“Бид зүгээр л тоглоом наргиан хийж, маазарсан. Тэгж болохгүй юм байна гэдгээ сайн ойлголоо. Муу санаатай байх ёстой юм байна. Хүмүүс чинь ямар аймар юм бэ” гээд “Этик” продакшны жүжигчин, найруулагч Г.Даваазул сэтгүүлчийн өмнө суучихаад, хүү нь ээждээ эрхэлж байгаа аятай л уйлж унжаад сүйд.
Уг нь саяхан л ээлжит киноныхоо нээлтийг хийгээд “Бид уран бүтээл хийгээд 10 жил болж байна. Сайн, муу, сайхан, муухайг дуулж энэ хүртэл ирлээ” гээд баргийн хүний үгийг тоохооргүй мэт л додигор байсан сан. Гэтэл зүй зохисгүй үйлдэл хийсэндээ бантаад тэр үү. Хэнээс юу ч дуулж байгаагүй гэмээр шуудхан уйлж хямраад, "Одоо ахиж бид нар кино хийхгүй байх аа" гээд туниж, гомдоод байгаа харагдах юм. Яасан их хайрлуулж, өрөвдүүлж, эвийлүүлж ханадаггүй улс вэ.

Түрүүч нь ингээд ширэн нүүрлээд, хамтрагчийнхаа хийсэн үйлдэлд ичиж эмээх ч үгүй уйлаад сууж байгаа асуудал намжаагүй байхад реппер Rookie буюу У.Мөнхбагана согтуугаар машин жолоодоод “Би эрх чөлөөтэй хүн. Та нар ядуу амьдрах тавилантай. Өнөөдөр намайг хамгийн түрүүнд барьсан цагдаад би хамаг хөрөнгөө өгье” гээд баруун, солгойгүй дунд хуруу гаргаад мөн ч аархуу лайв хийж байх юм. Яасан их ард түмэндээ аархаж, хөрөнгө мөнгөөрөө гайхуулж ханадаггүй реппер вэ.
Уран бүтээлчдийг хэн өнөөдрийн зэрэгт хүргэсэн билээ. Дууг нь сонсож, киног нь хэн ч үздэггүй байсан бол өнөөдөр тэд ийм давилуун байх болов уу. Хэн ч танихгүй, хэн ч мэдэхгүй нэгэн л яваа. “Ишиг эврээ ургахаар эхийг мөргөнө” гэгчээр багахан “од” болоод ирэхээрээ мөн их гайхуулж байна аа, уран бүтээлчид. Ард түмэн хэн хүнээс урьд урлагийн хүмүүсийг, тэдний бүтээлийг сайн, муутай нь хайрладаг.
Гэтэл тэр их хайр, хүндэтгэл, итгэлийн хариуг маазрал нэртэй ёс бус үйлдэл, эд хаваа гайхуулсан дээрэлхэлтээр хариулж байгаагаасаа ичихгүй бүр “Бид дахиж кино хийхгүй байх аа” гээд тунирхаад байж байх юм.
Ард түмнээ арай дэндүү дээрэлхэж байгаа юм биш үү, уран бүтээлчдээ. Хүний толгой түрүү рүү заналтайгаар цохиж, бие рүү нь үзүүртэй юмаар хатгаж, зүй бусаар авирлачихаад тэгж тарчлаасан хүнээсээ ганц удаа ч болов хүний ёсоор уучлалт гуйчихгүй, өөрсдийгөө яаж ард түмнээр өрөвдүүлэх үү гэх тактик боловсруулаад байж байхаасаа ичмээр байна аа, үнэндээ. Ард түмний уран бүтээлчдээ хайрлах хайр ихдсэн үү гэхээс багадаагүй.
Хайрлаад хайрлаад хайр даахгүй. Үнэн мөнийг нь шүүмжлээд, хатуухан хэлээд өгөхөөр уйлж, унжаад, уран бүтээлээ болино гээд эрхэлж гомддог ийм нэг хүүхэд шиг зангаа одоо больё оо. Ууж, идэхээ тааруулж чадахгүй утсаа шүүрч аваад, лайв хийж, хүмүүсийг дур зоргоор доромжилдгоо одоо зогсооё оо. Ёс зүйгүй, тэгж их тоглоом наргиан хиймээр байдаг юм бол, тэгтлээ ууж, идэж, уурлаж, тунимаар байдаг юм бол уран бүтээлч гэж нэр зүүж, ур ч үгүй, таг түг гэсэн кино, дуу хийхээсээ татгалзах хэрэгтэй. Өөрсдөө дээрэлхүү, хүчирхийлэгч, архичин, агсамнагч байж ямар санааг дэвшүүлж, хэнийг зөв зүйлд уриалж уран бүтээл хийнэ гэж. Киноныхоо дүрээр “Хүн шиг хүн бай” гэж хэлээд, дууныхаа үгэнд үнэнийг мянгантаа өгүүлээд ч амьдрал дээрээ хараал хэлж, танхайрч, согтуугаар жолоо барьж, бусдыг чичилж, хэл амаар гутаан доромжилж зогсохыг эсвэл уран бүтээлч гэдэг юм уу. Одоо бусад нь ч мөн энэ бүхнийг тунгаан бодож, үг хэл, биеэ авч явах байдал дээрээ анхаармаар байна. Ерөөс уран бүтээлчид өнөөдөр сайн уран бүтээлээр биш ууж, идэж, наргиан цэнгээнээрээ өрсөлдөж, соёлыг түгээх биш соёлгүй үйлдлээр үлгэрлэдэг л боллоо. Ойрын хоёр жишээ л “Этик” продакшн, реппер У.Мөнхбагана болохоос ёс зүйгүйгээрээ урлагийнхан өнөөдөр алдартай болсон шүү. Тэгэхээр дор бүрнээ анхаарч, уран бүтээлч шиг уран бүтээлч байж чадахгүй байгаа бол өөрсдөө энэ талбараас гарчихдаг байх хэрэгтэй.
Тэгэхгүй тэгээд уучлалт гуйсан болоод дахиад л давтан давтан бусдыг хохироож, элдэв үгээр доромжилж суух нэгэн олширно. "Ингэж болдог юм байна" гэдгийг тусган авах ч нь бий шүү дээ.
“Нэг удаа алдаа л биз” гэж хэнийг ч өөгшүүлж, уучлах аргагүй. Уучлал, өршөөл, хайр уран бүтээлчдэд ихдээд байгаа учир өнөөдөр халгиж, дэвэрч, бардаж, хүссэнээрээ бусадтай харилцаж байна. Тиймээс ёс зүйгүй, увайгүй нэгнээс нийтээрээ татгалздаг, буруу хэрэг хийсэн бол шийтгэлээ амсдаг байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ урлаг соёлын салбар жаахан ч болов ёс жудагтай байж, эмх цэгцтэй болно. Үгүй бол жинхэнэ гэмт хэрэгтэн, хүчирхийлэгчид, тарчлаагчид нь уран бүтээлчид өөрсдөө болох нь дамжиггүй боллоо.
| АРД ТҮМНИЙХЭЭ ХАЙРЫГ ДААДАГГҮЙ УРАН БҮТЭЭЛЧИД |
|
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |