Ажил олдохгүй бол зах дээр гараад тэрэг түр гэх үгийг уншигч та хаа нэгтээ сонсож байсан болов уу, зарим нь бүр тэрэг түрдэг л хүн болохгүй юм шүү гэж хичээдэг ч байж мэдэх. Гэхдээ тэрэг түрээд, ачаа зөөх ч бас бэрх гэдгийг мэдэх хүн хэчнээн бол. Уйдсандаа, аргаа барсандаа тэрэг түрдэг юм биш, хоногийн хоолоо залгуулж, ар гэрээ тэжээх гэж бусдын л адил ажиллаж байгаа хэлбэр нь л тэр гэх өнцгөөс нь бид хардаг бил үү. Ийн бодсоор нартай ч жиндүүхэн хаврын эл өдрөөр бид тэрэгчний нэг өдрийг сурвалжлахаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.
-ТҮҮНТЭЙ ТАНИЛЦСАН НЬ-
Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд нам гүм байсан зах “амь” орж, урьдынхаараа ажил амьдралын халуун цэг хэвээр оршино. Арын хаалгаар ороход гутал тослож, цаг болон ээмэг, бөгж, бусад эд зүйл зарсан хүмүүс сууж харагдах бөгөөд тэрэг түрсэн хүмүүс энд тэндгүй нэгнээ гишгэх шахам зөрнө. Үүдээр нь ороод “Энэ чинь л Нарантуул зах шүү дээ” гэсэн бодол төрж, цааш алхлаа. Хөгшин, залуу, идэр гээд нас насны хүмүүс тэрэг түрж явна. Хойд шугамыг даган чигээрээ алхсаар тэрэг түрээсэлдэг цэгт хүрэв. Тэрэг түрээслэгчээс “Олон жил тэрэг түрж байгаа хүн бий болов уу, ажилтай нь танилцах гэж явна” хэмээн хэрэг зоригоо хэлтэл, “Хорь гаруй жил ажилласан хоёр гурван хүн бий. Одоогоор ажилдаа гарсан байна” гээд эргэснээ “Өө Баагий ирж явна, энэ хүн зах дээр 20 жил тэрэг түрж байгаа хүн.

Тэрбээр “Завхан аймгийн Их-Уул сумын харьяат хэмээн өөрийгөө танилцуулаад, хорь гаруйхан настай хөдөөнөөс хот руу орж ирээд л зах дээр тэрэг түрж эхэлсэн. Хотод орж ирэхдээ би “Нарантуул зах” орж, үзье, тэнд л ажиллая” гэж боддог байсан. Тэгээд хотод орж ирээд л зах дээр ирж тэрэг түрсэн. Тэр үеэс бага сага ууж эхлээд, таван жилийн дараа 25 настайдаа захын “архичдад” толгойгоогоо хагалуулаад хүнд гэмтэл авч, группэд орсон. Тэгээд ч тэргээ түрээд хүмүүсийн дунд явж байхад сайхан байдаг” хэмээн өгүүлнэ. Мэдээж түүнд бусдын л адил залуу явсан үе, аав, ээждээ эрхэлж явсан бага нас бий шүү дээ. Энэ талаар асуухад “Аав минь эрдэм шинжилгээний ажилтан хүн байсан. Харин ээж минь бага байхад өөд болсон юм билээ. Би ээжийгээ сайн санадаггүй. Аавтайгаа, гурван эмэгтэй дүүтэйгээ өссөн” гэнэ. Тэгснээ “Надад сумын харчуудтай дарвиж, “гангарч” явсан үе бий. Цэрэгт ч мөн “бужигнуулж” явлаа. Ахад нь, сайхан явсан үе бас бий шүү” гээд малгайгаа доошлуулна. Зарим үгээ үл ойлгогдом ярихаас бусдаар бол үнэн, чин сэтгэлээсээ өгүүлж байгаа нь мэдрэгдэж байв.
-АЖЛЫНХ НЬ НЭГ ӨДӨР-

Баагий гурван хүүхэдтэй, эхнэртэйгээ Үйлдвэр компанитад суудаг гэнэ. Эхнэр нь үйлчлэгчийн ажил хийдэг бөгөөд гурван хүүхэд том болж, тусдаа гарсан байна. 7:00 цагаас ачаа, бараагаа агуулахаас гаргаж эхэлдэг болохоор 6:00 цаг гээд л гэрээсээ гарч, хамгийн эхний автобусанд амжихыг боддог гэнэ. Тэгээд 6:45 цаг гэхэд “Нарантуул” зах дээр ирээд, байнгын хэрэглэж дадсан жижиг тэргээ аваад, ажилдаа гардаг байна. Жижиг тэргээр ачаа, бараа зөөдөг болохоор харьцангуй ажил бага. Аль нэг лангууны худалдагч бараагаа зөөлгөнө гэхээс нааш хөдлөх нь бага аж.
Харин Баагийгийн хувьд захын хойд хэсэгт амьдралынхаа хорь шахам жил болж байгаа болохоор танихгүй хүн битгий хэл, мэдэхгүй булан тохой ч байхгүй гэдгийг тэр онцолж байв.
Тийм болохоор ажил олдохгүй, ашиггүй өдөр гэж бараг байдаггүй байна. Өдөрт л дор хаяж 20 мянган төгрөгтэй буудаг байна. Цар тахалтай сүүлийн хоёр жилийн хугацаанд наймаа эрхлэгчид ачаа, бараагаа татахгүй байснаас үүдэн тэрэгчдийн ажил зогсож, бор хоног, шар өдрүүдийг арай ядан өнгөрүүлсэн иргэд өнөөдөртэй золгожээ. Тиймээс өдөрт 10-20 мянган төгрөгтэй гэртээ харих нь дээдийн заяа болдог байна. Баагий ч мөн тэдний адил гэртээ хоосонгүй харьдаг гэнэ. Гэхдээ “Сүүлийн үед ууж л ажлаа хийдэг болоод байна” гээд инээнэ.

Тэрбээр энэ тухай “Гурван хүүхэдтэй эмэгтэйтэй суусан. Хүүхдүүд нь намайг тэрэг түрдэг, архи уудаг гээд жаахан дургүй. Том хүү нь 36 настай, бага нь охин нь 25 настай. Би хүний хүүхдүүд гэж алагчилж үздэггүй. Харин хүний хүүхдүүд хүрэн бөөртэй байдаг юм билээ. Гэхдээ миний хань бол намайг хүндэлж, хайрладаг. Хүүхдүүд нь тусдаа гарчихвал би ханьтайгаа цоглог сайхан амьдрах бүрэн боломжтой. Даанч санаснаар болохгүй байна” гээд нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. Тэгснээ “Гэхдээ би хүний хүүхэд гэж хүүхдүүдээ хайрлахгүй. Тэд бол миний хүүхдүүд” гэнэ.
Амьдралын замд халтирч, бүдэрч яваа ч тэр сайхан сэтгэл, хүн чанар, унаган хүмүүжлээ орхиогүй гэдэг нь энэ ярианаас мэдрэгдэж байгаа болов уу. Амьдралынх нь талаар ярихад, тэр жаахан гундуухан болох бөгөөд харин хийж байгаа ажлынх нь талаар ярихаар сэргэнэ.
Тэгэхээр юу түүний сэтгэлийг зовоож, архи уухад хөтөлдөг нь илт. Түүнээс “Хорин жил тэрэг түрж, ачаа зөөнө гэдэг амаргүй байх. Хүнд, бэрхшээлтэй зүйл мэдээж их байсан болов уу” гэхэд “Тэгэлгүй яах вэ, өвлийн хүйтэнд тэрэг түрэх хамгийн хэцүү. Гэртээ байж байя гэхээр орлогогүй болно. Тэгээд л аргагүй ажилдаа гарах болдог юм” гэнэ. Тэгээд тэр “Одоо залуус ажлыг голж байна. Хүн ажлыг голохгүй байх ёстой юм билээ. Би олонтойгоо байх дуртай. Гэртээ нэг өдөр өнжихөөр л зах руу гаа гүйчихмээр санагддаг” гээд хир даг болсон гараараа нүдэээ нухлангаа өгүүлнэ.

Хүний ганц хүү, цагтаа цалгиж, халгиж явсан тэр өдгөө “Нарантуул” захын хойд хэсэгт хэн ч андахааргүй нэгэн болжээ. Түүнээс дүү нь “Баагий ах” гэж хүндлээд, үеийнхэн нь нэрээр нь дууддаг байна. Биднийг очих эл өдөр тэр ажлаасаа буусан байх бөгөөд дахин ачаа, бараа зөөхгүй, шууд гэртээ харина гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. Хүн ямар ч замаар, яаж ч явж болох. Тэр өөрт оногдсон замаараа өнөөдрийг хүртэл тууштай замнаж явна. Тэргээ түрээд хэнээс ч гуйхгүй өөрийгөө, гэр бүлээ, амьдралаа болгосоор л явна.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Нарантуул Баагий хоёр 20 жил “хамтдаа” хөдөлмөрлөсөн нь |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |