Ээжийн сайн хүү байж, эх орныхоо төлөө эрдэм үйлсээ зориулан цэх шулуун алхсаар буцлаа, тэр. Элгэн сэтгэл нь хүүхдийнх шиг гэгээн цайлган түүнийг дотны найз нь болох Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ сэтгүүлч "Хүмүүн хорвоогийн халил цагаан оргил" гэж тун онож хэлсэн сэн.
Тэгэхдээ "Хэрэвхүйеэ өнөө цагийн монгол түмнийг нэгэн их бүлэг уулс юм гэж зүйрлэвэл түүний ноён оргилын нэг нь Ц.Балхаажав гуай мөнөөсөө мөн байх юм. Өөрөөр хэлбэл, энэ хүн бол эдүгээ цагийн монгол хүмүүсийн оюун сэтгэлгээний түүчээ цагаан оргилуудын нэг яах аргагүй мөн байна. Балхаажав хэмээх хүмүүн хорвоогийн энэхүү өндөр байц оргилын гол онцлог нь юу сан билээ хэмээвэл юуны өмнө энэрэнгүй сайхан сэтгэлийн сор дээж болсон халил цагаан оргил мөн юм байна" гэсэн байдаг.
Энэ бол Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор Ц.Балхаажав гуай. Таван өдрийн өмнө тэр хорвоогоос мордлоо. Хүний хорвоод эрдмийг нь сураад, хүн чанар, хүнлэг сэтгэлийг нь мөрдөж яваад харилаа. Өнийн залуу наснаас өтөл болтлоо бичиг, цаас, ном товхимолтой нөхөрлөж, өвөө, аавынхаа заан сургаж, өвлүүлэн үлдээсэн эрдэм номд бага залуугаасаа нэвтэрсэн дээ.

Тэрээр "Өвөө минь тайж гаралтай эрдэм номтой хүн байв. Түүнд ааваас нь үлдсэн модон барын бичигтэй судар ганжуур, данжуур байсан учир би багаасаа номонд дуртай хүү болсон" гэсэн. Ингэж хорвоод хүн болон тэмтчиж, ухаанаа тэлэх балчир насанд нь ном эрдмийн их ивээл ерөөл амьдралд нь байж таарсан нь өнөөдрийн бидний энэ хайртай буурал эрдэмтнийг бий болгоход нөлөөлжээ. Гэсэн ч аав нь хэлмэгдүүлэлтийн үед баригдаж, ээж нь тавдугаар анги байхад нь бурхан болж, эмээгийнх нь ярьдаг үлгэр, ээжийнх нь ярих дурсамж, сургааль, өвөөгийнх нь үлдээсэн ном судар л тэднийг орлон түүнийг цааш хөтөлсөн байдаг.
Тиймдээ ч "1945 онд бичиг, үсгийн багш болгосон нь миний ажил, өнөөдрийн амьдралын эхлэл болсон доо" гэж хожим олон ч яриа, дурсамжийн номд дурдсан нь бий. Харин энэ талаар Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ сэтгүүлч "Үзэг бид хоёр" номдоо "Балхаажав багынхаа бүтэн өнчин хүүхэд байсан. Балхаажав зовлонтныг өрөвдөн хайрлах, чин шударга үйлстнийг дотночлон дэмжих өр нимгэн сэтгэлээ ийм л орчноос олж авсан. Зовлон их үзсэн, тэр тоолонгоор хүний хорвоогийн цэвдэгшлийг уясган хайлуулах илчит халуун сэтгэлийг хураан хуримтлуулж ирсэн юм шиг санагдана" гэж түүнийг мэддэг, дотно нөхөрлөдөг хүний хувьд бичсэн байх нь бий.
Ц.Балхаажав агсан бага залугаасаа ном эрдэмд шамдаж, Намын дээд сургуульд дөрвөн жил онц сурч төгсөөд, сургуульдаа 1959 он хүртэл гурван жил, багш, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байна. Тэгээд Москвагийн их сургуулийн философи, гүн ухааны сургуульд таван жил суралцсан нь эрдэмтэн болох том эхлэл байж. Дараа нь буюу 1967 онд Москвагийн сургуульд сурч, дэд эрдэмтний зэрэг ч хамгаалжээ. Тэгээд 1964 онд Намын түүхийн институтэд очиж, Намын төв хороонд эрхлэгч болж, Үзэл суртлын хэлтэст долоон жил, Намын Ажлын хэлтэст гурав, Гадаад харилцааны хэлтэст гурван жил болж, Намын төв хорооны нарийн бичгийн даргаар 1998 он хүртэл ажилласан түүхтэй. Ингэж салхи шиг "хийсэн" ажиллаж, нам төр, ном эрдмээр "хэсүүчлэн" бэдрэх хугацаандаа олон бүтээлийг судлан төрүүлсэн эрдэмтэн.
Одоо харин "Ээж ээ хүү нь захиасыг нь биелүүлсэн" гээд очиж яваа байх аа, тэр.
| ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ЭЭЖИЙН САЙН ХҮҮ БАЙЖ ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЛЭЭ, ТЭР |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |