Монголын кино урлагийн нэгэн сор болсон эрхэм хорвоогоос буцсан гунигт мэдээ дуулдав. Түүний зүрх, тархинаас “Дээд хэмжээ”, “Босоо ороолон”, “Хөгшин чоно ульсан нь”, “Жирийн хүмүүс”, “Танихгүй сэтгэл”, “Хамлет Их говийн жонон”, “Дурлалын золиос”, “Уучил”, “Хубилай хааны зарлиг”, “Богд хаан”, “Луйвар”, “Харанхуй хад” , “Монгол Улсын сүүлчийн хаан” зэрэг бүтээл гарч, үзээд ухаан сэлбэж, цангаа тайлам киног тэр найруулж үлдээгээд явжээ. Тэр бол кино найруулагч Бямбаагийн Цогтбаяр агсан.
Одоо үзэгчид түүний час хийсэн, чанга мөртэй шинэ бүтээлээр дутах нь, цангах нь...
Гэхдээ оюун бодолд нөмөртэй, сэтгэл зүрхэнд ойр түүний дээр дурдсан бүтээлүүд хэзээ ч үзсэн уйдамгүй, ухаарал дүүрэн байж чаддаг гэдэгтэй бүтээлийг нь үздэг хэн бүхэн санал нийлэх болов уу. Үүгээрээ тэр чамбай, чанартай, сайн уран бүтээлийн эзэн байж чадсан. Айхтар илүү гарч, цойлж, мандаж яваагүй ч кино урлагийн их ертөнцөд дүн нуруутай, даруухан бүтээлтэй, дүүрэн найруулагч гэдгийг Монгол киноны хальсанд үлдээсэн түүний уран бүтээлүүд тодорхой өгүүлнэ. Мөн мэргэжилдээ үнэнхүү дуртай, хайртай, халуун зүрх нь цохилж явсан нэгэн гэдгийг ч найруулсан, продюсерласан бүтээлүүд тод гэрчилнэ. Хүний сэтгэлд үлдсэн бүтээл хийнэ гэдэг хүн бүрийн чадах, санааны зоргоор бүтчих зүйл биш. Авьяас, мэдрэмж, өөртөө байгаа бүхнээ шавхаж, шавхуурдаж, өнгөлж, усалж, бүгдийг нэгэн дор үнхэлцгэнд нь багтааж гэмээнэ сая нэг уран бүтээл "амаржиж", үзэгчид найруулагч хэмээх эхээсээ дөнгөж дуугаан хадаан мэдндлэх киног "эх барьж" авдаг. Ерөөс төрөхөөс заяасан өгөгдөл түүн дээр нэмсэн хөдөлмөр, уйгагүй оролдлого, тасратгүй тууштай байдал л түүнийг сайн уран бүтээлч, сайхан бүтээлтэй найруулагч болоход нөлөөлж, бодож, сэтгэж, энэрч, хайрласан нэгэн болгосон болов уу. Тэр нэгэн насныхаа амьдралыг кино зургийн талбайд өнгөрүүлж, үргэлж л “Анхаар дотор чимээгүй” гэх үгийг хэлж, өөрөө ч мөн дотоод ертөнц рүү гээ орж, тархи, зүрх, эд эсээ нэрж, удаан бодож, шинийг илэрхийлж, хуучнаас суралцсаар кино урлаг хэмээх их айлд чамгүй амжилттай, мөртэй, хийсэн юмтай үлдэж чадсан байна.
Дээр жагсаасан уран бүтээлээс гурав нь лав түүхэн кино байна.

Энэ тухай тэрбээр хэвлэлд өгсөн яриандаа “Би киногоороо хүн чанарыг харуулахыг зорьдог. Мөн миний хувьд халтуур хийх эрхгүй хүн. Би кино үйлдвэрт туслахаас нь эхлээд ажилласан. Москвагийн бүх холбоотны кино дээд сургуулийг төгссөн. Хямдхан юм хийнэ гэвэл хийнэ шүү дээ. Гэхдээ би тэгж ард түмнээ хордуулаагүй. Ерөөс мэргэжлийн түвшинд л кино хийнэ. Энэ бол миний үүрэг" хэмээж.
Өнөөдөр кино урлаг хэмээх том айлаас томоос том найруулагчийн орон зай ханхайж үлдлээ. Хэсэгтээ эзгүйрэх түүний орон зайд дахиад л нэгэн шинэ залуу найруулагч гишгэх ч түүнийг давах нь харин яадаг бол.
Үргэлж бүдэг харанхуйн дунд өөрийгөө чагнаж, өрөөлийг бүтээж суудаг тэр өнөөдөр өөрөө тийм нэгэн бүдэг гэрэл дундуур буцаж яваа болов уу. Бодсон, санасан, бүтээсэн бүхнээ эргэцүүлэн бодож, дүгнэн шүүж, сэтгэл дүүрч яваа байх. Түүхээс тэр өөрийнхөө хэмжээнд "халбагадаж", бүтээл болгон үлдээсэн. Үлдээх, бүтээх гэдэг түүний энэ хорвоод сонгосон зам. Тэр сонгосон замаараа, олдсон хувь тавилангаараа явсан шиг, явсаар ийн буцлаа. Түүний найруулсан, бодсон, бүтээсэн, өөрөөр харуулах гэж сэтгэсэн бүхэнд гүн хүндэтгэн мэхийе. Үргэлж урагшаа алхаж, сул биш чанга бүтээлүүдийг үзэгчидрүү түлхсэн эрхэм найруулагчийн буцах зам гэрэлтэй, аз жаргалтай дүүрэн байх болтугай.
-АМЬДРАЛЫХАА Ч НАЙРУУЛАГЧ НЬ ЯВЛАА, ТЭР-
С.Цогтбаяр агсан ганц уран бүтээлийн ч биш, амьдралынхаа ч найруулагч нь явлаа. Сайн ч аав, ах, хань, хүү байв. Үргэлжийн бүтээлийн сайханд шунан дурлаж, өөртөө ЧАНАР гэх ганцхан үгийг бат хатгаж, байгуулсан бүхнээ туг шиг намируулаад буцлаа. Дүр болоод зохиол, киноны баг хамт олон гээд найруулагчийн сэтгэл, зүтгэл хүрэхгүй газар гэж үгүй. Жүжигжин тухайн авсан дүрээ л хэрхэн гаргахыг боддог бол найруулагч уран бүтээлээ тэр чигээр нь харж, хувь заяаг нь шийдэж, овог нэрийг нь өгч, бүтээл болгодог. Энэ л ухаан түүнд бат нот төлөвшин тогтож, амьдралаа авч явахад нь "хандлагдсан" гэмээр. Өнгөрсөн рүү гээ "шагайж", маргаашаа ямархан үргэлжлүүлэхийг таньж, таниснаасаа тасдан бүтээл болгосон түүний түүхэн кино өдгөө ч дэлгэцэд даацтай бүтээлийн тулхтай эгнээнд найруулагч Б.ЦОГТБАЯР гэсэн овогтойгоор үзэгчдэд хүрч байна. Одоо зорин очиж буй ертөнцдөө бүтээснээсээ олон бүтээхийг хүсэж, дүн нуруутай дүүрэн найруулагчаа үдэж байна, бид.

-БҮТЭЭЛЭЭСЭЭ ИЛҮҮ БҮТЭЭЛ БАЙЛАА-
Бүтээлээсээ илүү бүтээл тэр өөрөө байлаа. Энд тэр үргэлжийн жинхэнэ бүтээл хийх хүсэлд шатаж явсан. Тэгвэл өөрийнхөө хийх гэж хичээж, мэрийж, зүтгэж, нойр хоолоо умартдаг байсан бүтээлтэйгээ адил хүн чанар, хүнлэг сэтгэл, өрөвч зөөлөн зан чанар, өгөөмөр байдлаараа хүн хэмээх жинхэнэ бүтээл байлаа. Ингэж хүнийг, амьд бүхнийг мэдэрсэн нь найруулсан кино бүрээс нь ханхална. Мөн бүтээгч, шинийг эрэлхийлэгч, өөрөөр хийгч, өрөөлийг хайрлагч байсаар харилаа. Эдгээр үлгэр жишээ зан чанар нь ч бүтээл бүрээс нь үнэртэж, бид өнөөд нь оюун санаагаа ундаалж явна. Нэг ёсондоо "Жирийн хүмүүс" кинон шигээ эгэл жирийн, элдэв маяггүй, бодож, сэтгэх нь гүн гүнзгий хүн байлаа.
| ДУРСАХУЙ: Дүн нуруутай дүүрэн найруулагч |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |