Сайхан газарт очихоор тэмүүлэн явах, юу ч юм намайг тийш татах мэдрэмж ойрноос төрөөгүй удсан байлаа. Хүрч очоогүй бүхэн хүнд угаас сонин, хүрэх сэн гэх мөрөөдөл ч халуун, түүндээ шатан явахад хэчнээн дулаахан нөмөр мэдрэгддэг билээ дээ. Бүр төсөөлөн бодож, тааж олоход ч нэн таатай. Ерөөс аль нэгэн газар орон, өөр орчин ахуйг үзэхийн өмнөх хүсэл л ийм сэтгэл дүүргэм байна гэхээр хэчнээн жинтэй жирийн биш хүсэл вэ гэдэг нь илэрхий. Түрүүлж бодсон, төсөөлсөн бүхэн мэдээж хүрч очиж, хөлөөрөө гишгэж, нүдээрээ харж, үнэрийг нь мэдэрч, салхи үсийг минь илбэж, гараараа юмсад нь хүрч үзэхийн сайханд хүрдэггүй ч мөн чанар нь гарт баригдаж, нүдэнд харагдахаас илүү яруу байдаг. Тиймдээ төсөөлөл миний зүрх сэтгэлийг илүүтэй татдаг ч байж мэдэх юм. Ямартай ч эл хоёрын аль нь чухам надад илүү тав тух өгч байна вэ гэдгийг л очсон газар, бодож суусан бүхнээсээ эрэн явдаг даа. Угаас орчлон дээр татагдан, хөтлөгдөн яваа бүхэн минь л намайг хүн болгож яваа шүү дээ.
Дахин тодотгоход бодож төсөөлөхийн сайхан очиж үзэхийн сайханд мэдээж хүрэхгүй. Гэхдээ л...

Монгол-Хятадын сэтгүүлчдийн нэгдсэн форумд оролцох сэтгүүлчдийн суусан галт тэрэг 2023 оны есдүгээр сарын 16-ны 16:00 цагт хөдөллөө.
-МАРГААШ ӨГЛӨӨНИЙ 8:00 ЦАГ ХҮРТЭЛ-
Хамтдаа яваа хүмүүсийн дайран өнгөрөх газар, очих ахуй нэг ч юмсыг харж, ажиглаж, бодож, үзэж буй нь гарцаагүй өөр. Очиж байгаа газрынхаа өнгө үзэмж, хөгжил дэвшлийг нь чухалчлан хардаг хүн байхад, дэлгүүр хоршоо, эд зүйлс, бараа материалын үнэ ханшийг судлах нэгэн ч бий. Бүр зөвхөн далайг зорьж яваа нь ч байдаг. Бид харин Монгол-Хятадын сэтгүүлчдийн 14 дэх форумд оролцохоор гарсан, гэхдээ дотроо цөм өөр өөрийн давхар хүсэлтэйгээр. Миний хувьд салбарынхаа ах, эгч нартай дотно танилцахаас гадна өнөөх л юу юунаас илүү бичихдээ дуртай мод, үүл, тэнгэр, тэнгис, далай, өөр ахуйг ажиглахыг зорьсон. Хотоос нэг унаанд суусан сэтгүүлчдийн хэнтэй ч өмнө би танил биш байв. Нэр, зүс мэдэх хоёр, гурван хүнээс бусдаар үл мэдэг цэцэгхэн хотхон л гэсэн үг. Тиймдээ ч энэ удаад хамт яваа сэтгүүлчидтэйгээ цөмтэй нь танилцаж, мэргэжил нэгтнүүдээсээ суралцахыг төлөвлөн явав. Эхлээд нэг купенд сууснаараа “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Нямсүрэн дүү, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч, эдийн засаг, экологийн албаны дарга Д.Оюунчимэг эгч, “Өнөөдөр.мн” сайтын сэтгүүлч, тоймч Энхцолмон эгч нартай танилцлаа. Надаас бусад нь ч нэгнээ таниад сүйд бололтой купегээрээ орж, гарч мэнд мэдэлцэн, яриа өрнүүлээд сүйд. Нэгнээ “явуулж”, хөгжилтэй зүйл ярьж инээлдсээр 22:00 цаг гээд л амарцгаав. Би харин унтахаар хэвтэхдээ,
“Урьд би хаа нэг тийш галт тэргээр явахдаа ганцаар цонх ширтэж, ном уншиж, зөрж өнгөрөх байшин, тосгодыг тоолж, тоогоо алдан нэг мэдэхэд унтаж, очих газар хүртлээ нэг ном талд нь оруулж, буцахдаа дуусгадаг, дуу сонсоод, нэвтрүүлэг үзээд явах дуртай, тийм орон зайнд нь л сэтгэл татагдан эл унаанд суудаг. Гэхдээ хүнд хэт дураар бүхнээ хумих, өөрийн орон зайдаа бусдыг багтаах үе байх шүү дээ...” гэж бодсоор нам унтаж орхисон байна лээ. Гэнэт “Хүүе, Бямбаа сэрээрэй, ариун цэврийн өрөө хаахаас өмнө амжаарай” гээд шинэ танил Оюунаа эгч дуудсанаар сэрж, тийм чимээтэй унаанд нам унтсанаа гайхан босов...
-УЛААНЦАВД БУУГААД-

Галт тэрэг Замын-Үүд хүрлээ. Эрээнээс автобусаар дөрвөн цаг давхисаар Улаанцав хот орлоо. Анх очиж байгаа хүнд дасамгүй бэрх ч угаас мэддэг хүнд хэдийнэ танил дотно халуун ногооны үнэр, чийглэг орчин, бүгчим ахуй биднийг угтлаа. Ерөөс Хятадын аль ч муж, хотод явахад эл үнэр, орчин л гудамж талбайн юм бүхэнд шингээстэй явна. Гэхдээ сайтар ялган танивал хот бүр өөрийн үнэр, өнгө, уур амьсгалтай. Улаанцав, Яньтай, Чиндао, Хөх хот, Эрээн цөм миний урьд очиж үзээгүй газар аа. Өнгөрсөн зун ажлынхантайгаа Өвөр Монголын өөртөө засах орны зүүн хойд хэсэг Хөлөн буйр аймаг дахь Номхон далайн эргийн Бэйдахэд очсоноос өөрөөр хил даваагүй юм. Ихэнх хүний хувьд Эрээн, Хөх хот бол хэдийнэ улиг болсон ахуй л даа. Миний хувьд анх удаа очиж байгаа, айхтар гудамжаар нь явж, бүгдийг нь үзээгүй ч автобусны цонх, үдэлсэн буудлынхаа урдаас л өөртөө ойлгоод авчиж болохоор байв. Учир нь би манайх шиг эрх чөлөөтэй, дураар биш мөртлөө тэрүүхэндээ үүргээ гүйцэтгэх мэт бүгээн салхи, моддын өнгө, тэдний оршин буйг ажиглаад байж болохоор байв. Улаан цавд гэхэд уруугаа ургасан мод бидний буусан буудлын хажууханд сагсайж харагдана. Л.Өлзийтөгсийн шүлгээс л мод тэнгэрт ургадаг байж болох юм гэсэн өөр нэгэн төсөөлөл авснаас хаа нэгтээ доошоо ургасан мод байна гэж санаагүй. Хятадын нутагт явахад угаас ийм модтой зайгүй л таарна л даа. Гэхдээ энэ удаад бүх зүйлийг өөрийн харсан, мэдэрснээр ойлгож бичмээр зөрүүд зан хөдлөөд байгаа учир энэ л дээ. Бүр заримдаа угаас тийм жамтай, мэдээжийн юмнаас ч зөрмөөр, түүнийг нь хүлээн зөвшөөрмөөргүй зоргоор зан төрнө. Эрх чөлөөтэй араншингийнхаа ачаар хүн мөн олон зүйлийг өөртөө мэдэрч, бусдын төвөгшөөн харсан, үгүй бол үл анзаарсныг олж, түүж, өөртөө болон бичих зүйлсдээ цуглуулж бас болох санагддаг.
Хөтөлбөрийн дагуу бидний хамгийн эхний үйл ажиллагаа бол Монгол-Хятадын сэтгүүлчдийн форумын хүлээн авалт байв. Өдөржин автобусанд өөр өөрсдийн тухаа олох гэж хичээж, чихэвч зүүн дуу сонсон, кино үзэх нь үзэж, хөзөр тоглох нь ч тоглож, зам харгуй ширтэх нь ширтэж, унтах нь унтан явсан өнөө хүмүүс чинь орой нь харин хачин ганган ёслолын хувцастай хүндэтгэлийн ширээний ард инээмсэглэл тодруулан суух нь тэр. Монголоос очсон 40 сэтгүүлчээс гадна Бээжин, Хөх хот, Манжуураас ч сэтгүүлчид ирсэн байв. Цөм хамтран нэг ширээнд сууж мэнд мэдэн, хооллож, хундага өргөцгөөлөө. Хүлээн авалтад “Алтан хундага” эгшиглэж, хадаг барин хүндэтгэх нь цаанаа нэг дотно таатай. Манай ширээнд бидний дөрвөн сэтгүүлчээс гадна Бээжин, Хөх хот, Манжуураас ирсэн гэх дөрвөн сэтгүүлч суусны дотор Хөх хотын радиод сэтгүүлчээр ажилладаг Үрлээ гэх дулаахан төрхтэй, сайхан инээмсэглэлтэй эмэгтэй байв. Урьд хаана ч юм харж байсан шиг санагдаад “Та дэлгэцээр гардаг уу” гэхэд, “Үгүй ээ, манай өвөрлөгч бүсгүйчүүд ер хоорондоо их адилхан” гээд инээнэ. Үрлээ эгч аялалын турш бидний хэлийг хооронд нь орчуулж, хөтөч хийж, өнөө сайхан инээдээрээ хүн бүхэнтэй найрсаг дотно харилцаж явсан юм. Түүний тухай дараагийн хэсэгт тусгайлан бичнэ ээ. Биднийг угтсан Улаанцавын нэгэн үдэгш ийн өндөрлөж, маргаашийн том ажил болох форумдаа зэхэхээр өрөө рүүгээ явцгаасан....
| УРУУГАА УРГАСАН МОДТОЙ УЛААНЦАВ ХОТООС ТЭМДЭГЛЭЖ ЭХЛЭХҮЙ |
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |