Монголын жүдо бөхийн холбооны олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэгийн шавиа зодсон бичлэг ил болжээ. Тодруулбал, Жүдо бөхийн УАШТ-ий үеэр буюу энэ сарын 10-нд дээрх асуудал гарчээ. Түүнд зодуулдсан Ц.Х гэх эмэгтэй тархиндаа цус харваж, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хохирогч Ц.Х нь жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагч юм. Уг асуудлыг хуулийн байгууллагаас бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хохирогчид гэмтлийн зэрэг тогтоогдвол Т.Энхцэцэг шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ. Харин гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.
| Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэгийн шавиа зодсон бичлэг ил боллоо |
|
О.Сүлдхүү ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа
2026-10-31 17:49:38
О.Сүлдхүү ДАШТ-ий шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-31 17:06:21
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-10-31 16:55:25
2026-10-31 07:25:00
Н.Батбилгүүн дэлхийн аваргын дагах тойргийн барилдаан хийнэ
2026-10-31 07:15:00
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |