Хүнсний скочоор битүү ороож, халтартаж муудсан төмөр тавиур дээр хэзээ шарж, жигнэсэн нь тодорхойгүй пирожки, шарсан ороомог, кимбаб, шарсан тахиа, мөч зэргийг ТҮЦ, дэлгүүр бүр лангуу дээрээ борлуулна. Эдгээр түргэн хоолны худалдан авагч нь ихэнх тохиолдолд сургуулийн сурагч, багачууд. Учир мэдэхгүй тэд хэзээ, хаана үйлдвэрлэснийг нь асуулгүйгээр авч, ходоодондоо хийнэ. Гэвч эдгээр хоол нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар хоолны хордлого үүсгэх эмгэг төрөгч нянгийн болон хөгц мөөгөнцрийн бохирдол илэрдэг, хоолны дийлэнх буюу 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байдаг юм. Түргэн хоолыг сургуулийн ойр орчимд буюу 150 метрт худалдаалахын хориглосон хуулийн заалт гарсан байдаг. Гэхдээ өнөөдрийн хүртэл мөрдөгдөөгүй хэвээр байна.
(3).jpg)
Хүүхдүүд тус хоолыг дуртайдаа авч идээд байгаа юм биш. Дунд ангиасаа үдийн цай хөтөлбөрөөсөө хасагдсан хүүхдүүд хамгийн ойр байрлах дэлгүүрээсээ хамгийн хямд байгаа хоолыг л авч идэж байгаа нь тэр. Эдгээр бүтээгдэхүүн 2000-4000 төгрөгийн үнэтэй. Үдийн цайны цаг нь 10 минут учир цагтаа багтахын тулд тэд дэлгүүрээс авсан хоолоо тайван ч идэж чадалгүй том томоор нь хазалсаар ангидаа орно. Энэ талаар долдугаар ангийн сурагч охин “Үдийн цайнаас хасагдсанаас хойш сургуулийнхаа урд талын дэлгүүрээс пирожки, ороомог авч иддэг болсон. Заримдаа их мөнгөтэй үед бургер, шарсан тахиа авч иддэг. Хоолоо авах гэж оочирлож байхад завсарлагааны цаг дуусчихдаг учраас хааяа хичээлийн дараа юм авч иддэг” гэсэн юм. Харин тус хоолны талаар эцэг эхчүүдээс тодруулахад “Хугацааг нь мэдэхгүй, ямар ч газар хийснийг нь мэдэхгүй учраас битгий авч ид гэж уг нь хэлдэг. Гэхдээ хамгийн ойр боломжийн үнээр авч болох идэх юм нь ТҮЦ, дэлгүүр байгаа ороомог, пирожки юм билээ. Шарсан тахиа, бургер, амтлагч ихтэй хоолонд дуртай учраас баяр ёслол, амттай юм идмээр санагдсан өдөр нь авч өгдөг” гэв. Сургууль дээрээ түргэн хоол идсэн хүүхдүүд гэртээ очоод ч шарсан тахиа, бэлэн гоймон, амтлагч ихтэй хоол идэх нь бий. Хүүхдээ эрхлүүлж, амттай хоол идүүлэх нэрийдлээр гэр бүлийнхэн нь санаандгүйгээр хамгийн хортой хоолыг тэдэнд өгнө.
(2).jpeg)
Тэгвэл бага насны хүүхдүүдийн таргалалтын үндэс болоод буй хооллолтын талаар хоол зүйч С.Хулангаагаас тодруулаа. Тэрбээр “Түргэн хоолыг нэг удаа идлээ гээд хүүхэд таргалалттай болохгүй. Өдөр бүр давтамжтай идэж байгаа учраас өвдөж байгаа юм. Түргэн хоолны газар болон дэлгүүрийн бэлэн бүтээгдэхүүн давтамжтай идэж байгаагаас болж хоол боловсруулах эрхтний өвчлөл, таргалалт үүсгэдэг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ч хамгийн аюултай зүйл бол сахартай ундаа. Таргалалтын үүсгэхээс гадна, хүүхдийн анхаарал төвлөрөх, биеэ даах чадвар, шүдний эрүүл мэндэд хамгийн сөргөөр нөлөөлдөг. Түргэн хоол авч өгч байгаагаараа хүүхдийг хайрлах бус улам хорлож байгаа юм. Хүүхдэдээ хайртай бол гэртээ хоол хийж өгөх нь хамгийн зөв сонголт” гэсэн юм.
Монгол Улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог. Жилдээ 6000 гаруй хүн шинээр бүртгэгдэж, үүнээс 80 гаруй хувь нь нас бардаг байна. Дэлхийн бусад улсад уг өвчин ихэвчлэн 50-60 наснаас дээш насныханд тохиолддог байж. Гэтэл сүүлийн жилүүдэд 314 хүүхэд хавдрын шинж тэмдэгтэй оношлогдсоны 30,7 хувь буюу 100-аад хүүхэд уг өвчнөөр оношлогджээ.
.jpg)
Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь л ходоодны хорт хавдар ч буруу хооллолтоос болж биеийн бүх эрхтэн өвчилдөг байна. Энэ талаар эмч Б.Баярбямба “Таргалалтад өртсөн хүүхдүүд шим тэжээллэг бус хий илчлэг өгсөн, энерги үүсгэх хүнс хэрэглэдэг. Үүнийг үүсгэж байгаа түргэн хоолыг бүх эмч нар хязгаарлахыг уриалдаг. Тус хий илчлэгтэй хүнсийг хөдөлгөөн хийж шингээх ёстой ч хүүхдүүд гар утас, зурагт үзэж хөдөлгөөний дутагдалтай байгаагаас таргалалт үүсэж байгаа юм. Таргалалт зөвхөн өөхөн давхаргыг нэмээд зогсохгүй цусанд нь хүртэл өөх тос нэвчдэг. Таргалалтаас үүдэж бодисын солилцооны хам шинжид хүргэдэг. Цус очдог газар бүрд нөлөөлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл уушгины хатгалгаа уушгины эд дээр үрэвсэл үүсгэж, өвчлүүлнэ. Гэтэл таргалалт хүний биеийн бүх л бодисын солилцоонд нөлөөлж, өвчлүүлдэг эрсдэлтэй. Түргэн хоол хүүхдүүдийн өдөр бүр иддэг, байнгын давтамжит хүнс болсон нь таргалалт, өвчлөлийн үндэс болоод байгаа юм” гэв.
.jpg)
Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг өвчлүүлж эмнэлгийн үүд сахиулж байгаа таргалалтын үндэс нь бидний өдөр тутмын буруу хэвшил, хүүхдүүдээ эрхлүүлж авч өгсөн амттай, амтлагч ихтэй түргэн хоол, сахартай ундаа аж. Ирээдүйгээ эрсдэлээс хамгаалах хамгийн энгийн арга нь олон нийтийн сүлжээнд түргэн хоолыг сурталчлахгүй байх, хүүхдүүдээ амьдралын зөв хэвшилтэй болгож, эрүүл хооллох юм.
| ХҮҮХДҮҮДИЙН ТАРГАЛАЛТЫН ШАЛТГААН НЬ ХООЛ БИШ “ХОР” ИДСЭНЭЭС БОЛЖ БАЙНА |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |