Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувийг 15 хувь болгох тухай судалж байгаа талаар өчигдөр буюу тавдугаар сарын 19-нд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлсэн. Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 15 хувийг Зээлийн батлан даалтын сан хариуцаж, үлдсэн 15 хувийг иргэн өөрөө төлөх юм. Хэрэв уг санал, шийдвэр хэрэгжвэл иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж нэмэгдэнэ. Гэвч уг зээлийг дагаад эрэлт нэмэгдсэнээр орон сууцны үнэ өсдөг. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн өсөлтийн хамгийн гол шалтгаан бол ипотекийн зээл байдаг. Уг асуудлын талаар эдийн засагч Л.Оюун, "Тэнхлэг зууч" компанийн судлаач С.Гантуяагийн байр суурийг сонслоо.
-Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 15 хувь болгохоор судалж байгаа талаар өчигдөр Барилга хот байгуулалтын сайд мэдээлсэн. Энэ тухайд эдийн засагч хүний хувьд ямар байрь суурьтай байна вэ?
-Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 15 хувь болгох бүрэн боломжтой. Энэ бол чухал асуудал. Харин зарим нэг зүйл дээр анхаарах юм бий. Тодруулбал, Засгийн газар хөрс болон агаарын бохирдлыг арилгах, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, яндангийн тоог цөөлөх зэрэг томоохон асуудлыг шийдвэрлэх үүрэг, зорилготой явсаар өдийг хүрсэн. Тэгэхээр ипотекийн зээлийн энэ шийдвэрийн хэрэгжилтийг дээрх асуудлуудтай уялдуулж байж нүдээ олсон шийдвэр болно. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн орон сууцтай хүн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 15 хувь болмогц дахин орон сууц авах магадлал өндөр. Хэдийн тухайн хүний эрх ч гэлээ энэ хөнгөлөлт хүрэх ёстой хүндээ очих нь зөв.
-Ипотекийн зээлийн нэг сул тал нь орон сууцны үнийг хөөрөгддөг. Тэгэхээр урьдчилгаа төлбөр 15 хувь болсноор орон сууцны үнэ өсвөл уг шийдвэр бодит хөнгөлөлт болж чадах уу?
-Орон сууцны компаниудын ёс зүй энэ хөнгөлөлт дээр харагдана. Улс орныхоо томоохон асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцох уу, эсвэл ашгаа бодох уу гэдэг асуудал яригдана. Тиймээс энэ асуудалд томоохон компаниуд ёс зүйтэй хандах хэрэгтэй. Орон сууцаа борлуулах гэж байгаа хүмүүс “Өө ашгүй, ипотекийн зээлээр олгох орон сууцны санхүүжилт нь бэлэн байгаа юм байна” гээд үнээ нэмээд байвал улс орондоо “чөдөр, тушаа” болно шүү дээ.
-Орон сууцны үнэ хөөрөгдөх тухай асуудалд төр засгаас хэрхэн анхаарах ёстой вэ?
-Барилгын компаниудтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурах гэх мэтээр үнэ хөөрөгдөх асуудлаас урьдчилан сэргийлж болно. Мөн орон сууцны урьдчилгаа төлөх чадваргүй залуу гэр бүл болон гэр хорооллын иргэд энэ хөтөлбөрт хамрагдвал ийм хөнгөлөлт үзүүлнэ гэх мэтээр иргэдийг тэгш хамруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол агаар, хөрсний бохирдол нэмэгдэх зэрэг томоохон асуудал шийдэгдэхгүй байсаар л байна. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 болгох асуудлыг тодорхой зорилготойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй.
“Тэнхлэг зууч” компаниас гаргасан судалгаагаар шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.8, хуучин орон сууцны үнэ 10 хувиар өсчээ. Уг өсөлтөд ипотекийн зээл болон барилгын материалын үнэ өссөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 болгосноор орон сууцны үнэд хэрхэн нөлөөлөх талаар “Тэнхлэг зууч” компанийн судлаач С.Гантуяагаас тодрууллаа.
-Шинэ болон хуучин орон сууцны үнэ тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна. Өсөлтөд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ?
-2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар шинэ орон сууцны дундаж үнэ 2.6 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад найм, өмнөх сартай харьцуулахад нэг орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн нэг жилд шинэ орон сууцны үнийн хувьд бууралт ажиглагдсангүй. Тодорхой хэмжээгээр өсөлттэй байгаа. Уг өсөлтөд барилгын материалын үнэ ханш өссөн, ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон, мөн 10 их наядын цогц хөтөлбөрийн хүрээнд орон сууцжуулах төслөөр гурван их наяд төгрөг олгох зэрэг хүчин зүйл нөлөөлж байна. Мөн орон сууцны нийлүүлэлтээс хамаарч дундаж үнэ өсдөг. Энэ мэт орон сууцны үнэ өсөхөд олон зүйл нөлөөлж байна. Ирэх 6-7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа олон орон сууц байна. Тэдгээр орон сууц ашиглалтад орох хугацаа нь дөхөх тусам орон сууцны үнэ нэмэгдээд л байх болно.
-Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 хувь болговол орон сууцны үнэ өсөх үү?
-Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 болгосноор орон сууцны үнэд ингэж нөлөөлнө гэсэн таамаглал, судалгааг одоогоор гаргаагүй байна. Энэ бол өчигдөрхөн мэдээлсэн шийдвэр. Мөн энэ шийдвэр одоогоор батлагдаагүй байна.
Хэрвээ ипотекийн зээлийн урьдчилгааг 15 хувь болгох юм бол орон сууцны үнэ өсөх хандлагатай
Ер нь 2022 оны эхэн үе хүртэл шинэ орон сууцны дундаж үнэ өсөлттэй байхаар байна. Тодруулбал, нэг мкв-нь 2.8 орчим сая төгрөг болох болов уу гэж таамаглаж байгаа. Үүнээс цааш буюу 2023 он гэхэд орон сууцны нийлүүлэлтэд нэмэгдэж, иргэдийн эрэлт, хэрэгцээг хангах түвшинд хүрэхүйц болсон байх учир тэр үеэс орон сууцны үнэ бага зэрэг бууралт ажиглагдах болов уу.
| "Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 болгох бүрэн боломжтой" |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |