Манай улс вакцин татах зорилгоор гадаад улс орноос хэчнээн сая ам.долларын зээл, тусламж авсан болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Вакцинжуулалтын хувьд нэг асуудал бий болоод байгаа. Өмнөх татан авалтууд хандив, тусламжийнх байсан. Одоо манай улс хандив, тусламжаар бус төсөв хөрөнгөөрөө вакцин татан авах гэтэл Сангийн яамнаас вакцин авах мөнгөө хаанаас гаргахаа мэдэхгүй байна гэх мэдээлэл өгч байна. Үүнд эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж, вакцин худалдан авах мөнгөний эх үүсвэрийг шийдвэрлүүлэх гэнэ. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар вакцин худалдан авалтын ажлын хэсгийг томилсон. Энэ ажлын хэсгийн ахлагч нь тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Дэд дарга нь мөн тухайн үеийн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван байсан. Хэвлэлд Н.Энхтайван сайдын вакцин худалдан авахаар улс орнуудтай гэрээ хэлцэл хийж, захиалгаа өгч байна гэсэн ярилцлага гарсан байгаа. Гэтэл 2021 он гараад нэгдүгээр улиралд худалдан авсан вакцин орж ирээгүй. Үндсэндээ дандаа хандив, тусламжийн хүрээнд буюу “Ковакс” хөтөлбөрийн АстраЗенека, БНХАУ-ын Синофарм эмийн үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-V, АНУ-ын Файзер вакцин орж ирсэн.
Энэ сарын эхээр худалдан авсан, арилжааны вакцин оруулж ирсэн. Тэр бол БНХАУ-ын Вероселл вакцины 300 мянган тун. Ажлын хэсгийн дөрвөн сарын хугацаанд худалдан авсан вакцин бол ердөө л энэ юм. Дараагийнх нь хаачсан бэ гэтэл Сангийн сайд Б.Жавхлан “11 гэрээ хэлцэл дээр ажиллаж байна. 5.6 сая тун вакцины хэлцэл баталгаажсан” гэж хэлсэн. Мөнгө нь яасан бэ гэтэл шийдвэрлэгдээгүй гээд сууж байна.
Өмнө нь ажлын хэсэг вакцины татан авах санхүүгийн тухайд 2021 оны улсын төсөвт 40 гаруй тэрбум төгрөг байгаа гэж ярьж байсан. Тэрийг нь хараад үзтэл ажлын хэсгийн яриад байгаа 40 тэрбум төгрөг харамсалтай нь вакцин худалдан авах мөнгө биш юм байна. Улсын төсвийн төслийн дэлгэрэнгүй задаргаан дээр Сангийн сайдын төсвийн багц гээд байж байгаа. Бусад сайдад хуваарилагдах боломжгүй төсвийг Сангийн сайдад бүгдийг нь тусгадаг юм. Үүн дотор “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах төсөв гээд 43.7 тэрбум төгрөгийг энэ онд тусгасан байгаа. Энэ бол вакцин худалдан авах мөнгө бус арга хэмжээний төсөв юм. Үндсэндээ УОК, ХӨСҮТ, ОБЕГ-ын үйл ажиллагааны зардал гэсэн үг. Тэгэхээр вакцин худалдан авах мөнгө төсөвт огт тусгагдаагүй байна. Тийм ч учраас Сангийн яам вакцин худалдан авах мөнгөө яаж шийдвэрлэх вэ гээд сууж байна.
-Манай улс вакцин худалдан авах зорилгоор хэчнээн сая ам.долларын зээл тусламж аваад байна вэ?
-Өчигдөр Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Михнев хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Тэрбээр “Дэлхийн банк Монгол Улсад 50.7 сая ам.долларын буцалтгүй тусламж өгсөн. Үүний зорилго нь Монгол Улс вакцин худалдан авалтынхаа үйл ажиллагааг хурдан, шуурхай явуулаасай гэсэн үүднээс өгсөн” гэж хэлсэн. АХБ, НҮБ, Япон Улс гэх зэрэг бусад орнуудын өгсөн мөнгө нийлээд 500 гаруй сая ам.доллар болж байгаа. Гэтэл тэр мөнгийг юунд зарцуулах гээд байгааг Сангийн сайд одоо болтол тайлбарлаагүй. Бүр ойлгомжгүй нь ийм юманд зориулаарай гээд мөнгө өгсөн байхад эх үүсвэрээ шийдээгүй байна гээд явж байгаа нь арай дэндүү том алдаа. Вакцинжуулалт тасарсан, давтан тунг нь түрүүлээд өөр хүмүүст тарьсан, хугацаандаа хийгдэх вакцин одоо болтол хийгдээгүй байгаа зэрэг асуудал байж боломгүй алдаа. Дэлхийн банкнаас өгсөн мөнгийг яагаад зориулалтаар нь ашиглахгүй байгаа талаар Сангийн сайд олон нийтэд маш тодорхой тайлбар өгөх ёстой.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэр байна вэ?
-Саяхан Үндэсний статистикийн хорооноос 2021 оны нийгэм, эдийн засгийн нэгдүгээр улирлын тоон мэдээллийг танилцуулсан. Нэгдүгээр улирлын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн мөн үетэй харьцуулбал нэлээд өссөн байна. Өнгөрсөн 2020 оны эхний улиралд коронавирусийн нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нэлээд буурсан байсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд өсөлттэй гарахад уул уурхайн салбарын өсөлт нөлөөлсөн байна. Уул уурхайн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс нэг их наяд гаруй төгрөгөөр буюу 50 гаруй хувиар өссөн. Яагаад гэхээр урд хөрш руу гаргасан нүүрсний экспорт тасалдаагүй, сайн байсан. Гаргасан нүүрсний хэмжээ нэгдүгээр улирлын байдлаар нийт 6.6 сая тонн, 316.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон. Ингээд гадаад худалдааны экспортын хувьд хоёр тэрбум ам.долларын орлого олсон. Өнгөрсөн оны мөн үед гадаад худалдааны экспорт нэг тэрбум ам.доллар байсан юм. Ерөнхийдөө нэгдүгээр улиралд гарсан аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мөн төсвийн орлого давж биелсэн нь нүүрсний экспорттой холбоотой. Ингээд нийт дүнгээрээ бол гайгүй үзүүлэлттэй байгаа юм.
Гэвч нэгдүгээр сар гарснаас хойш коронавирусийн халдварын тархалт ихэсч, ялангуяа орон нутагт ихээр бүртгэгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор урд хөршийн хилийн боомт дээр хязгаарлалт тогтоосон. Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг манай улсын экспортын худалдааны гол боомтууд нэг хэсэг таг зогссон. Сүүлийн өдрүүдэд яриа хэлэлцээр хийсний үр дүнд өдөрт 20-30 автомашин гарч байгаа. Тэгэхээр хоёрдугаар улиралд гадаад худалдааны экспорт нэлээн тааруу гарах нь тодорхой болж байна.
Эрүүл мэндийн яамны тооцооллоор халдварын тархалтын оргил үе тавдугаар сарын сүүлч гэж ярьж байна. Халдварын тархалт болон нэмэгдэж байгаа байдлыг харвал оргил үе нь ирэх зургадугаар сар дамнахаар байгаа. Нэг үгээр, халдварын тархалтын оргил үед хүрэхэд бидний өмнө хоёр сар байна. Нэг өдөрт бүртгэгдэж байгаа 900-1000 гаруй тохиолдол дахиад өсөх магадлалтай. Яагаад гэвэл нэгдүгээрт, коронавирусийн эсрэг вакинжуулалт удаашралтай, давтан тун хийгдээгүй байна. Ойрын хугацаанд оруулж ирэх гэж байгаа вакцин бол эхний тунд хамрагдсан хүмүүсийн давтан тунг хийх хэмжээний л вакцин байгаа. Түүнээс биш дархлаажуулалтыг урагшлуулах хэмжээний вакцин алга. Тэгэхээр ойрын хоёр сард халдварын тархалт илүү өснө.
Бусад улс орны жишгийг харвал нэг удаагийн оргил үеэр халдварын тархалт зогсоогүй. Вакцинжуулалтаа ойрын 2-3 сард амжилттай, сайн хийж чадахгүй бол халдварын хоёр дахь давлагааны тухай ярьж ч магадгүй. Тэгэхээр эдийн засгийн дүр төрх энэ оны хувьд тун таагүй болж байгаа юм. Өнгөрсөн 2020 оны хувьд цар тахал дөнгөж эхэлж байсан. Эхний удаа хөл хорио тогтооход томоохон аж ахуйн нэгжүүдийн зөвхөн борлуулалтын орлого нь л буурсан. Хилийн боомт бол хаагдаагүй байсан. Өнгөрсөн 2020 оны эдийн засгийн 5.6 хувийн үзүүлэлт гэдэг бол зөвхөн саармагжилт байсан. Компаниуд санхүүгийн хувьд доголдоогүй байсан. 2021 оны тухайд ялгаа нь юу байна вэ гэхээр удаа дараагийн хөл хорионы дараа жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүгийн эргэлтийн хөрөнгөгүй болсон байна. Засгийн газраас арга хэмжээ авч байгаа ч үр дүн нь хэзээ гарах вэ гэдэг нь тодорхойгүй байна.
| Н.ЭНХБАЯР: Дэлхийн банкнаас мөнгийг нь өгөөд байхад Сангийн яам вакцин худалдан авах эх үүсвэрээ шийдээгүй байна |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |