• Өнөөдөр 2025-03-20

ХӨСҮТ: Булган аймагт улаан бурхан өвчний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2025-03-20,   107

         2025 оны гуравдугаар сарын 19-ний 22:00 цагийн байдлаар улаанбурханы лабораториор батлагдсан нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдөр өдөр гэхэд Булган аймгаас ирсэн мэдээллийн дагуу шинжилгээ хийхэд улаанбурхан өвчний сэжигтэй нэг тохиолдол лабораториор батлагдсан байна. Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1,Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй гурван тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийж байна.
 
        Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд есөн сартай болон хоёр настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

ХӨСҮТ: Булган аймагт улаан бурхан өвчний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188