Гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа.
-Манай улсын гадаад худалдааны өнөөгийн байдал хэр байна гэж та харж байна вэ?
-Монгол Улс жижиг, нээлттэй, дунджаас доогуур орлоготой улс орнуудын нэгд тооцогддог. Үүний зэрэгцээ газар зүйн байрлалын хувьд хоёр их гүрэнтэй хөрш, далайд гарцгүй, эдийн засгийн бүтцийн хувьд уул уурхайд суурилсан, дотоодын үйлдвэрлэл сул хөгжсөн зэрэг нь манай улсын эдийн засагт гадаад худалдаа ямар чухал үүрэгтэй болохыг харуулдаг.
Миний хувьд Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл байдал сүүлийн 10 жилд төдийлөн өөрчлөгдсөнгүй гэж харж байна. Эдийн засаг дунджаар 6.5 хувиар өссөн энэ он жилүүдэд бараа, үйлчилгээний гадаад худалдааны тэнцэл дунджаар 900 сая ам.долларын алдагдалтай байлаа. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны нөхцөл таатай байсан жилүүдийн эрдэс баялгийн экспортын орлого эдийн засгийн өрөөсгөл бүтэц, сул институци, сахилга батгүй төсвөөр дамжин импортын санхүүжилтэнд эргээд зарцуулагдаж, гадаад худалдааны тэнцэл байнга алдагдалтай явж ирлээ. Сүүлийн хоёр жилд цар тахалтай холбоотойгоор импорт хумигдан экспорт нэмэгдсэнээр гадаад худалдаа ашигтай гарч байна. Засгийн газраас “Экспортыг дэмжих хөтөлбөр”, “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”, “Монгол экспорт” зэрэг олон хөтөлбөр гаргасан хэдий ч хангалттай үр дүнд хүрч чадсангүй.
-Тэгэхээр экспорт, импортын хувьд ямар асуудал байна гэж үзэж байна?
-Экспортын хувьд гурван зүйлийг онцлон хэлмээр байна. Нэгдүгээрт, сүүлийн 10 жилд экспорт нэмэгдсэн хэдий ч цэвэр экспортын хэмжээ нь гадаад валютын нөөцийн хуримтлалыг бий болгож чадахгүй байна.
Хоёрдугаарт, Экспортын төрөлжилт сул хэвээр байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нийт экспортын дунджаар 88 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж ирсэн нь эдийн засаг нэг салбараас хэт хараат, эрсдэл даах чадвар эмзэг байгааг харуулж байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт хурдацтай өсч байгаа хэдий ч эрдэс баялгийн түүхий эдийн экспорттой харьцуулахад бага, боломжит нөөцийн багахан хувийг эзэлж байна. Жишээ нь 2020 оны хувьд нийт экспортын дөрвөн хувийг мал аж ахуйн бүтээгдэхүүн, гурван хувийг аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.
Гуравдугаарт, экспортын өрсөлдөх чадвар сул хэвээр байна. Монгол улсын экспортыг өрсөлдөх чадварыг олон хүчин зүйлс тодорхойлж байгаагаас зарим үзүүлэлт нь маш хангалтгүй байна. Тухайлбал, логистикийн гүйцэтгэлийн индексээр 2020 онд 160 орноос 130 дугаарт эрэмбэлэгдэж байна. Үүнд гадаад худалдааны бичиг баримтын тоо их, эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо сул, хяналт шалгалтын давхарцал их, дэд бүтцийн хөгжил сул, хяналт шалгалтын систем бүрэн хөгжөөгүй нь голлон нөлөөлж байна.
Импортын хувьд уул уурхайн хөрөнгө оруулалтыг дагаад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн 40 орчим хувийг, хэрэглээний бүтээгдэхүүн 30 орчим хувийг, нефтийн бүтээгдэхүүн 20 орчим хувийг тус тус эзэлдэг нь хэвээр байна.
-Энэ оны хувьд гадаад худалдаа хэрхэхээр байна вэ. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор намар ургацын болц удаашрахаар байна. Тэр үед үрийн будааны эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөх хандлагатай. Энэ нь гадаад худалдаанд хэрхэн нөлөөлөх бол?
-Энэ оны хувьд, дэлхийн эдийн засгийн төлөв сайжран голлох түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төсөөлөлтэй байна. Үүний зэрэгцээ гаалийн шинэчлэл, Засгийн газар хоорондын худалдааны яриа хэлэлцээр, вакцинжуулалттай холбоотойгоор түүхий эдийн экспортын тээвэрлэлт тасрахгүй, нийт экспорт нэмэгдэнэ гэж харж байна. Нөгөө талаар бодит салбар оны сүүлийн хагаст хурдацтай сэргэснээр импортын хэмжээ нэмэгдэх төсөөлөлтэй байна. Түүнчлэн Оюутолгой төсөлтэй холбоотой яриа хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлбэл экспорт, импорт аль аль нэмэгдэх хүлээлттэй байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд гадаад худалдаанд үзүүлэх нөлөө харьцангүй бага байдаг.
Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл байдал сүүлийн 10 жилд төдийлөн өөрчлөгдсөнгүй
Энэ оны хувьд вакцинжуулалт, хөл хорио, тээвэр ложистик, хилээр нэвтрэх автомашины тооны хязгаарлалт зэрэг гадаад худалдааг хязгаарлаж буй хүчин зүйл байна. Тухайлбал, сүүлийн үед Тяньжин хотод манай улсын контейнерууд овоорчихсон, ачигдаж чадахгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарч байна. Энэ мэт ложистикийн саад тотгор нь гадаад худалдаанд сөргөөр нөлөөлж буй.
-Орос Улсад шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор үнэ нь нэмэгдвэл экспортоо хязгаарлана гэх мэдээлэл гараад байна. Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Үүнтэй холбоотойгоор гадаад худалдаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Нефтийн бүтээгдэхүүн нийт импортын дунджаар 20 хувийг эзэлдэг хэдий ч нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө нь харьцангуй өндөр байдаг. Засгийн газраас энэ бүтээгдэхүүний тухайн жилийн нийт худалдан авалтын тоо хэмжээг тохирч, тусгай зөвшөөрөлтэй компаниуд худалдан авалтыг хийж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Иймд тоо хэмжээний хязгаарлалтаас илүүтэй үнийн өсөлтийн эрсдэлтэй илүү тулгардаг. Засгийн газраас энэ эрсдэлийг татварын бодлогоор дамжуулан зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, нефтийн бүтээгдэхүүний үнэ буурвал татвараа нэмж, үнэ өсвөл энэ нэмэгдүүлсэн татвараа бууруулан дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахыг эрмэлздэг.
Нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор тэр дундаа ганц улсаас худалдан авах нь өндөр эрсдэлтэй
Таны хэлсэнчлэн нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор тэр дундаа ганц улсаас худалдан авах нь өндөр эрсдэлтэй. Иймд дотоодын зах зээлийн үнийг зах зээлийн зарчим руу шилжүүлж, худалдан авалтыг төрөлжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих нь зүйтэй байна. Энэ тохиолдолд шатахууны жижиглэнгийн үнэ гадаад зах зээлээ даган илүү уян хатан тогтдог, илүү өрсөлдөөнтэй зах зээл болно.
-Гадаад худалдааны хувьд өөр санаа зовох, анхаарах зүйл юу байна вэ?
-Гадаад худалдааны хувьд таван асуудлыг анхаарах шаардлагатай гэж харж байна. Нэгдүгээрт, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцийн асуудал байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, контенейр шилжүүлэн ачих байгууламж, шинэ нисэх буудлын дэргэдэх ложистикийн төв, хилийн боомтын шинэчлэл гэх мэт олон асуудал байна. Хоёрдугаарт, институцийн хөгжлийн асуудал байна. Гадаад худалдааны бодлого, худалдааны хэлэлцээрийг гүйцэтгэх, экспортыг дэмжих үүргийг тодорхой болгож, энэ чиглэлийн институтыг чадавхижуулах шаардлагатай. Түүнчлэн бодлогын институтаас гадна экспортыг дэмжих санхүүгийн институци учир дутагдалтай байна. Олон улсын жишгээс харахад экспорт-импортын банк, экспортын даатгал, экспортын зээлийн батлан даалтын сан, экспортын хөрөнгө оруулалтын сан зэрэг санхүүгийн байгууллагууд экспортыг дэмжин ажилладаг.
Монгол Улсын хувьд Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан нь энэ чиглэлээр ажилладаг ч хангалттай түвшинд хүрээгүй байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн батлан даалтын сан нь экспортын даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үүрэгтэй хэдий ч хэрэгжилт удаан, үр дүнд хүрээгүй хэвээр байна. Гуравдугаарт, гадаад худалдааг хялбарчлах технологийн шийдлийг нэвтрүүлэх нь зүйтэй байна. Дөрөвдүгээрт, гадаад худалдааны яриа хэлэлцээрийн давуу талыг ашиглах нь зүйтэй байна. Тухайлбал, Япон Улстай байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байна. Тавдугаарт, экспортын санхүүжилтийг сайжруулах шаардлагатай. Экспортын үйлдвэр, үйлчилгээний хөгжлийн үе шатаас нь хамааран санхүүгийн туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, судалгаагаар хангах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн батлан даалт, экспортын даатгалын сан, Эксим банк одоогоор байхгүй байна.
Цаашид уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих бололцоо бий юу?
-Сүүлийн 10 жил хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи гэсэн салбарыг экспортод чиглүүлж, эдийн засгийн олон тулгууртай больё гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, бололцоо бий, харин хэрэгжүүлэхэд хэцүү. Үүний тулд төрийн оролцоо, засаглалыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, судалгаа, хөгжлийн зардлыг нэмэгдүүлэн инновацийг урамшуулах, үнэ цэнийн гинжин хэлхээг сайжруулах, стандартыг нэвтрүүлэх, гадаад зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, санхүүгийн механизмыг сайжруулах зэрэг олон ажлыг гүйцэтгэх шаардлагатай.
| Ц.МӨНХБАЯР: Нефтийн бүтээгдэхүүний үнийг үе шаттай чөлөөлж, нийлүүлэлтийг төрөлжүүлэх нь зүйтэй |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |