• Өнөөдөр 2025-04-02

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЗӨВЛӨХ ЭМЧ НАРАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025-04-01,   714

      “Олон улсын эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан эмч эмнэлгийн мэргэжилтний ажлын онцлог, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлэгт зөвлөх эмчээр олон жил үр бүтээлтэй ажиллаж, эмнэлгийнхээ хөгжил, эмч мэргэжилтний залгамж халаагаа тасралтгүй бэлдэх үйлсэд эрдэм мэдлэг, оюун ухааны харамгүй зориулсан ажиллаж буй ЗӨВЛӨХ ЭМЧ нарыгаа эмнэлгийн захиргаа, нийт эмч мэргэжилтнүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 
 
      Үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн зөвлөх, Монгол Улсын хүний гавьяат эмч, Монгол Улсын Ардын эмч, АУ-ны доктор, профессор, МАУА-ын гишүүн, академич Ц.Бадамсэд, Монгол Улсын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор, Академич З.Лхагвасүрэн нар нийт эмч нарт зориулан сүүлийн гурван жилийн хугацаанд сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлсэн бүтээл туурвил, судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр эмч мэргэжилтнийг сургаж чадавхижуулсан туршлага, төвлөрөл сааруулах бодлогын хүрээнд үндэсний багийн хийж хэрэгжүүлж буй ажлын ололт амжилтынхаа талаар мэдээлэл хийж, үнэтэй сургаал айлдлаа. 
 
     Мөн тус үйл ажиллагааны үеэр эрүүл мэндийн салбартаа мэргэжлийн чиглэлээр амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж, эрдэнэт хүмүүний амь нас эрүүл мэндэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулан, хамт олноо ажил үйлсээрээ манлайлан ажиллаж буй Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эрхлэгч Ш.Энх-Амгалан, Дүрс оношилгооны лавлагаа төвийн их эмч С.Жаргалсайхан, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн их эмч Э.Оюухүү нарыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль “АЛТАН ГАДАС” одонгоор шагнасныг ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батбаяр гардуулж өглөө. 
 
         Хүндэтгэлийн үйл ажиллагаанд тус эмнэлгийн 17 зөвлөх эмч, 180 гаруй эмч мэргэжилтэн оролцлоо. Үе үеийн эмч мэргэжилтнүүд, энэрэнгүй үйлсийн эзэд, цагаан нөмрөгт баатрууддаа “ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ийн мэндийг дахин дэвшүүлж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЗӨВЛӨХ ЭМЧ НАРАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-01 15:54:17
    Шепен: Гуравдугаар эмнэлгийн хамт олонд баярын мэнд хүргэе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188