Түгжрэлийг бууруулах Туулын шинэ гүүр асуудал дагуулж эхэллээ. Хоёр өдөр орсон борооны улмаас Туул гол үерлэж, Яармаг, нэгдүгээр хорооллыг холбож байгаа шинэ гүүр усанд автаад байна. 24 хоногийн өмнө ашиглалтад орж, зорчих хөдөлгөөнийг “төгс” нээчихсэн байх ёстой гүүрнээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
“Яармагийн шинэ гүүр усанд автаж, хүн, машин зорчих ямар ч боломжгүй боллоо. Гүүрний талыг нь идчихжээ. Дахиж нураагаад, шинээр байх гэнэ. Улсын төсвийг усанд урсгачихлаа. Зураг төсөл, ТЭЗҮ нь буруу гарч, стандарт алдагдаж гэнэ. Яармагийн шинэ гүүр Туулын урсгалыг боосон байжээ” гэх мэдээлэл цахим сүлжээнд хөвөрч байхтай зэрэгцээд бид өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Яармагийн шинэ гүүрний урд хэсэгт очлоо.

ЯАРМАГ, НЭГДҮГЭЭР ХОРООЛЛЫГ ХОЛБОСОН ШИНЭ ГҮҮРНИЙ УРД ХЭСЭГ. 2024.06.23-НЫ 16:00 ЦАГ.
Яармагийн шинэ гүүрний урд хөндий үерт автаж, зорчих боломжгүй болжээ. Гүүрийг барьж байгаа компаниудын автомашин, ажилчдын амьдарч байсан гэр, техник хэрэгсэл усанд автсан нөхцөл байдалтай байв. Харин гүүрний дээд хэсэгт техник ажиллаж байлаа.
Ойр хавийн хөршүүдийн хэлж буйгаар “Энэ хөндий жил болгон л усанд автдаг. Үертэй жил бүүр нуур шиг болчихдог юм. Бид ойлгохдоо Туул голыг дамнаад, хөндий дүүрэн урттай гүүр барих юм байна гэж байлаа. Гэтэл уртаас нь хасчихсан юм уу, эсвэл буруу тооцоо, судалгаа гаргасан юм уу, үерт автдаг Туулын урд талын салаа гүүртэй болж чадахгүй юм байна. Албаныхан урд хэсэгт нь далан барина гэж ярьсан байна лээ. Далан бариад үерийн усыг урсгачихдаг бол мөн ч сайхан. Даанч тэгэхгүй нь харамсалтай юм даа. Гүүрээ дөмөгхөн шиг бариад, Туулын усыг гүүрний доод талаар нь төвөггүй урсгаж байж л аюулгүй байна биз дээ. Хар ухаанаар бодохоор тэгж санагдаад байх юм. Гэтэл усны урсгалыг нь хааж, шороогоор далан барина гэх юм. Энэ нь улсын хэдэн төгрөгийг шороонд булаад, Туулд урсгаж байгаатай л ижил баймаар юм. Гүүр нь усанд живдэг улс манайхаас өөр байхгүй байх. Хэрэв энэ гүүр өөрчлөлт оруулж, уртыг нь нэмэхгүй бол олон машин зуны цагт урсгаж, иргэд эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэх аюултай байж болзошгүй. Байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөстөхгүй л бүтээн байгуулалт хийгээсэй” гээд халаглаж байлаа.

"МОТОР СЕРВИС" КОМПАНИЙН ХАМГААЛАГЧИЙН БАЙР УСАНД АВТЖЭЭ.
ТЕНДЕРТ ОРОЛЦСОН КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЭЛ.
Яармагийн шинэ гүүрний урд хэсэг үерт автсан учраас гүүр рүү очих боломжгүй. Компанийн жилтнууд нь Туулын үерт автсан хэсгийн урд талд автомашинаа байрлуулж, гүүр рүү ажилдаа гарцгаажээ. Харин энд гүүр рүү ажилтнуудаас өөр хүн, техник нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй нэг хамгаалагч, хоёр нохой байна.
Хамгаалагчийн хэлж буйгаар “Хоёр өдөр орсон борооны улмаас энэ хэсэг үерлэчихлээ. Өмнө нь хуурай, ямар ч усгүй байсан. Харин ч одоо татарч байна. Түүнээс биш өглөө (өчигдөр) хөндий дүүрэн үерлээд, техник хэрэгсэл живэх нь холгүй байсан. Албаныхан өнөөдөр (өчигдөр) ирж шалгалтын ажиллагаа явуулсан. Гэхдээ ямар нэгэн зүйл хэлээгүй. Зөвхөн гүүр рүү хэн, машин нэвтрүүлж болохгүй л гэж хэлсэн. Янз бүрийн асуудал гарвал хэлээрэй гэсэн. Усны түвшин их байгаа учраас эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна лээ. Гэхдээ одоо үерийн түвшин харьцангуй хэвийн болж байна. Намайг хамгаалагчаар ажилласнаас хойш энэ хэсэг ингэж үерлэж байгаагүй. Энэ гүүрийг “Мотор сервис” компани барьж байгаа” гэсэн юм.

ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮР УСАНД АВТСАН БАЙДАЛ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ СОШИАЛААС АШИГЛАВ.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд шинээр авто зам, замын байгууламж барих найман төсөл хэрэгжиж байна. Үүний нэг нь Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам буюу Яармаг, нэгдүгээр хорооллыг холбосон Туулын шинэ гүүр. Энэхүү гүүр нь нийслэлийн хамгийн урт бөгөөд 483 метр байхаар тусгагджээ.
Харамсалтай нь, энэ гүүр ашиглалтад орж амжилгүй асуудал дагуулж, байгалийн шалгуурт “бүдэрлээ”. Уг ажлын тендерийг нь шүүж үзвэл 2022 оны тавдугаар сард зохион байгуулагдаж байжээ. Тендерт, “Эйч Кэ Би интернэшнл холдинг” ХХК, “Гангүүр” ХХК, “Максрөүд” ХХК, “Бодьпропертийз” ХХК, “Мотор сервис” ХХК оролцжээ. Гүүр барих төсвийг 78.9 тэрбумаар тогтоож, дээрх таван компаниас үнийн санал авсан байна. Харин “Мотор сервис” ХХК 77.8 тэрбумын үнийн санал хүргүүлж, тендерт шалгарчээ. Сонирхолтой нь, “Мотор сервис” ХХК-аас бага үнийн саналыг хоёр ч компани гаргажээ. Тодруулбал, “Эйч Кэ Би интернэшнл холдинг” ХХК, “Бодьпропертийз” ХХК Яармагийн шинэ гүүрийг 75 тэрбумаар барих санал хүргүүлсэн ч хасагдаж, 77.8 тэрбумын санал хүргүүлсэн “Мотор сервис “ компани шалгарсан байна.
“Мотор сервис “ компанийг судалж үзвэл, 2006 оны гуравдугаар сарын 6-нд үүсгэн байгуулагдсан. Анх Гадаад худалдаа, автозамын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улаанбаатар, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, 07 тоот хаяг дээр бүртгүүлж байжээ. Харин 2014 онд Авто замын 2.8.1, 2.8.3, 2.8.4, 2.8.5, 2.8.7 дах заалтын дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Хувьцаа эзэмшигчээр нь, Жанчивдорж Лхагвасүрэн, Дамдинсүрэн Доржбат, Манал Алтангэрэл нар бүртгэлтэй байна. Харин гүйцэтгэх захирлаар нь Дамдинсүрэнгийн Доржбат 2019 оноос ажиллаж байгаа аж.

ҮЕРИЙН ТҮВШИН АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНД ХҮРЧ, ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ УРД ХЭСЭГ УСАНД АВТЖЭЭ.
Энэхүү гүүр ашиглалтад орсноор Яармагийн түгжрэлийг 50 хувь бууруулах төлөвлөгөөтэй байгаа. “Мотор сервис” компанийн менежер Э.Алдар өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлд ярилцлага өгөхдөө “Гүүрийн ажил одоогоор нийтдээ 91 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Бидний хувьд тус гүүрний ажлыг ирэх зургаадугаар сарын 1-н гэхэд хүлээлгэн өгөхөөр ажлаа шахаж хийж байгаа. Гүүрийн дам нуруу, зорчих хэсэг, тэгшилгээний үе бүгд бүрэн хийж дууссан. Харин одоо гүүрний дээгүүр явган хүний зам, Энхтайваны гүүр шиг зорчигчид амрах хэсгийг хийж байна. Гүүрний хувьд нийт гурван хэсэг гүүр барьж байна. Хоёр жижиг хэсэг нь ерөнхийдөө дууссан. Одоо хамгийн урт буюу 391 метр урттай гүүрний ажил дуусах шатандаа явж байна. Туул гол үерлэх, бусад байгаль цаг уурын нөлөөллөөс шалтгаалсан эрсдэлийг бид бүрэн тооцож энэхүү гүүрний ажлыг явуулж байна. Мэдээж олон улсын стандартыг мөрдөж, тус гүүрийг ашиглалтад хүлээлгэн өгнө. Чанарын хувьд эргэлзэх шаардлага байхгүй гэж хэлж болно. Гүүр ашиглалтад орсноороо мэдээж Яармагийн түгжрэл эрс буурна гэж бид харж байгаа. Энэхүү гүүр нь Улаанбаатар хотдоо хамгийн урт гүүрт тооцогдох байх” гэж ярьж байжээ.

Үүнээс ердөө хоёр сарын дараа Яармагийн шинэ гүүр үерт автжээ. Хотын дарга “Мотор серви” компанийн удирдлага болон энэ гүүрийг хариуцаж ажиллаж байгаа хүмүүсийг “Зургадугаар сарын 1-нд зорчих хөдөлгөөнийг нээнэ. Үүнийг төгс хэл” гэж үүрэг, чиглэл өгсөн. Гэтэл ашиглалад орох хугацаанаас нь 24 хоног хэтэрч, үерт оржээ.
Бид энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Хотын дарга Яармаг, нэгдүгээр хорооллыг холбосон шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг зургадугаар сарын 1-нд нээх талаар ярьж байсан. Ажлаа шахаад, амжвал зорчих хөдөлгөөнийг нь нээхээр ярьж байсан гэсэн үг. Түүнээс биш, албан ёсоор зорчих хөдөлгөөнийг нь нээнэ гэж хэлээгүй. Гэрээний дагуу арванхоёрдугаар сарын 31-нд хүлээлгэж өгөхөөр байгаа. Зураг төсөл, стандартын дагуу явагдаж байгаа. Шинэ гүүр усанд автаагүй. Зөвхөн урд талын хэсэг нь үерт автсан. Тэр хэсэгт нь далан барих ажил хийнэ. Замын ажил хийгдээгүй байгаа. Усны шугамыг хүчитгээд, дөнгөж булаад байж байхад үерт орчихлоо. Хойд талаасаа далангийн ажлаа хийгээд явж байгаа. Завсар зайгаар нь бид далангийн ажлаа хийгээд явна. Шугал, сүлжээний ажил хойшилсон учир зорчих хөдөлгөөнийг нээх хугацаа хойшилж байна” гэлээ.

| "МОТОР СЕРВИС" КОМПАНИ УЛСЫН ТӨСВИЙН 78 ТЭРБУМЫГ УСАНД УРСГАЖ, ТУУЛЫН ШИНЭ ГҮҮРИЙГ НУРААХ УУ |
|
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
2025-12-13 15:34:50
“Сэлэнгийн оюутан залуус-2025” спортын наадам эхэллээ
2025-12-13 15:06:41
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2025-12-13 13:37:23
Гацуур модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
2025-12-13 12:50:44
Монгол Улсад “Judo for Tomorrow” төсөл дахин хэрэгжинэ
2025-12-13 12:08:40
“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай
2025-12-13 12:00:24
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
2025-12-13 11:00:00
Чөлөөт бөхийн 2026 оны Азийн аварга Киргизстанд болохоор болжээ
2025-12-13 10:29:12
Таеквондо-гийн шигшээ баг шинэ заалтай боллоо
2025-12-13 09:08:39
Таеквондо-гийн 2026 оны Азийн аваргад өрсөлдөх тамирчид тодорлоо
2025-12-13 08:52:37
Т.Сүхбаатар багшийг МЧБХ-оос хоёр өрөө байраар шагнав
2025-12-13 07:05:00
БИДНИЙ ХАЙРТАЙ БУРАТИНО
2025-12-13 07:00:44
ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ДҮРЭЛЗСЭН ГАЛААС ДҮҮГЭЭ АВРААД, АМИА АЛДСАН ХҮҮГЭЭ БОДОХООР ӨР ЗҮРХ ШИМШРЭЭД БАЙХ ЮМ
2025-12-13 07:00:44
Найруулагч Ж.Сэнгэдорж: Би Тарковскийн бүтээлүүдээс урам зориг авдаг
2025-12-13 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.БААСАНДОРЖ НАР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭМТ ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ
2025-12-13 07:00:00
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Г.БАТЗОРИГ 32-ЫН ТОЙРОГТ 200 САЯ ТӨГРӨГӨӨР МӨСӨН ГУЛГУУР, БАРИМАЛ ХИЙХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
2025-12-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |