүх давтагдах вий дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 07:59:41
    emch: Мөнхсайхан цөм цөм хийж байгаад л хахуулиар яаманд очоод шархаа нөхөх гээд үргэлжлүүлээд байна гэсэн чинь одоо ч хэвээрээ юм шив дээ. Тэрбумаар нь хусаад байхаар эмнэлгүүдэд нь ард иргэдэд нь үзээд өгье гэсэн ч юм үлдэхгүй биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 07:59:40
    emch: Мөнхсайхан цөм цөм хийж байгаад л хахуулиар яаманд очоод шархаа нөхөх гээд үргэлжлүүлээд байна гэсэн чинь одоо ч хэвээрээ юм шив дээ. Тэрбумаар нь хусаад байхаар эмнэлгүүдэд нь ард иргэдэд нь үзээд өгье гэсэн ч юм үлдэхгүй биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 06:57:20
    Зочин: Хугацаа нь дөхсөн оношлуурыг их хэмжээгээр эмнэлгүүдэд шахсан шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 22:01:38
    emch: Буянтогтох Мөнхсайханы хүн түрүүч нэгтэй хүндээ.Мөнхсайхан ард нь хумсаа нуусан муу шиг байжил байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 18:49:46
    Зочин: Арай ч үгүй байлгүйдээ үнэн бол яанаа бурхан минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 18:34:50
    Новш: Монгол хүний эрүүл мэндээр тоглож дуусчээ Эвгүй хүн юм даа Монгол хүн мөн үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 17:58:26
    Иргэн: Асар их шуналтай новш нар уим даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 16:28:08
    Хийх хэлэхээ олж ядсан шал худлаа мэдээлэл бичихий: Шал худлаа сэвэхий.... тэрнийг нь юугаа ч мдхгүй ард түмэн баахан шуугихы.... яасан ч их завтай, муу амтай, хүнээр юм хийлгэдэггүй нөхдүүд бдгым бэ дэ. Бас 1 улс төрийн ард түмнийг талцуулсан мөнгөөр худалдсан мэдээлэл үү? Би лав шалгаасай гэж бодож байна... түү ч юм гарахгүй дээ.... марөөрөө ажлын хийлгээсээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 16:28:07
    Хийх хэлэхээ олж ядсан шал худлаа мэдээлэл бичихий: Шал худлаа сэвэхий.... тэрнийг нь юугаа ч мдхгүй ард түмэн баахан шуугихы.... яасан ч их завтай, муу амтай, хүнээр юм хийлгэдэггүй нөхдүүд бдгым бэ дэ. Бас 1 улс төрийн ард түмнийг талцуулсан мөнгөөр худалдсан мэдээлэл үү? Би лав шалгаасай гэж бодож байна... түү ч юм гарахгүй дээ.... марөөрөө ажлын хийлгээсээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 08:15:23
    Данк: Энхболд Оюун-Эрдэнэтэй адилхан гахай төрхтэй луйварчин хулгайч байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 00:15:41
    зочин : САЙД БОЛОХГООД ЗҮТГЭЭД БАЙДАГ НЬ ИЙМ Л УИРТАЙ УЛСЫН ХӨРӨНГИЙГ ЗАВШИХ ГЭСЭН Л СЭДЭЛ. МОНГОЛ ТРАВМА ЭМНЭЛЭГ 24ЦАГ АЖИЛЛАДАГ ИМАРАЙ400МЯНГААР ХИЙДЭГ ЯГ ШИНЭ ГЭМТЛИЙН ХЖУУД БАЙРЛАДАГ ҮЙЛЧИЛГЭЭ САЙТАЙ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 21:04:01
    Сайхан худлаа шаах юм даа: Үнэхээр бодит байдал ийм бдаг бол АТГ, ЭМЯ зэрэгт мануухай нар суудаг гэсэн үг ш дээ, ингэж хууль ёсгүй мэт аашлах ямар ч боломжгүй шүү дээ, тендерт чинь өрсөлдөж ордог юм шүү дээ, ажил хийж үзээгүй хүмүүс их амархан гэж хардаг, сэтгүүлч гэж зүгээр УБүртгэл харсан, тоо нийлж бичдэг нөхдүүд байх юм даа…. Хуурамч гүтгэлэгээ бичих тусам зөв эрүүл сэтгүүл зүй чинь унаж бна шдээ. Салбар салбарын мэргэжсэн сэтгүүл зүй их хэрэгтэй бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 20:50:58
    Зочин: Пөөөх яанааа шунал гэж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 18:45:08
    ЭМЯ: Энхболд Баянгол дүүргийн эмнэлэг дээр хувийн компьютер аппаратаа байрлуулчихаад мөнгийг нь ээжийнхээ дансанд хийлгэж авдаг. Өвдөж зовсон ард түмнээ шулдаг эрүүл мэндийн сайдтай байх ч гэж. Шунал шунал дотроос арай л муухай шунал юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 17:45:13
    Яамных: Буянтогтох гэж эмч баяжсан юм байж! Гэхдээ Буянтогтох чинь Мөнхсайханы үед яаманд очсон Энхболд гэхээсээ Мөнхсайхаэтай холбоотой байх магадлалтай! Мөнхсайхан ковидоор далимдуулж ЭМДг хоосолсон гэж ярьдагдаа! 300 ортыг оруулахад Буянтогтохтой хамтарсан байх магадлалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 17:03:03
    зочин: Үнэхээр асар их шунал уу. Аль эсвэл хуурамч мэдээлэл үү. Итгэхэд бэрх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 14:57:12
    Балай юмаа: Пээ бурхан минь. Ээ бүү үзэгд. Яасан их шунал вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 13:13:05
    зочин: төрийн байгууллага болон төрийн компаний тендер гэж цаана дандаа асуудал дагуулж байдаг шүү дээ. нэг дарга солигдон тендерт шалгарч байгаа этгээдүүдийн нэр дагаад л өөр өөр шдээ. өгч авч байгааг хуулийн байгууллага нь илэрүүлчихээд байхад авч байгаа хүлээлгэж байгаа хариуцлага гэж байхгүй болсон цаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 13:11:39
    Зочин: Үнхээр шударга хүн юм бол шалгуулаад цэвэр эсхээ тогтоолгоо өөрөө хүсэлтээрээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 11:57:55
    Зочин: Хувийн хэвшилд мэдлэг боловсролоороо шинийг санаачлагч залуус гэдгийг ЭМСалбарынхан мэднэ. Худлаа өндөр дүн бичиж хүмүүсийн тархийг угаасан, захиалгат бичлэг бна ш дээ. Үнэхээр ийм бол шалгаач, сэтгүүлч нар ухаалаг, ул суурьтай бичиж бгаарай. Зөвхөн харлуулах биш, хувьд төрд ажилласан туршлагатай дарга ш дээ, Ковидыг давахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн залуу Буяа дарга шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 11:42:47
    Хаха: Үлгэр зохиогоол… ийм юм гэж юу байдынбээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 10:28:58
    zochin: nowshnuud uymaa. ulsaa tsulmuchihuud ydarsan niigemdee yaj amidrana gej bodsiin boloo. tsuuwur chonuud... buudaj albal taarna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 09:21:24
    Иргэн: Хийх хэлэхээ олж ядсан ийм нийгэмд яаж юм хөгжинөө.... Сайн залуусыг гаргаад ажиллууллахын оронд байнга ийм байдлаар гүтгээд байхаар аль сайн хүн чанартай нь ажлаа өгөөд нөгөө шанчаатны нөхөд л үлдэнэ шдээ... Гхдээ ард түмэн мэдэж байгаа.... юмаа хийчээд одоо л нэг улс орондоо юм хийе гэснийг ингэж хэлмэгдүүлэхээ болимоор... энэ юм бичээд байгаа нөхөд нөгөө л их хэмжээний мөнгө авчаад хийх хэлэхээ олж ядаад явж байгаа ноход байх гэж харж байна.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 08:43:23
    За ёстой тийм юм бхйхгүй: Буянтогтох эмч жинхэнэ бор зүрхээрээ явж байгаа. Энхболд сайдыг яаманд очхоос өмнө яаманд очсон. Ашиг сонирхол байхгүй. Зах зээлд нөхөдтэйгээ бизнес эхлүүлсэн нь үнэн гэхдээ юу ч хайгаад олохгүй энэ нотлох баримт биш шүү. үүний оронд Зүгээр л АТГ өгөөд шалгуулчих . Би гэрчилнэ Мак.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 08:43:22
    За ёстой тийм юм бхйхгүй: Буянтогтох эмч жинхэнэ бор зүрхээрээ явж байгаа. Энхболд сайдыг яаманд очхоос өмнө яаманд очсон. Ашиг сонирхол байхгүй. Зах зээлд нөхөдтэйгээ бизнес эхлүүлсэн нь үнэн гэхдээ юу ч хайгаад олохгүй энэ нотлох баримт биш шүү. үүний оронд Зүгээр л АТГ өгөөд шалгуулчих . Би гэрчилнэ Мак.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 08:43:21
    За ёстой тийм юм бхйхгүй: Буянтогтох эмч жинхэнэ бор зүрхээрээ явж байгаа. Энхболд сайдыг яаманд очхоос өмнө яаманд очсон. Ашиг сонирхол байхгүй. Зах зээлд нөхөдтэйгээ бизнес эхлүүлсэн нь үнэн гэхдээ юу ч хайгаад олохгүй энэ нотлох баримт биш шүү. үүний оронд Зүгээр л АТГ өгөөд шалгуулчих . Би гэрчилнэ Мак.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 08:43:19
    За ёстой тийм юм бхйхгүй: Буянтогтох эмч жинхэнэ бор зүрхээрээ явж байгаа. Энхболд сайдыг яаманд очхоос өмнө яаманд очсон. Ашиг сонирхол байхгүй. Зах зээлд нөхөдтэйгээ бизнес эхлүүлсэн нь үнэн гэхдээ юу ч хайгаад олохгүй энэ нотлох баримт биш шүү. үүний оронд Зүгээр л АТГ өгөөд шалгуулчих . Би гэрчилнэ Мак.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 08:43:09
    За ёстой тийм юм бхйхгүй: Буянтогтох эмч жинхэнэ бор зүрхээрээ явж байгаа. Энхболд сайдыг яаманд очхоос өмнө яаманд очсон. Ашиг сонирхол байхгүй. Зах зээлд нөхөдтэйгээ бизнес эхлүүлсэн нь үнэн гэхдээ юу ч хайгаад олохгүй энэ нотлох баримт биш шүү. үүний оронд Зүгээр л АТГ өгөөд шалгуулчих . Би гэрчилнэ Мак.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 08:43:07
    За ёстой тийм юм бхйхгүй: Буянтогтох эмч жинхэнэ бор зүрхээрээ явж байгаа. Энхболд сайдыг яаманд очхоос өмнө яаманд очсон. Ашиг сонирхол байхгүй. Зах зээлд нөхөдтэйгээ бизнес эхлүүлсэн нь үнэн гэхдээ юу ч хайгаад олохгүй энэ нотлох баримт биш шүү. үүний оронд Зүгээр л АТГ өгөөд шалгуулчих . Би гэрчилнэ Мак.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188