Өнгөрсөн амралтын өдрүүд хүнд өнгөрлөө, монголчуудын хувьд. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, цаг агаарын хүнд нөхцөл байдал, цасан шуурганы улмаас хэд хэдэн хүн төөрч, нэг хүн амиа алдаж, зам тээврийн ноцтой ослууд гарлаа. Холбогдох албаныхан хэрэндээ сэрэмжлүүлж, байгалийн онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан ч хохирол их амслаа.
Шинийн найман буюу хоёрдугаар сарын 17-нд Онцгой байдлын байгууллагад Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг, Баян-Өлгий аймгийн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорнод аймгийн Чойбалсан, Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Сэргэлэн зэрэг есөн аймгийн 18 суманд 42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэдийг эсэн мэнд олж, аврах ажиллагаа тасралтгүй явуулсан юм. Харамсалтай нь, Ховд аймагт малдаа явсан эмэгтэй осгож нас бараад байна.
Мөн нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Хангай, Булган аймгийн Бүрэгхангай, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Лүн, Мөнгөнморьт, Батсүмбэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сүхбаатар аймгийн Халзан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Өмнөговь аймгийн Ханхонгор, Дундговь аймгийн Дэрэн, Сайнцагаан, Гурванзагал, Дорнод аймгийн Хэрлэн суманд нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргасан байдаг.
Харин шинийн 8-ны билэгт сайн өдөр онцгойгийн аврагчид болон бусад холбогдох албаныхан 300 орчим хүний амийг аварч, цасан шуурганаар тасралтгүй ажиллаж, малчид малаа хайсаар хүнд өдрийг үдэж байхад 1500 орчим эрэгтэй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байрлах Бурхан Халдун ууланд гарч, хийморио сэргээсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна.
Бурхан Халдун ууланд 300-400 автомашин, 1500 орчим хүн байгааг Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн жиргэсэн нь шүүмжлэлд өртөөд байна. Тэрбээр цахим хуудастаа “Бурхан Халдун ууланд өглөөний 06:00 цагт “Нарантуул” зах шиг байлаа” хэмээн зураг, бичлэг оруулсан байсан юм.
Тэгвэл иргэд “Засгийн газраас ч, УОК-оос ч, Онцгой байдлын газраас ч тасралтгүй сэрэмжлүүлэг хүргэж, байгалийн онц аюултай үзэгдэл болно, онцын шаардлагагүй тохиолдол холын замд гарахгүй байхыг анхааруулж байхад бодлого хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага нь Бурхан Халдунд оччихоод иргэдийг даапаалаад сууж байх ч гэж дээ” хэмээн бухимдаж байсан юм.
Мөн цасан шуурганаар улсын арслан М.Бадарч тэргүүтэй бөхчүүд ч Бурхан Халдун ууланд гарч, хийморио сэргээжээ.
Бид Бурхан Халдун ууланд шинийн 8-нд хэчнээн хүн зорчсон талаар Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргадаас тодрууллаа.
Тэрбээр “Одоогийн байдлаар нэгдсэн тоо мэдээлэл гараагүй байна. Шинийн 15 гэхэд Бурхан Халдун ууланд зорчсон иргэдийн тоо мэдээлэл нэгдсэн байдлаар гарна. Шинийн 4-нөөс хойш хүмүүс зорчиж, ууланд гарч байгаа. Шинийн 8-нд 1500 хүн хайрханд гарсан гэдэг нь үнэн. Үүнээс ч олон хүн гарсан байж болзошгүй. Манай хамгаалалтын захиргааны ажилтнууд одоо ч ууландаа ажиллаж, иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөмж өгсөөр байна” гэлээ.
| Цасан шуурганаар Бурхан Халдун ууланд улсын арслан М.Бадарч, ҮХГ-ын дэд дарга Б.Дөлгөөн тэргүүтэй 1500 хүн очиж, хийморио сэргээжээ |
|
Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр Wayfinder Award шагнал хүртжээ
2026-06-11 17:35:18
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
2026-06-11 15:39:23
Франц Улсаас “Тарбозавр батаар”-ын олдворыг буцаан авчирлаа
2026-06-11 13:39:39
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "MBRIDGE" төслийн удирдах хороонд нэгдлээ
2026-06-11 13:38:44
Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын форум Оттава хотод болов
2026-06-11 13:00:26
Дэлхийн нүүрс олборолтын технологи инновацын хурал боллоо
2026-06-11 12:25:07
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно
2026-06-11 10:58:25
Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-06-11 10:23:35
Б.Тэмүүлэн, Р.Омар нар Казахстаны тэмцээнээс хүрэл медаль хүртэв
2026-06-11 07:43:15
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-06-11 07:11:02
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2026-06-11 07:08:08
Б.МӨНХНАРАН: ХАДААНЫГ ХАЙРЛАЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ӨМГӨӨЛЖ ТОГЛОСОН
2026-06-11 07:00:00
ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ, МЭДЭХ ЭРХ ХУМИГДАЖ БАЙНА
2026-06-11 07:00:00
ТӨРД ДАРХЛАГДСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАГ
2026-06-11 07:00:00
"ЭВДЭРХИЙ ХҮН"-ИЙ СЭТГЭЛИЙН ГҮНЭЭР АЯЛАХАД...
2026-06-11 07:00:00
“Хонгор анд” Г.Хонгор хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа хууль зөрчиж байжээ
2026-06-10 17:54:33
Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна
2026-06-10 10:08:11
Киргизийн Кино урлагийн газартай санамж бичиг байгууллаа
2026-06-10 08:48:54
Элчин сайд Н.Оюундарь Кротошин хоттой ХАА-г хөгжүүлэх санал солилцов
2026-06-10 08:31:49
Залуу жүдочдод “YAWARA” брэндийн бэлтгэлийн хувцас бэлэглэв
2026-06-10 07:25:08
ОФИЦЕРООС ОНЦГОЙН ДАРГА БОЛТЛОО, ГИТАРЧНААС ГЕНЕРАЛ БОЛТЛОО ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭС ХОРМОЙДСОН Г.АРИУНБУЯН ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
2026-06-10 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Азийн ирээдүй” 31-р форумд оролцоно
2026-06-10 07:12:55
“Улаанбаатар Гранд слам-2026”-д дэлхийн аварга 11 тамирчин оролцоно
2026-06-10 07:10:04
“КИМБАБ ЧОНГҮГ“ ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГААД ХАНАНД ДАРАГДАЖ, АМИА АЛДСАН 15 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭГЧ: ДҮҮГЭЭР МИНЬ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛНЭ ГЭЧИХЭЭД ХАНА НУРААЛГАЖ, АМИЙГ НЬ АВСАН ХҮМҮҮСТ ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-06-10 07:01:20
Э.УУГАНБАЯР: “АЦААХИЙМОРЬ” КИНОНЫ НАМСРАЙ ЗАРИМ ТАЛААРАА НАДТАЙ ТӨСТЭЙ
2026-06-10 07:00:00
БАРИМТ: ТУУЛЫН ХУРДЫН ЗАМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН “CHINA HYWAY” ГРУППЫН САНХҮҮЖИЛТЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН О.ЭНХБААТАР ТЭРГҮҮТЭЙ 10 ГАРУЙ АЖИЛТАН МАЛАЙЗАД АМАРЧЭЭ
2026-06-10 07:00:00
2026-06-10 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-06-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |