-Сайн байна уу. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Баяргүрийн Соддэлгэрэх гэдэг. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Биологийн тэнхим”-ийн амьтан судлалын лабораторид лаборантаар ажилладаг. Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Аав, ээж маань Галт сумын уугуул. Хүүхэд байхдаа зуны амралтаараа өвөө эмээдээ тусалж, хичээл орохын өмнөхөн гэртээ ирдэг байлаа. Магад тэр үед байгальтай ойр байсан нь шувуу ажиглагч болоход минь нөлөөлсөн байх. Наймдугаар ангидаа хими, биологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж, н.Мөрөн багштайгаа анх уулзсан. Багш минь биологийн хичээлд үнэн сэтгэлээсээ гүн дурлахад минь их нөлөөлсөн. Номынхоо дасгал, даалгаврыг бүгдийг нь ангийнхнаасаа түрүүлж уншиж, судалж, ажилладаг байлаа.
-Хэзээнээс шувуу ажиглаж эхэлсэн бэ?
-Бага байхаасаа л хорхой шавж, мэлхий, могой, шувуу харж, “Яагаад ингэж сонин хөдөлдөг юм бол” гэж ажиглаж, “Нарийн учир нь юунд байна вэ” гэж байнга өөрөөсөө асуудаг байлаа. Тэр бүхнийхээ хариуг бага багаар тайлж, ойлгож байгаа нь надад их сонирхолтой байсан. Мэргэжлийн ажиглалтаа бол 2017 оны өвлөөс эхэлж байсан. Идэр есийн хүйтэнд Сонгинын булан руу шувуу ажиглагч хоёр найзыгаа дагаж явж байлаа. Голдоо ортол даарч бээрээд, дурангаар шувуу харах гэхээр гар салганаад, харж чадахгүй байснаа маш тод санадаг.
-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлэх сонирхолтой вэ?
-Ажлын шаардлагаар биологи тал руугаа олон хоббитой. Амьтан шувууны чихмэл хийх, шавж дэлгэж хатаах, могой, гүрвэл, загас зэрэг амьтан тэжээх мөн шувуу ажиглах хоббитой. Шувуу ажиглах оюутан, залуусын “Визгүй аялагчид” биологийн тэнхимийн дэргэдэх клубтэй. 2018 оноос шувуудыг ажиглах, бүртгэх, тэдгээрийг хооронд нь ялгах, таних ажлыг оюутнуудад заан чиглүүлж, зөвлөж амралтын өдрүүдээр шувуу ажиглах аялал зохион байгуулсаар ирсэн. Одоогоор миний бие Монгол Улсад бүртгэгдсэн 520 гаруй зүйлийн шувуудаас 245 зүйлийг нь ажиглаж “Ebird” апп дээр бүртгэж оруулсан. Манай улсад шувуу ажиглах хобби дөнгөж хөгжиж байгаа. Шувуудыг ажиглаж, тэрнээсээ таашаал тайвшрал баяр баясал, эрч хүч болон авч болдог. Америк, Канад, Их Британи Европын орнуудад энэ төрлийн хобби өндөр хөгжсөн байдаг. АНУ-ын шувуу ажиглагчид зөвхөн энэ гуравдугаар сард 774 зүйлийн шувуу ажиглаж, давхардсан тоогоор 1768904 бүртгэл “Ebird” апп д оруулсан байна. Европын орнуудад 50 сая шувуу ажиглагч бий гэсэн тооцоо сонсож байсан. Шувуу ажиглагчдын хувьд шинэ зүйлийн шувуу харна гэдэг бол төрсөн өдөр, баярт үйл явдалтай дүйх хэмжээний чухал үйл явдал юм.
-Шувууны болоод гэрэл зургийн судалгааг хэрхэн хийдэг вэ?
-Сонгинохайрхан уулын бэлд байрлах Сонгины буланд ихэнхдээ шувуугаа ажигладаг. Шувуугаа хараад, ажиглаад үргээхгүй аль чадахаараа ойртож зураг авахыг хичээдэг. Авсан зургаа янзлах, камер дээр ажиллахыг шувууны гэрэл зурагчин Л.Жаргал ахаар заалгаж байсан. Мөн техник технологи хөгжсөн энэ үед “Youtube” гэж их багш байна шүү дээ.
-Авсан зургаа үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Миний хувьд залуу судлаач, ажиглагч болохоор төдийлөн олон гоё зурагтай болж амжаагүй л байна. Гэхдээ сэтгэлд тод үлдсэн хэд хэдэн гоё мөчтэй таарч байсан. Даанч камер, линз маань гологдож, сайн зурагтай үлдэж чадаагүй.
 (7)(7).jpg)
-Дарж чадаагүйдээ харамсаж байсан агшин бий юү?
-Идлэг шонхор хэрээ бариад нисэж байхтай таарч байсан. Хэрээ нь хүнд учир ойрхон зайд нисээд, амраад цааш нисээд байж билээ. Бас үлэг харцага зэрлэг нугас барих гэж оролдохыг хараад өнгөрсөн. Махчин шувуу ирэхээр нугас нисэлгүй 2-3 секундэд ус руугаа шумбаад орчихдог юм билээ. Мөн эр хунгууд эмэгчнээ булаацалдаад, далавчаараа бие биенийгээ нүдэж, нэгнийхээ хүзүүг хазаж байхыг харсан. Ташрамд хэлэхэд, хун жил болгон үржлийн хосоо сольдог шүү. Насан туршдаа нэг хостой байдаг гэдэг нь худал мэдээлэл.
-Та таарч байсан хамгийн сонин шувуунаасаа нэрлээч?
-Буслиг суслиг уулынхны овгийн шөнийн махчин шувуу. Биеийн хэмжээгээрээ бол бөдөн шувуу, бор шувуу хоёрын завсрын хэмжээтэй жижигхэн. Харах гэж нэг талдаа найман км алхаж, зорьж очиж билээ. Харагдах байдал дуу шуугаараа их өвөрмөц гоё санагдсан. Мөн номин шогшир гэж нүд булаамаар гоё өнгө зүстэй шувуу бий.
-Шувууны зургийг ямар цаг мөчид дарвал сайхан зураг гардаг вэ?
-Тэнгэр цэлмэг тогтуухан нартай өдөр мэдээж сайхан зураг гардаг. Мөн шувуундаа хэр дөхөж очихоос ихээхэн хамаарна. Нар мандаж, жаргах үеүдэд бас гоё зураг гарна. Өдөр харин зэрэглээ гүйчихдэг учраас зураг дарахад тохиромжгүй байдаг.
-Одоогоор хэчнээн төрлийн хэдэн зураг авсан байна вэ?
-150 орчим зүйлийн 5000 орчим шувууны зурагтай болсон байна.
 (6)(12).jpg)
-Байгальд ажиглалт хийгээд сууж байхад амар тайван мэдрэмж төрдөг байх даа. Тэр талаар яриа дэлгээч?
-Оюутнуудтайгаа 10:00 цаг гэж шувуу ажиглах ажиглалтаа эхлээд, 2-3 цагийн дараа үдэлдэг. Энэ үе л хамгийн сайхан нь, харсан үзсэн шувуудаа хоорондоо ярилцаад, дарсан зургаа нэгэндээ харуулна. Ховор зүйлийн шувуу харчихвал тэр өдөр тэр чигээрээ аз жаргал, баяр баясал болно.
-Хамгийн дурсамжтай ажиглалтынхаа талаар яриач?
-Хамгийн хол алхсан ажиглалтын маршрут маань л юм уу даа. Био комбинат, Сонгины булан, Хун нуур, Ногоон нуур, Цэвэрлэх байгууламж, 22-ын товчоо гээд л тойрч өгсөн дөө. Инээж хөхрөлдөж явсаар бүтэн өдрийг алхаад өнгөрүүлчихсэн байсан. Завсар зайгаар нь “Энд энэ талаас нь ирвэл ойрхон юм байна. Шувууд энд их, тэнд цөөн юм байна” гээж ярилцаад л явсан юм даг. Гэхдээ орой нь ирээд маш их ядарснаа мэдэрсэн. Миний амьдралдаа хамгийн хол алхсан аялал тэр байсан.
-Шувуу ажиглаж эхэлсээр амьдралд тань ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Өмнө нь харж байгаагүй шинэ зүйлийн шувуу харах, бүртгэх, ховор шувуутай таарах, зургийг нь дарж байгаагүй зүйлийнхээ зургийг дарах, гоё сайхан агшинтай зурагтай болох нь маш их сэтгэлийн тайвшрал, баяр баясал. Миний хувьд шувуу ажиглах гэж явахад доод тал нь 5-8 км алхдаг болохоор стрессээ зөв гадагшлуулж чаддаг. Ер нь шувуу ажиглах аялал их донтуулдаг. Хобби нэгтэй хүмүүсээр найзын хүрээллээ нэмсэн минь хамгийн сайхан зүйл.
| ШУВУУ АЖИГЛАГЧ Б.СОДДЭЛГЭРЭХ: Шинэ зүйлийн шувуу харна гэдэг төрсөн өдөртэй дүйх хэмжээний чухал үйл явдал |
|
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |