Манай улсын нийт гадаад өр 32.1 ам.доллар буюу төгрөгөөр 97 их наяд болоод байгаа. Энэ нь Монгол Улсын иргэн бүрд 28.7 сая төгрөгийн өр ноогдож байна гэсэн үг. Гадаад өрийн талаар эдийн засагч Б.Лакшмитай цөөн хором ярилцлаа.
-“Гадаад өр гамшгийн хэмжээнд хүрлээ” гэж бид ярьдаг. Одоогийн байдлаар манай улсын гадаад өр 32.1 тэрбум ам.доллар байна. Энэ хэмжээ бидний ярьж байгаа зүйрлэлээр “гамшиг” мөн үү?
-“Өртэй хүн өөдлөхгүй” гэх зүйр цэцэн үг байдаг. Ер нь бол өрөө багасгах нь зүйтэй. Айл өрхтэй зүйрлэвэл өрөө дарахгүй дахин нэмж аваад байвал хэзээ нэгэн цагт зээлдэгч нь “Одоо болсон нэмэж өгөхгүй” гэнэ. Дараа нь дампуураад гудамжинд гарна. Банкнаас ч гэсэн зээл авахад орлогыг маань тооцож үзээд хичнээн төгрөгийн зээл авч болохыг хэлдэг. Өрөө эргэж төлөхгүй байнга нэмж авна гэдэг бол менежмент хийж чадахгүй байна гэсэн үг. Аль болох санхүүгийн сахилга баттай байж эргэн төлөлт хийх хэрэгтэй.
Улс орны эдийн засгийн талаас нь авч үзвэл дэлхийд олон орон ийм нөхцөл байдалтай байдаг.Жишээ АНУ, Япон гэх улс орон юм. Гэхдээ нэг ялгаа нь эдгээр улс үйлдвэрлэгч бөгөөд хөгжсөн орон. Эдийн засаг нь хангалттай хэмжээнд өсдөг улс учир өрийн асуудалдаа зөв менежмент хийж чаддаг. Гол нь Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас гадаад өрийн нөхцөл байдал их хэмжээний дарамт болж байгаа.
-Гадаад өр мэдээж улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Энэ нөлөөллийн талаар та юу гэж бодож байна вэ?
-Дээр хэлсэнчлэн Монгол Улс үйлдвэрлэгч орон байсан бол өрийн асуудал эдийн засагт их хэмжээний дарамт болохгүй. Бид импортлогч орон учраас их хэмжээний валют гадагш урсгадаг. Дээрээс нь өрийг ам.доллараар авсан болохоор эргээд ам.доллараар төлж байгаа. Энэ нь төгрөгийн ханшний сулралд ихээхэн нөлөө үзүүлдэг. Мөн өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүнээ гаднаас валютаар авч хэрэглэж байгаа учир үнэ байнга өсдөг.
-Манай улс ойрын жилүүдэд ямар бондын өр төлөх ёстой байна вэ. Төлөх боломж хэр байгаа бол?
-Ер нь бол бид үндсэн төлбөрөө төлөхгүй байгаа ч зээлийн хүүгээ байнга төлж байгаа. Чингис, Хуралдай, Гэрэгэ бонд гэх зэрэг таван бондын төлөлт үргэлжилж байна. Төлбөр төлөх боломж хомс байгаа байх. Энэ их хэмжээний төлбөрийг төлөхийн тулд анхнаас нь хуримтлал үүсгэж сайн төлөвлөх хэрэгтэй. Уг нь өрийн менежмент мөн зарцуулалтаа зөв хийвэл Монгол Улс удаа дараа өр тавих шаардлагагүй. Манай улс их баялагтай, түүнийгээ зөв эргэлтэнд оруулж чаддаггүй болохоор өрийн нөхцөл байдлаас гарч чадахгүй байна.
Энэ жил уул уурхайн суперцикл буюу дэлхийн түүхий эдийн үнэ өндөр байдаг үе эхэлсэн. Харамсалтай нь иймэрхүү суперцикл буюу мөчлөг маш богино хугацаанд тогтвортой байдаг. Тиймээс энэ хугацаанд аль болох их экспортолж мөнгө олох хэрэгтэй.
Тэр мөнгөнийхөө тодорхой хувиар хуримтлал үүсгэж, өрөө дарахад, эдийн засгийн бусад салбаруудаа төрөлжүүлэхэд зарцуулах нь зөв болов уу. Жишээ нь нэг жилийн өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сард дэлхийн түүхий эдийн үнэ унаад багагүй сандарсан. Зэсийн үнэ нэг жилийн өмнө бараг 4000 ам.доллар хүрч байсан бол өнөөдөр 12000 ам.доллар буюу гурав дахин өссөн байна. Энэ жилийн хувьд зэсийн илүү өснө гэж таамаглаж байгаа.
-Өрөөр урхидах бодлого гэж байдаг. Манай улсын хувьд урхинд орж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол байна?
-Бид нарыг хүчээр мөнгө ав гээд тулгаж шаардаад байгаа юм байхгүй шүү дээ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Энэ их үргүй зарцуулалтыг танах хэрэгтэй. Халамжийн бодлогыг зорилтот бүлэгт нь өгөх хэрэгтэй. Халамжийн хавтгайрсан бодлогоос болж өрнөөсөө гарч чадахгүй байна.
-Өрийн дарамтад орсон улсад ямар эрсдэл үүсч болох вэ?
-Зээлжих зэрэглэл буурдаг, гадаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэх мэт асуудлууд бий. Зээлжих зэрэглэл буурснаар гадаадаас зээл авахад илүү өндөр зардалтай авна гэсэн үг. Төр болон хувийн хэвшил ч тэр ялгаагүй байхгүй. Өмнө нь өртэй байсан ч 2012 оноос эхэлсэн энэ бондын өрийг эргэн төлж дуусгахгүй, өрийг өрөөр дараад байгаа. Энэ хугацаанд төлсөн хүүгийн төлбөр нь зээл авах гэж гаргасан зардлын хэмжээнээс бараг илүү гарах байх.
| Эдийн засагч Б.ЛАКШМИ: Хавтгайрсан халамжийн уршгаар гадаад өрнөөсөө салж чадахгүй байна |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |