1946-1947 оны үед авто замын чулуу олборлодог байсан карьер, хожим нь хогийн цэг болсон байсныг С.Өлзийтогтох гэх хөдөлмөрч залуу цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж, Чингэлтэй дүүргийн хүүхэд, залуусыг чөлөөт цагаа өнгөрөөх амралт зугаалгын газартай болгосныг уншигч та санаж буй биз ээ. Тэрбээр 2012 онд Чингэлтэй дүүрэгт байрлах Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнг үүсгэн байгуулсан юм. Тус цэцэрлэгт хүрээлэнд “Ногоон баатар” хэмээх томоохон төсөл хэрэгжиж “Нарантуул-2” захаас Уулын нуур хүртэлх 600 метр гудамжны хашааг Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зургаараа чимэглэсэн билээ. Манай сурвалжлах баг “Уулын нуур”-ын бүтээн байгуулалттай танилцахаар тус цэцэрлэгт хүрээлэнг зорилоо.
Дэнжийн мянгын дөрвөн уулын бэлд байрлах Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд урлагийн бүтээлүүд "амилжээ". Тэдгээр бүтээлүүдийг даган явбал уулын нуурт очих юм. Ийн явах замд гудамжаар алхах иргэд хашаан дээрх уран зургуудыг ажиглан, гар утсаараа зураг авч байлаа. Биднийг Уулын нуурт очиход тус цэцэрлэгт хүрээлэнгийн үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох уриалгахан хүлээж авсан юм. Түүнтэй Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнг анх хэрхэн үүсгэн байгуулсан талаар ярилцлаа. Тэрбээр бага насаа Эрдэнэт хотод өнгөрүүлж, 1990-ээд оны дундуур Улаанбаатар хотод суурьшжээ. Улмаар 1993 оноос кино зохиол бичиж, есөн жилийн хугацааг кино уран бүтээлд зориулсан аж. Түүний энэ ажил Уулын нуур буюу хуучнаар Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох томоохон ажлын эхлэл болсон байна. Тодруулбал, С.Өлзийтогтох “Гэгээ” хэмээх киноны зураг авалт хийх явцдаа Ногоон нуурыг анх олж харсан гэнэ. Тэр үед одоогийн цэцэрлэгт хүрээлэн болон хөгжсөн Уулын нуур шалбааг төдий устай, нохой, муурын сэг зэм зэрэг ил задгай хогоор дүүрэн байжээ. Мөн эргэн тойрны гэр хорооллын айлууд хашааныхаа дээгүүр хогоо давуулаад шидчихдэг байсан гэнэ. Мөн бага насны хүүхдүүд ногоон нуурын шалбаагт орж тоглодог байжээ. С.Өлзийтогтох энэ газарт нэг биш удаа ирж, эргэн тойрныг нь ажиглаад буцдаг байсан аж.
“Хогийг нь цэвэрлээд байж байх үедээ “Би юу бариад авчхав аа” гэж бодох үе цөөнгүй гарсан”

Уулын нуур 2009 он
Тэрбээр “Уулын нуураас гадна том жижиг нийлсэн дөрвөн газар бий. Миний судалснаар 1946-1947 онд Японы олзны цэргүүд энэ газарт нүцгэн гараараа малтлага хийж, замын чулуу бэлддэг байсан юм билээ. 1947 оноос хойш монгол хоригдлууд ажиллаж байсан. Үндсэндээ олон хүн зовж, зүдэрч байсан түүхтэй газар. Энэ газрыг цаашид хүүхдүүд боловсорч, суралцдаг мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгох юм сан гэх бодол тээсээр өдийг хүрсэн. 2005-2008 онд Солонгост ажиллаж, хуримтлуулсан мөнгөөрөө Уулын нуурт хөрөнгө оруулалт хийн, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн. Тухайн үед ил задгай хогийг гэр бүлийнхэнтэйгээ хамт түүж, цэвэрлэсэн. “Хогийг нь цэвэрлээд байж байх үедээ “Би юу бариад авчхав аа” гэж бодох үе цөөнгүй гарсан. Бүтээн байгуулалтаа эхлээд хоёр жилийн дараа хөрөнгө оруулалт зогсож, 2014 онд Чингэлтэй дүүрэгт хүсэлт гаргахад 10 сая төгрөг шийдэж өгсөн.
Ингээд гэрэлтүүлэг, төмөр хашаа, хайс зэрэг хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ажлуудыг хийсэн. “Уулын нуурыг өөрчлөх юм сан” гэх бодол, сэтгэл цаанаасаа л ундардаг байсан. 2012 оны хавар хогийг нь цэвэрлэж, зундаа борооны усаар тэжээгдсэн нуур бий болсон юм. Тус оны өвөл коток хийхэд хүүхдүүд тоглох гээд анги ангиараа хүрээд ирсэн. Тэр үед энэ газрыг хүүхдүүдэд зориулж илүү гоё цогцолбор болгож болох юм байна гэдэг урам авч байсан. Уулын нуур хуучин хогийн цэг байсан бол өнөөдөр олон улсын наадам зохион байгуулах хэмжээнд хүртлээ хөгжсөн байна. Хүмүүс надаас энэ нуур ундаргатай юу гэж их асуудаг юм. Нүдэнд ил харагдах ундарга байхгүй учраас хүмүүст худлаа ярьж чаддаггүй. Ер нь бол Дэнжийн мянга орчим газарт булаг шанд, усны ундарга их байдаг. Энэ нуур уулын ан цавын усаар тэжээгддэг юм уу, эсвэл нууран доороо усны судалтай байх гэж боддог” хэмээн ярилаа.
“Манай цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрлийн 1000 орчим мод бий”
Ийн ярих зуураа С.Өлзийтогтох цэцэрлэгт хүрээлэн дэх моднуудыг усалж байсан юм. Тэрбээр усалж буй мод руугаа заагаад “Энэ бол монгол сакура. Өвөрхангай аймгийн нэгэн эмэгтэй охиныхоо дурсгалд зориулж энэ модыг тарьсан юм. Түүний охин хүндийн өргөлтөөр хичээллэдэг байсан. Бэлтгэл хийж байх үедээ толгойн дээрээ штанг унагаж, бэртлийн улмаас өөд болсон. Ингээд ангийнх нь хүүхдүүд ирж энэ модыг тарьсан юм. Тэр цаадах мод бол аялал жуулчлалын нэгэн компани тарьсан. Манай цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрлийн 1000 орчим мод бий. Зундаа ногоороод их гоё болдог” гэлээ. Энэ мэт Уулын нуурт цогцлоосон бүтээн байгуулалт бүхэн утга учиртай гэхэд хилсдэхгүй. Цэцэрлэгт хүрээлэн рүү орох хаалганы хажууд байх хогийн савыг хаягдал төмрөөр хийсэн бол нуурын урд байрлах өргөст хэмхийг ашиглахаа больсон завины хаягдлаар хийсэн аж.
“Ногоон баатар” төслийн хүрээнд хийгдсэн уран бүтээлийн талаар С.Өлзийтогтох “Европын холбооны соёлын институтийн нэгдлээс санхүүжилттэй “Ногоон баатар” эко урлагийн олон улсын наадам манай Уулын нуурт болсон. Тус институтийн нэгдлийн санхүүжилт европын татвар төлөгчдийн мөнгө учир иргэд үүнд хүндэтгэлтэй хандаж уран бүтээлчдийн бүтээлд гамтай хандаасай гэж хүсэж байгаа.
Цаанаасаа санхүүжиж байгаа учир уран бүтээлчид ч мөн их дуртай байсан. Тэд бүтээлүүдээ өөрсдийн гараар чимхлүүр ихтэй ажил хийсэн. Жишээлбэл, Чингэлтэй хайрханы савдаг гээд зэрлэг гахайны хөшөөг М.Мөнх-Эрдэнэ уран бүтээлч хийсэн. Үүний дотор талд бутлаг ургамал тарина. Уулын нуурын баруун хаалганы гадна талд Монголын өв соёл, уламжлалыг харуулсан зургийг хүүтэйгээ хамтран амилуулсан. Мөн эв нэгдлийг билэгдэж 11 ширхэг тагтаа хийсэн байгаа. Урлагаар дамжуулж хүмүүсийн амьдралд нөлөөлөхүйц бүтээлүүд гэр хороололд тийм ч их хийгдэж байгаагүй. Мэргэжлийн уран бүтээлчид болон оюутан, ЕБС-ийн сурагчид бүтээл хийсэн. Улаанбаатар хотын салбар музейг “Уулын нуур”-т байгуулах мөрөөдөл тээж байгаа. Тэр музейг барьж, байгуулах санхүүжилт олдсон гэхэд болно. Яагаад гэвэл гадаадын итгэж болох хүмүүс амлалт өгсөн” хэмээн ярилаа.

Харин тус цэцэрлэгт хүрээлэнд өөрсдийн мэдрэмж, ур чадварын дагуу бүтээлээ амилуулсан чөлөөт уран бүтээлч С.Батсайхан эхнэртэйгээ хамт “Ногоон баатар” төсөлд сонгогдон ажиллажээ.
Тэрбээр “Эхнэр бид хоёр хамтраад “Ногоон баатар” төслийн хүрээнд уулын нуур цэцэрлэгт хүрээлэнд гудамжны арт буюу сүүлийн үед хүч түрэн орж ирж байгаа урлагийн чиглэлээр бүтээлээ туурвилаа. “Ногоон баатар” төслийн зорилго бол урлаг, уран бүтээлийг гэр хороололд бүтээн, танилцуулах юм. Яагаад заавал хотын төв, барилга байшинд урлаг “амилж” бусад газарт яагаад урлагийн бүтээл туурвиж болохгүй юм гэх үзэл санаа нь уран бүтээлч бидний бодол, зорилготой нийцэж байгаа. Энэ төсөл өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн ч цар тахлын улмаас хойшилсоор байгаад 2021 оныг хүргэлээ. Гэр хороололд зураг зурахад тэндхийн оршин суугчид урлагаар “цангасан” нь мэдрэгдэж байсан. Юмаа хийгээд байж байхад тэндхийн иргэд маш сайхнаар хүлээн авч, манай хашаан дээр зураад өгөөч гэж санал тавих хүн олон байсан. Тэнд амьдарч байгаа хүмүүст урлаг хэрэгтэй байгаа нь энэ төслийн хүрээнд харагдсан.
Бид контемпорари урлагаар юмаа хийх гэж зорьдог. Заавал байгаль, морь, шувуу зурах бус өөр энгийн зүйлээр хүмүүс хоорондын харилцаа, дурсамжийг сэргээхийг зорьсон. Дээр үед хивсийг зарахдаа хашаан дээрээ тохоод тавьчихдаг байсан. Энэ мэт түүхтэй холбоотойгоор уран бүтээлээр туурвисан. Ерөнхийдөө найрсаг хөршийн харилцааг гаргахыг хүссэн. Нийтдээ долоон айлын хашаан дээр зураг зурсан” хэмээн ярилаа.
Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнд очиход иргэдээс такс авахгүй бөгөөд 10 минут завиар явахад 1000 төгрөг, 30 минут нь 2000 төгрөгийн үнэтэй аж. Мөн байгальд эко нүхэн жорлон, уран бүтээлүүд, тайз болгон ашиглах боломжтой саравч, сургалтын өрөө зэрэг бүхий л хөгжил, боломж тус цэцэрлэгт хүрээлэнд бүрджээ.

| С.ӨЛЗИЙТОГТОХ: “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд музей байгуулах мөрөөдөл тээж явна |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |