Түрүүч нь https://ergelt.mn/news/21/single/19285
...Бадарчийн буу үүрч, буун дуунтай өнгөрүүлсэн дөрвөн сарын сүүлчийн өдөр. Хаврын хавсарга хавирга нэвт сүлбэм өдөр авсан тушаал, зуны аагим халуунд олон аавын хүүгийн харц, эр зориг, эрэлхэг амийг авч одсон үргэлжилсэн тулаан, намрын хяруу унасан жихүүн, жиндүүхэн өдөр толгодын цаана, тохой нийлүүлж буудсан дайчдынх нь сүүлчийн сум “Эх орныг минь аварсан шүү” гэхээс өөр бодол Бадарчид төрсөн болов уу. Эсвэл тэр Мана уулыг манаад үлдсэн дайчдынхаа өмнөөс амиа өгөхөөр явж байгаагаа мэдсэн юм болов уу. Ямартай ч тэр ачигдаад явж байхдаа харцаа өндийлгөж, хоёр уруулаа салгаагүй гэдэг.
Нөмрөгөөс ачигдсан тэд хэдэн цаг машины бүхээгт сэгсчүүлж, үд өнгөрч байхад нэг газар буужээ. Машины тэвшнээс буутай хоёр цэрэг бууж ирээд, Бадарчийн багийнхныг буухыг, буугаад доошоо суухыг үүрэгдсэн байна. Дөрвөн сар эр бор харцага шиг дүүлж, найман жил тушаал өгч, биелүүлж явсан Бадарчийн хувьд эх орон, газар нутаг, тусгаар тогтнолынхоо төлөө баруун солгойгүй тулалдсан цэргүүдээ гав зүүж, олслогдож, олзлогдсон япон цэрэг шиг байхыг харах, мэдрэх л хэцүү байсан байх даа. Дөрвөн сар харц уншиж, тактик, төлөвлөгөөг тулалдааны төв цэгт боловсруулж хамт зүтгэсэн түүний баруун, зүүн гарын цэргүүдийн бодол. Хачин юм шүү, хэдхэн цагийн өмнө Мана уулын баруун үзүүрээс бууж ирэхдээ тэд япон сумангуудыг баруун, зүүнгүй балбаж, галт сумаар бөмбөгдөж явахдаа ч өөрсдийнхөө цэргүүдэд нохой шиг туугдаж, олзны ганц цэрэг шиг бууны ам, сумны хонгионоос дальдчина чинээ зүүдлээ ч үгүй байсан нь лавтай. Дөрвөн сар хувцсаа ч тайлаагүй, хайртай бүсгүйнхээ хөргийг баруун энгэртээ хадгалснаа мартталаа тулалдсан шүү дээ. Аав, ээжийнхээ, гол ус, нутаг орныхоо тухай ч бодолд автагдах боломжгүй, цуснаас цусны хооронд алга дарам газар, энэ их тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цусан гавьяа байгуулсан шүү дээ. Энэ бодол чухам тэдэнд төрж байсан эсэхийг мэдэхгүй. Баримт цуглуулж, уншиж, судалсан бидэнд лав ийм харамсал, харууслын гашуун бодол төрж сууна.
Дөрвөн сар эр бор харцага шил дүүлж, найман жил тушаал өгч, биелүүлж явсан Бадарчийн хувьд эх орон, газар нутаг, тусгаар тогтнолынхоо төлөө баруун солгойгүй тулалдсан цэргүүдээ гав зүүж, олслогдож, олзлогдсон япон цэрэг шиг байхыг харах, мэдрэх л хэцүү байсан байх даа.
Нөмрөгийн тулаанаас баригдаад явсан талаар 22 дугаар морьт хорооны комиссар Е.Цэдэн-Иш “Дайн ба улс төрийн яргалал” номд бичиж үлдээсэн байдаг юм билээ. Энэ ном Үндэсний төвийн сангийн архивд бий. Е.Цэдэн-Иш гуай “…1939 оны есдүгээр сарын 13-ны өдөр. Намрын шар наран тэнгэрийн хаяанаас алгуурхан хөөрч сайхан өдөр болох шинжтэй. Бидний морио идээшлүүлж байгаа армаг тармаг зулзаган хустай хөндийд олон машинтай дарга нар ирж, Бадарч нарын зургаан хүнийг дуудуулсан. Хусны цоорхойд арав гаруй дарга зогсож байна. Тэдний цаанаас бүхээгтэй “Таз-бикав” ойртож харагдана. Дарга нарын дунд Дотоод яамны бүдүүн шар дэд хурандаа онцгойхон зогсохыг дарга нь гэж ухаарлаа. Бадарч түрүүлэн очиж түүнтэй мэндлэн гар бариад хажуу тийш нэг алхан надад зай тавих агшинд хаанаас хэдийд ч гараад ирсэн юм бэ, бүү мэд араас хоёр офицер барьж, гарыг нь мушгих шиг харагдав. Агшин зуурт бид зургуул гараа ардаа хүлүүлжээ” гэж сийрүүлсэн байдаг.
Үүнээс уншихад тэд эх орныхоо эсэргүү болоод баригдаж байгаагаа мэдээгүй нь тод. Хээрийн шоронд тэднийг хорьж, эрүү шүүлтэд оруулж, “Эх орноосоо яагаад урвасан, ухрах тушаал хэн гаргасан, өгсөн” гээд бууны ам тулгаж, бөгсөөр нь цохиж, дахин дахин асууж байх үед буюу есдүгээр сарын 15-ны өдөр Москвагийн цагаар 13:00 цагт байлдааны ажиллагааг зогсоож, хоёр тал эзэлсэн шугам дээрээ үлдэх тухай дээд командлалын тушаал гарчээ. Ингээд 22 дугаар морьт хороо Нөмрөгийн голын баруун эрэгт хориглосон байрандаа үлдэж, Мана уул улсын хилийн гадна үлдсэн юм гэдэг. Ингээд л тэднийг хүч тэнцвэргүй тулаанд хүч үзсэн эсэхийг ч үл харгалзан, тулалдааны тактикаа өөрчилж, хороогоороо хүйс тэмтрэгдэхээс аварч, харуй бүрийгээр шилжин байрласныг нь ухарсан хэмээн үзэж, намагт дөрвөн их буугаа алдсаныг нь гэм бурууд тооцож, эх орноосоо урвасан хэмээн яллажээ.
.png)
Е.Цэдэн-Иш гуай дээрх номд өгүүлэхдээ “…1939 оны есдүгээр сарын 23-ны өдөр. Үүр тэмдгэрээгүй шахам харанхуйгаар өнөөх буутай цэргүүд “Гараад ир” гэв. Нүхний хажуухан Таз-бикав зогсож байна. Түүнд суулгаад хэдэн тэрэг урд хойноо ороод зүүн урагш хөдлөв. Үд хэвийх үед зогсож буу гэв. Буугаад ирвэл нэгэн том уулын ард манай хороо ирсэн бололтой. Энд, тэндээс цэрэг жагсаалаараа ирснийг нэг газар суулгаад байдаг. Сандал ширээ авчирч тавив. Хоёр буутай цэрэг бид гурвыг тууж, тэр цэргүүдийн өмнүүрх сандлын оронцог дээр суулгалаа. Эх орноос урвагчдын хэргийг таслах шүүх хурал нээв. Шинэчилсэн мөрдөн байцаалт маягтай гурав, дөрвөн асуулт тавьж хариу авав. Тэгээд л шүүхийн тогтоол уншиж, 24 цагийн дотор амь гуйх эрхтэйгээр бид гуравт цаазаар авах ял оноов. Гэрч, өмгөөлөгч оролцсонгүй, давж заалдах эрх ч өгсөнгүй. “Бид хаана байна вэ” гэж нэг цэргээс асуухад “Нөмрөгийн хойд уулын ард” гэтэл харгалзагч цэрэг “Хөөе. Юу яриад байна” гэж тас цохив...” гэжээ.
Хөвсгөл аймаг Тариалан сум, Эрдэнэбулган баг, Архан голоос цэргийн албанд найман жилийн өмнө мордсон Раднаагийн Бадарч гэртээ харьж амжилгүй, тулалдаанд оролцохоосоо өмнө харц тулгарч, хайр сэтгэлийн холбоотой болж, хамтдаа амьдарч байсан бүсгүйнхээ царайг ч харж амжилгүй цаазын ял сонсжээ. Түүнийг буурал хяруу унасан намрын өглөө буудсан юм гэнэ лээ. Буудах буудахдаа эх орноо хамгаалж, дайсны сумыг буцаасан энгэр хэсэгт нь сүлбэсэн юм гэнэ лээ. Тэр амь гуйгаагүй, амь гуйх боломж байсан ч тэр амьд үлдээгүй...
Энэ үйл явдлын гэрч нь, өдийгөөс долоон жилийн өмнөх хүртэл цорын ганц амьд гэрч нь, нүдээрээ харсан, харцаараа мэдэрсэн хүн нь 22 дугаар морьт хорооны комиссар Ш.Цэдэн-Иш гуай. Тэр 1970 он хүртэл амаа үдүүлсэн юм шиг, Халх голын байлдааны ялалтын ой бүрд гандсан дээлийнхээ баруун энгэрт “Ахмад дайчин” гэх түүхийн хуудсанд элэгдэж, шарласан тэмдгээ зүүгээд, төмөр бидоноо барьчихсан сүүнд дугаарлаж зогсдог байсан юм билээ. Ганцхан тэр ч гэлтгүй тэртээ 1939 оны намар, сүүлчийн тулааны дараа Мана уулын энгэрээс үдсэн хороон дарга, комиссар, их бууны батарейны дарга, улс төрийн удирдагч нараа үгүйлсэн дайчид ч ялгаагүй, алсын бараа ширтээд, бодолд дарагдаж, гараа саравчилсан Мана уулын байгаа зүгт саравчлан, санааширч зогссоор насыг элээсэн юм гэнэ лээ. Монголынхоо өнцөг булан бүрд суурьшсан 22 дугаар морьт хорооны дайчид эргэж уулзаагүй, уулзах ч зориг байгаагүй юм билээ. Тэд 20 гаруй жил улсаасаа урвасан урвагч хэмээн цоллогдож, зүрх нь мохчихсон, сэтгэл нь эмтэрчихсэн явсан юм.

Раднаагийн Бадарчийг амь гуйгаагүй, өөрсдийн цэргийн онилсон суманд оногдсон талаар комиссар Е.Цэдэн-Иш гуай “Цаазын ял сонссоноос хойш гурван хоноод байтал цайны дараахан үүдний харгалзагч нүхний амсраар шагайж, гурван цаас, гурван харандаа өгч “Өргөдөл бич” гэв. Цаасны дор тавих юм байхгүй болохоор түүнийг нугалан зузаалж үүдний гэгээнд дөхөж суугаад бичив. Бадарч маань цаас, харандаагаа газар хаячихаад буруу харсан хэвээр. “Бадарч аа, та бичээч” гэж дарга уруу харлаа. “Та хоёр биччихсэн үү”. “Биччихлээ”. “Юу гэж бичдэг юм бэ, та хоёр”. Би өргөдлийн агуулгыг хэлэв. “Хнн, та хоёрын өргөдөл бичдэг буруу. Хэдийгээр хэрэг хийгээгүй гэдгээ бичсэн боловч амь гуйна гэдэг чинь хэрэг хийсэн хүний л ажил. Хэрэг хийгээгүй бол амь гуйх хэрэггүй биз дээ” хэмээн дарга ухуулж, бид хоёр уруу ширүүхэн харц шидэж, “Би хэрэг хийгээгүй, амь гуйхгүй” гэв. Бид хоёрт дуугарах үг олдсонгүй. Дарга цааш харж бодлогоширсноо “Би хэдэн сарын турш японы мянга мянган сумны өөдөөс явахад дайсны нэг ч сум намайг оноогүй. Эх орны минь нэг сум намайг онох ёстой болсон бол төөрөг нь мэдэг. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэдэг биз дээ. Бид гурвыг нэг харах байлгүй, чухамдаа алах л бол амь гуйсан ч ална, гуйгаагүй ч ална, би өргөдөл бичихгүй” гээд хэвтээд өгөв. “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Амьд үлдээд орхивол төр, түмэн бидний үнэн мөнийг олно биз дээ” гэхчлэн Дамдинжав бид хоёр түүнийг ятгав. “Үгүй, би бичихгүй” гэснээс өөр үг сонсож үл чадав. Оройхон бидний өргөдлийг дахин нэхэв. Бадарч “Өг, өг. Минийхийг хоосон өг” гэв. Бид хоёр өргөдлөө түүний хоосон цаастай нийлүүлж, үүдээр сарвайв. Үүнээс хойш хэл чимээгүй арав гаруй хонов. Гэтэл Бадарч, Дамдинжав хоёрыг дуудаад явлаа. “Цаг нь болжээ” гэдэг гунигт бодол л сэтгэлд харвана. Маргааш үдийн хирд хүний хөлийн чимээ гарахад нуруу хүйт оргих шиг болов. Гэтэл Дамдинжав минь ороод ирлээ. Бие биеэ тосон тэврэлдэж, хацар хацраа түшиж мэгшин уйлцгаав. “За юу болов, Бадарчийг яав. Хаана очоод ирэв” гэхэд тэрээр “Бадарчийг миний хажуугийн шоронд хийгээд удалгүй буцаагаад аваад явчих шиг боллоо” гэж ярив. Нүхнийхээ амсар уруу дөхөн сууж, тэр өдөр шөнийн турш Бадарчаа хүлээв. Бадарч минь ирсэнгүй. Эдүгээ тавин жил хараад ирсэнгүй” хэмээн тэр үзэг, цаас хоёрыг нийлүүлжээ.
УЛААНБААТАР ХОТ, ҮНДЭСНИЙ ТӨВ НОМЫН САН. “Дайн ба улс төрийн яргалал” ном. 2022.03.22
Эр зоригийн дууль мэт байлдаж, хороогоо удирдсан Раднаагийн Бадарч гэх эрмэг, эр зоригтон хорвоогоос нэгэнт явжээ. Явахдаа тэр “Эх орноосоо урвасан” гэх гурван үгийг нэртэйгээ, овогтойгоо цуг үүрээд явжээ. Түүний байгуулсан гавьяа, түүний дайчдын хөдөлмөр түүний амьтай цуг үгүй болж, дайчид нь харцаа бөхийлгөж, хавийн амьтнаас нуугдаж амьдарсан гунигт түүхийн эхлэл. Хэрэв дөрвөн сар өдөр, шөнөгүй тулалдаж, тулалдаанаас тулалдааны хооронд нүүсэн Бадарчийн хорооныхныг хүч тэнцүүгүй тулаанд явах тушаал өгөөгүй бол. Хэрэв хүч тэнцүү тулалдаанд орсон бол Бадарчийн хороо эх орноо хамгаалж, ялалт байгуулаад, Улсын баатрыг энгэртээ гялалзуулаад эх нутаг руугаа, Эрдэнэбулган, Архан гол руугаа давхиулах байсан байх даа.
...Тэр хүүгээ найман жил хүлээсэн аавдаа, өглөө бүр цайныхаа дээжийг өргөж, бурхныхаа бор авдрын өмнө сөхөрч суугаад, хоёр алгаа хавсран залбирч, хүүгээ хүлээгээд нулимс нь хатчихсан ижийдээ энгэр цээжээ тэврүүлж, хоёр хацраа үнэрлүүлж чадаагүй эр хар дууль. Тэр энхрий хайртай бүсгүйнхээ хэвлийгээс хүү төрж, энгэрт нь сүү асгарахыг харж зүрхлээгүй, цэл залуухан эх орны цэрэг. Тэр зулай зулайгаа гишгэж төрсөн ах, дүүдээ духаа үнэрлүүлж, царайгаа харуулж чадаагүй, сэтгэл доторх шархлал нь. Тэр өөрийг нь хүлээсэн Архан голынхоо хөвөөндөө хүрч чадаагүй суунаг. Тэр өлгийдөж авсан эх орныхоо хөрсөнд шингэсэн ургаа хад. Тэр эрэлхэг дайчдын, эх орныхоо төлөө зүтгэх зүтгүүр нь. Тэр эх орныхоо дайчдын сумыг шингээсэн цусан бай.
Тэр ингэж л эх орныхоо төлөө зүтгэсэн, тулалдсан, амиа өгсөн баатар...
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
| ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...-III |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |