Дарханчуудыг 13 жил хүлээлгэж, улсын төсвийн 30 тэрбумаар баригдсан “DARKHAN UNITED ARENA” спорт цогцолборын дээврээс ус гоожиж, дээд лигийн тоглолт саатлаа. Тодруулбал, Монголын сагсанбөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн улирлын тоглолт өнгөрсөн бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 30-нд “DARKHAN UNITED ARENA” спорт цогцолборт зохион байгуулагдах байсан ч дээврээс нь ус гойжиж, тоглолт цуцлагдсан юм. Тус спорт цогцолборт эхний тоглолт “АОДЕ М Винкс”, “Улаанбаатар Амазонс” багуудын хооронд явагдах байсан бол хоёр дахь тоглолт “Сэлэнгэ Бодонгууд”, “Хасын Хүлэгүүд” хооронд болохоор төлөвлөсөн байжээ. Мөн үүнээс гадна “Дархан Юнайтед” болон “Завхан Бродерс” багуудын тоглолт болохоор үзэгч, фэнүүдээ цуглуулаад байжээ. Харамсалтай нь, барилгын чанар Улаанбаатар болон бусад аймгуудаас багуудаа дэмжихээр очсон үзэгчид төдийгүй тамирчдыг гонсойлголоо.
Тэгвэл дээврээс нь ус гойжиж, шууд дамжуулалтаар чанараа шалгуулсан “DARKHAN UNITED ARENA” спорт цогцолборын барилгыг “Нэмбар” ХХК барьжээ. Тодруулбал, 2011 онд Эрүүл мэндийн яамны 11.6 тэрбум төгрөгийн тендерт зарлаж, спорт цогболборыг барилгыг барих компаниар “Химон констракшн”, “Нэмбар” компани шалгарсан байна. Голчлон “Нэмбар” ХХК гүйцэтгэгчээр ажиллажээ. Спорт цогцолборыг 2012 онд хүлээлгэн өгөх байсан ч 13 жил барьсан юм. Анх 11.6 тэрбумаар эхэлсэн барилгын төсөв нэмэгдсээр 30 тэрбумд хүрсэн байна.
.jpg)
“Нэмбар” ХХК-ийг судалж үзвэл, 2006 онд Барилга угсралтын ажил, засварын ажил, Гадаад худалдаа, Барилгын материалын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрлөө авчээ. Ингэхдээ, Оргодолын Нэмэхболд гэх хүний нэр дээр Улаанбаатар хотын хаяг дээр бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар уг компани нэг хувьцаа эзэмшигтэй, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирлаар нь О.Нэмэхболд бүртгүүлжээ.
| Дээврээс нь ус алдсан “DARKHAN ARENA” спорт цогцолборыг “Нэмбар” ХХК 30 тэрбумаар 13 жил барьжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |