Манай улсын нийт гадаад өр 31.2 тэрбум ам.доллар байна. Үүнээс 8.7 нь Засгийн газрын өр юм. Эргэн сануулбал, 2016 оны зургадугаар сарын байдлаар Засгийн газрын өр 7.7 тэрбум ам.доллар байсан. Тэгвэл дөрвөн жил гаруйн хугацаанд Засгийн газар өрийн хэмжээгээ нэг дахин “нугалжээ”. Энэ тоо их үү, бага уу гэвэл гуравхан сая хүн амтай манай улсын хувьд маш ноцтой тоон үзүүлэлт юм. Тодруулбал, Монгол улсын нийт гадаад өр төгрөгөөр 91.7 их наяд, нэг хүнд ногдох өр 27.8 сая төгрөг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 230 орчим хувьтай тэнцэж байна гэсэн үг. Гадаад өрөө хугацаанд нь төлж чадалгүй, гаднаас дахин зээл авч төсвийн алдагдлаа санхүүжүүлэх тэр үеэс тухайн улс орныг өрийн хавханд оржээ гэж үздэг. Тэгвэл манай улс энэ хавханд аль хэдийн ороод байгаа. Гэтэл шийдвэр гаргагчид өр, зээл тавьж буйгаа тоох нь бүү хэл, “Бага хүүтэй зээл авчихлаа, сайн хэрэг” гээд магтан дуулаад байж байх. Өрийн хавхнаас мөд өндийхгүй байгаагийн гол шалтгаан энэ юм.
“Өр” бол төсвийн бодлоготой салшгүй холбоотой. Тухайлбал, улсын төсвөө өндөр алдагдалтай батлавал түүнийг дотоод болон гадаадын зээлээр санхүүжүүлэхээс өөр аргагүй. Мөн манай улс тооцоо судалгаагүй бонд гаргасаар ирсэн.
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас нэн хараат бөгөөд зэсийн баяжмал, коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр унангуут эдийн засаг дагаад уначихдаг. Тийм учраас эдийн засагтаа “амь тариа” хийж, улс орноо дампуурлаас аврах зорилгоор гадаад зах зээл дээрээс тооцоо судалгаагүй бонд гаргаж, өр тавиад эхэлдэг.
Уг нь бонд бол хөгжиж буй орнуудад нэн хэрэгтэй гадаадын хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм. Зөвөөр ашиглаж чадвал манайх шиг улсад гаднын хөрөнгөөр ажлын байр олноор бий болгож, бүтээн байгуулалт өрнүүлэн, эдийн засгаа дэмжиж солонгоруулах зэрэг маш олон асуудлыг шийдэж болно. Гэвч огт үр ашгаа өгөхгүй зам, гүүр, сургууль, театрын барилга, дээр нь халамжид зарцуулаад дуусгадаг сул талтай. Мөн өндөр алдагдалтай баталсан төсвөө санхүүжүүлнэ. Харин эргэн төлөлт нь Монгол Улсын иргэн бүрд 27.8 сая төгрөг болон үлдээд байна.

Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулганы энэ сарын 13-ны хуралдаанаар “Одоогоор Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум ам.доллар байгаагаас 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх графиктай ажиллаж байна” гэсэн. Эрх баригчдын хэлсэн бүхэн нь амандаа багтаж чадаж байвал ирэх гурван жилд Засгийн газар өрийнхөө тал хувийг барагдуулах нь.
Гэвч ирэх жилүүдэд Чингис, Гэрэгэ, Самурай, Хуралдай, Номад зэрэг бондын өр төлбөрүүд шил шилээ даран хүлээгдэж буй. Энэ тухайд Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн орон зай, нөхцөл боломжоо харж байгаад төлөх боломжтой бондуудаа төлнө. Хүүг нь бууруулж, эргэн төлөлтийн дундаж хугацааг нь уртасгах боломжтой бондууд дээр дахин санхүүжилт хийх, зардал багатайгаар шийднэ. Ихэнх улс орон төсөв мөнгөний тэлсэн бодлого явуулж байгаа учраас хөрөнгө оруулагчдын идэвх өндөр байгаа энэ цаг үеийг ашиглаад эргэн төлөлт нь тулсан бондуудыг дахин санхүүжүүлэх стратегийг баримтлан ажиллаж байна” хэмээн ярьсан нь бий.
Манай улсын Засгийн газар 2012 оноос хойш Мазаалай, Чингис, Гэрэгэ, Евро, Дим сам, Самурай, Хуралдай, Номад зэрэг найман бонд гаргаж, гадаад зах зээлд арилжсан. Үүнээс одоогоор Чингис, Гэрэгэ, Самурай, Хуралдай, Номад гэсэн таван бондын төлөлт үргэлжилж байна.

Харин энэ онд төлөх хуваарьтай байсан 10.9 хувийн хүүтэй “Мазаалай” бондыг төлөхийн тулд Засгийн газраас хамгийн сүүлд буюу 2020 оны есдүгээр сард 5.1 хувийн хүүтэй Номад бондыг олон улсын зах зээл дээр гаргасан. Мөн 2022 онд эргэн төлөгдөх Чингис бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн.
Ингэснээр Чингис, Гэрэгэ, Хуралдай бондуудын хүүд жилд 176.4 сая ам.доллар төлөх болж, нэг жилд гадаад бондуудын төлөлтөөс 70 орчим тэрбум төгрөгийг хэмнэж байгаа талаар тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн байдаг. Энэ мэт манай улсын гадаад өр хэзээ дуусах нь тодорхойгүй, өмнөх бондын өрийг шинэ бонд гарган, дарах замаар үргэлжилж байна.
Тэгвэл манай улс 2022 он хүртэл Чингис бонд, 2023 он хүртэл Самурай, Гэрэгэ бонд, 2024 он хүртэл Хуралдай бонд, 2025 он хүртэл Номад бондын өрийг төлнө.
ЭДГЭЭР БОНДЫН ТУХАЙД:
2012 ОН: ЧИНГИС
-Чингис бондоор 1.5 тэрбум ам. долларыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд арилжаалсан. Энэ нь 2018 онд төлсөн 500 сая ам.доллар, 2022 онд төлөх нэг тэрбум ам.доллараас бүрдсэн юм. Чингис бондын эхний өрийг Гэрэгэ бондоор төлсөн. Мөн зарим хэсгийг Номад бондоор дахин санхүүжүүлсэн.
2013 ОН: САМУРАЙ
-Засгийн газраас 2013 оны арванхоёрдугаар сард 30 тэрбум иений бондыг арван жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй зээл гаргасан. Гадаад валютаар, хаалттай хэлбэрээр Японы үнэт цаасны зах зээлд арилжаалсан. Бондын эргэн төлөлтийг 2023 онд хийнэ.
2017 ОН: ГЭРЭГЭ
-Чингис болон Дим Сам бондын өрийг төлөх зорилгоор Засгийн газар гурван жилийн өмнө 5.5 жилийн хугацаатай 5.6 хувийн хүүтэй 800 сая ам.долларын Гэрэгэ бондыг арилжаалсан. Бондын эргэн төлөлтийг 2023 онд хийнэ.
2017 ОН: ХУРАЛДАЙ
-Евро бондын өрийг дарахын тулд Хуралдайг 2017 онд босгосон. 8.7 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын өрийг 2024 онд төлнө. Ингэхдээ үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам 26 сая 250 мянган ам.долларын хүү төлж байна.
2020 ОН: НОМАД БОНД
-Олон улсын зах зээл дээрээс 600 сая ам.долларын шинэ бонд гаргасан. Номад бонд 5.1 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай. Бондын төлөлтийг 2025 онд хийнэ.
| Өндийж өгдөггүй “ӨРИЙН ХАВХ” |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |