Өдийгөөс 30 гаруй жилийн өмнө Хэнтий аймгийн Дадал суманд гурван настай хүүг гэрийнх нь гаднаас тас шувуу шүүрч, хоёр км-ийн зайд буулгаж, азаар амьд гарсан нэгэн түүхийг уншигч танд хүргэх гэж байна. Тэнгэрээр “ниссэн” хүүгийн тухай түүний ээж Н.Болормаа ийн ярьсан юм.
1993 оны дөрөвдүгээр сарын 2. 15:00 цаг
...1993 оны хавар. Мал төллөөд эхэлсэн байсан үе л дээ. Бага хүү Галцог минь гурван настай, хөл, хэлд муухан орсон байсан. Тэр өдөр бусад өдрийн л адил өвгөн хониндоо шогшуулж, хүү бид хоёр гэртээ үлдлээ. Дөнгөж малаасаа орж ирээд, хоолоо хийх гээд галаа түлэв. Хүү минь гэрийнхээ хаалгаар орж, гараад гүйж л байсан. Галаа түлээд, тогоогоо угаагаал, угаадсаа цацчихаад гэр рүүгээ эргээд ороход хүү минь үүдэнд зогсож л байлаа. Гэр рүү дөнгөж ороод галдаа мод хийгээд, тогоогоо тавих гэж байхад хоёр нохой улилдаад явчихсан. Тэгээд шувуу л юм байлгүй гээд тоогоогүй, гэрээсээ ч гарч хараагүй. Удаагүй дээ, ердөө дөрөв, таван минут болоод эргээд гараад иртэл хүү минь байдаггүй. Хоёр нохой ч байдаггүй. Хүүгээ малын хороо, гэрийн ойролцоох нүх, жалга, хажуу айлын ор, ширээ гээд хайгаагүй газар байхгүй. Нэрээр нь дуудаад л хашхираад гүйгээд байсан. Ямар ч сураг чимээгүй, аниргүй. Хажуу айлын хүмүүс сумын төв яваад эзгүй байж таарсан. Орж, гарах бүх газраар хайгаад олохгүй болохоор нь өвгөн рүүгээ гүйлээ. Арай гэж хэл дуулгалаа, хажуу айлын хүмүүс ч сумын төвөөс ирсэн. Ойр орчмын бүх газрыг самнаж, миний гурван настай хүүг харуй бүрий тасартал хайсан даа. Миний хүү чинь 15:00 цагийн үед л алга болсон шүү дээ. Тогооны угаадас асгахад л үүдэн дээр зогсож байсан хүү минь эргээд харах хооронд л алга болчихсон. Тэнгэр хөмөрч байгаа юм шиг санагдсан тэрүүхэн хооронд. Гар утсаа хулгайд алдчихаад халаасаа байн байн үзээд, байгаа юм шиг санагдаад байдаг даа. Түүнтэй яг адилхан хүүгийнхээ зогсож байсан газарт л эргэлдээд байснаа санадаг.
Сүүлдээ ч цөхөрсөн. Айж эхэлсэн, ер нь гайхаж, бас найдваргүй болж байгаа юм шиг санагдсан. Сумын төв рүү хэл дуулгаж, ойролцоох айлын хүмүүсээ дуудаж хамт хайлцахаар боллоо. Хачин байгаа биз дээ, эргээд гараад ирэхэд байхгүй болчихсон гэхээр. Итгэж чадахгүй, муу л юм бодогдож байсан. Миний хүү минь хэлд сайн ороогүй, нааш, цааш муухан явдаг байсан юм. Манай хаваржаанаас урагшаа холгүйхэн гол бий. Тийшээ явчихсан юм болов уу л гэж муу бодол төсөөлж байгаа юм. Гэхдээ тийшээ явж чадахгүй гэдэгт нь итгээд, гайхаад байсан. Хайсан ч байхгүй.
Дөрөвдүгээр сарын 2. 19:00 цаг
Гэрийн гадаа байсан хоёр нохой баруун урдаас хурдаараа давхиж байгаа харагдлаа. Өвгөн маань хоёр нохойг амдаад, давхисан. Нохойны ам, сүүл хэсэг нь цус болчихсон ирсэн. Сандраад л явчихлаа. Тэрүүхэн хооронд муу л юм боддог юм байна лээ. Хүүг минь юу юугүй тасдаад, идчихсэн юм шиг л санагдаж, нүд харанхуйлаад явчихлаа. Өвгөн хоёр нохойны ирсэн газарт хүрэхийн тулд хоёр ч удаа голын татуургаар гарсан байгаа юм. Гол гараад, толгод руу өгссөн чинь хүү нь уйлж байсан гэсэн. Гэрийнхээ гаднаас учир битүүлгээр алдаж, хэдэн цаг эрэл болсон хүүгийнхээ дэргэд давхиад очтол байдгаараа даарчихсан, айсандаа өмдөндөө шээчихсэн байсан гэсэн. Тэгээд хүүгийн нуруу хэсэг бөөлжис шиг зунгааралтсан цагаан юм болчихсон байсан. Харин хүүгийн байсан газраас холгүйхэн буюу хэдэн алхмын цаана тас шувууны үүр харагдсан гэж байна лээ. Ингээд хүүгээ өвөртлөөд толгодоор даваад ирсэн дээ. Мөн ч их баярлаж, сэтгэл уужирч билээ.
Хүмүүс хоёр нохойнд учир байгаа гэж ярьдаг л юм. Гэхдээ миний хүүг тас шувуу шүүрч яваад, толгод дээр буулгасан. Ингэхдээ нуруу руу нь бөөлжиж, дээлийнх нь ар хэсгийг хошуугаараа цоолсон байгаа юм. Тэгээд хэлд муухан орсон байсан ч гэлээ өөрийгөө шувуу шүүрснийг ярьж, үйл хөдлөлөөрөө үзүүлдэг. Тэрнээс хойш хүү минь гэрийн гадуур шувуу эргэлдэхээр хар хурдаараа дээлийн хормой доогуур ордог, орон доогуураа нуугддаг болчихсон. Бас том болоод ч хонинд ганцаараа бүү хэл хээр явахаас айдаг болчихсон байж билээ.
Одоо хүү минь 30 гаруй настай ханагар сайхан залуу болсон. Шүүхийн байгууллагад ажиллаж, нэртэй, төртэй албаа хашиж яваа. Харин манайх Хэнтий аймгийнхаа Дадал суманд амьдарч байгаа.
Дадал сум, 2023 он.
| ТАС ШУВУУНД ШҮҮРҮҮЛЖ, ТЭНГЭРЭЭР “НИССЭН” ХҮҮГ МИНЬ ХОЁР НОХОЙ НЬ Л АВАРСАН ГЭЖ БОДДОГ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |